Усны түвшин нэмэгдэж байгаа тул шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Aдмин / Нүүр

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх болон Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 70-90 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн гол үерийн түвшинг 40 см, Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл сум орчимд олон жилийн дунджийг 75 см даван үерлэж байна.

Мөн Шарын гол, Идэр, Онон, Буянт, Завхан, Чигэртэй, Хариг, Хэрлэн голын эхээр усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 10-40 см, Идэр голын адгаар үерийн түвшинг 5 см даван тус тус үерлэж байна.

Маргааш буюу тавдугаар сарын 11-ны өдөр Сэлэнгэ мөрөн Хутаг сум орчимд усны түвшин 45 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 50 см даван үерлэнэ. 

Иймд дээрх голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.