Автомашины дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой юу?

Aдмин / Хууль

"Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" Нийслэлийн Засаг даргын 2020 орны 08 сарын 14-ний өдрийн А/1037 дугаар захирамжид зааснаар тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тоогоор ялган8 ажлын өдрийн 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа. Тодруулбал, нийслэлийн нутаг дэвсгэрт улсын дугаар нь дараах тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл /ажлын өдрүүдэд/ уг гарагуудад замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог.

Үүнд:

1. Даваа гарагт 1 ба 6-аар төгссөн,

2. Мягмар гарагт 2 ба 7-оор төгссөн,

3. Лхагва гарагт 3 ба 8-аар төгссөн,

4. Пүрэв гарагт 4 ба 9-өөр төгссөн,

5. Баасан гарагт 5 ба 0-ээр төгссөн,

Улаанбаатар хотын Их тойруугийн зам болон түүний доторх замуудад, Энхтайваны өргөн чөлөөнд Саппорогийн уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх хэсэгт, Чингисийн өргөн чөлөөнд 120 мянгатын уулзвараас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх хэсэгт, Энэбишийн өргөн чөлөөнд Ахуй үйлчилгээний ордны уулзвараас Баянбүрдийн аюулгүйн тойрог хүртэлх хэсэгт, Ард Аюушийн өргөн чөлөөнд Ахуй үйлчилгээний ордны уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх хэсэгт, Нарны зам болон түүний доторх замуудад, Чингэлтэйн өргөн чөлөөнд 32-ын тойрог, Доржийн гудамж КТМС-ийн баруун урд аюулгүйн тойрог, Их хүрээ гудамж Дүнжингаравын уулзвар, Их Монгол Улсын гудамж Хоум плазагийн уулзвар, Энгельсийн гудамж МИС-ын уулзвар, Ажилчдын гудамж ТЭЦ-4 уулзвараас дотогш замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарладаг.

Тус автомашины дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой юу?

Тэгвэл дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлтийг цахимаар авч шийдвэрлэдэг боллоо. ААН, байгууллага, иргэн нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан журмын 2.3-т заасан тээврийн хэрэгсэлд багтаж буй байгууллагын тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх тусгай зөвшөөрөл авах албан хүсэлт, түүнийгээ нотлох баримт бичиг болон тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоодох эрхийн үнэмлэхийн хуулбарыг ирүүлнэ.

Таны хүсэлтийг хүлээн авсан байгууллага нь хүсэлт ирүүлсэн өдрөөс хойш 5 хоногт багтаан шийдвэрлэнэ. Хүсэлт гаргагч нь албан хүсэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоодох эрхийн үнэмлэхийн хуулбар, зөвшөөрөл авах шаардлагатай баримт бичгийн хуулбарыг бүрдүүлсэн байх шаардлагатай.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар 70110341 дугаарын утсаар болон Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, e-mongolia.mn цахим системээс авч болох аж.


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.47] 2021-05-11 23:14:50

Тэр 2,3-т юу гэж заасан байдаг юм бэ?

Хариут [202.9.46.148] 2021-05-12 01:01:19

2.3.Дараах тохиолдолд Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас олгосон зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтаас тодорхой хугацаанд чөлөөлж болно. Үүнд: 2.3.1.Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах; 2.3.2.Мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаанд ашиглах; 2.3.3.Жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байгууллагын автобус, 8-аас дээш буюу нийслэлийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх; 2.3.4.Гадаад улсад бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн нутаг дэвсгэрээр зорчин өнгөрөх; 2.3.5.Онцгой байдлын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсан; 2.3.6.Дулаан, цахилгаан, усан хангамж, шуурхай ажиллагааны тээврийн хэрэгсэл, эмнэлэгийн зориулалттай бараа бүтээгдэхүүн түгээх;

Зочин [202.131.251.130] 2021-05-11 20:39:27

bugd yvaad uzeldee ta nar mashindaa honono bur mashinaa zam deer orhiod ger luugee alhana olon mashinii tugjrel dotroos mashin chin oroi deeren ovs urgaj shuvuu uurlenee

Зочин [202.131.251.130] 2021-05-11 20:37:08

tolbortoi ch bai tolborgui yvaad yaah ym be dugaariin hyzgaarlalt baihgui cholootoi yvaad uzeldee bur dor gudamjind mashintaigaa hononoo odor bolgon yvah huseltei humuus gudamj zam deer mashinaa hayaad gerluugee alhan shuudee ha ha ha

Зочин [192.82.76.141] 2021-05-11 18:18:45

тэр өдрөө тэгээд төлбөртэй явах юм уу эсвэл бүгд хүсэлт гаргаад чөлөөтэй явах юм уу


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.