Нарантуул группын ерөнхийлөгч Ш.Сайхансамбуу : Би Оюутолгойн асуудлаас болоод 2009 онд МАН-аас би чөлөөлөгдөөд гарсан хүн. Үзэл бодол огт таарахгүй юм билээ

Aдмин / Нүүр

Өчигдөр УИХ-ын гишүүн асан, “Нарантуул группын ерөнхийлөгч Ш.Сайхансамбуу paparazzi.mn сайтад өгсөн ярилцлагадаа, МАХН гэж байхад би 1988 онд энэ намд элсэж байсан. Тэр үед энэ нам үнэхээр хүчтэй, энэ улсыг удирдан жолооддог боловсон хүчинтэй, улс төрчидтэй, тэргүүний лидер хүмүүстэй ийм том хүчтэй нам байсан юм. Энэ намыг 1990 онд Ж.Батмөнх дарга татан буулгаад МАХН-ыг жолоодогч хүчин байсан улс төрийн товчоо 9 гишүүнийхээ бүрэлдэхүүнтэй огцорсон. Тухайн үед яахав дээ МАХН эрх барьж байсан. Уг нь бол татан буугдсан нам шүү дээ. 1921 онд байгуулагдсан хувьсгалт нам 90 онд татан буугдаад оронд нь тухайн үедээ МАХН эрх барьж байхдаа бас нэгдүгээрт эрэмблээд явчихсан. 2008 оны УИХ-д сонгогдож Оюутолгойн асуудлаас болоод 2009 онд энэ намаас би чөлөөлөгдөөд гарсан хүн байхгүй юу. Үзэл бодол огт таарахгүй юм билээ.

-Үзэл бодол таарахгүй байна гээд нам салдаг асуудлын ард том эрх ашиг яваад байдаг юм шиг.

-Энэ намаар чинь тоглодог хэсэг хүн байгаа байхгүй юу. Нийт намын гишүүд нь намаар тоглоом хийгээд салаад л, нийлээд л зохион байгуулалттай хэсэг хүн гарч ирж Засгийн газар байгуулаад л , улс төрийн сонгуульд ороод л. Тэгээд нэг хоёр жил ажиллаад л болиод дараагийн ээлж дахиж гарч ирээд энэ улсыг хөгжүүлэх бодлого төлөвлөгөө байхгүй. Сонгуульд орохдоо сайхан төлөвлөгөө, амлалт, үүрэг авдаг. Гэсэн ч гишүүнчлэлээс нь энэ хүмүүст ямар ч арга хэмжээ тооцдоггүй. Тоглож байдаг 100-гаад хүн байна шүү дээ. Жишээ нь МАН-ын толгойд тоглодог хэсэг хүн байна. Доод намын гишүүд нь энэ хүмүүстэй ерөөсөө хариуцлага тооцохгүй байсаар байгаад найм дахь удаагийн сонгуулийг 2020 онд хийгээд байж байна. Ингээд 100 жил гээд л явж байна. Өөрөөр сэтгэдэг, өөр хүмүүс гарч ирэх юм бол баримт юмнуудыг нь хэрэг хуучрах биш ярина гэж л би үздэг хүн. АН нам ч ялгаагүй. Бас л хэсэг бүлэг 100 -гаад хүн байдаг. Тэгээд тэд нар л ээлжилж тоглоод Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга, гишүүн болдог. Хоёр хоёр жил хийгээд л солигдоод өөр баг гарч ирж монголчуудын хэлдгээр “сонгууль нөхөх” ажил явдагддаг. Ийм болчихоод хэвшчихээд байхад л энэ хоёр намын гишүүн, анхан шатны гишүүд, үүрүүд нь энэ хүмүүст огт арга хэмжээ тооцохгүй байгаад байдаг. Тиймээс нийт намын гишүүдэд буруу байгаа гэж би үздэг.

-Ковидыг дотооддоо алдсанаас хойш Засгийн газар хөл хорио удаа дараа тогтоож нэлээдгүй юм боллоо. Эдийн засгийн хувьд ч нэлээдгүй хумигдлаа. Хөл хорио тавигдсан үед эдийн засгийг тэлэхийн тулд Засгийн газраас ямар ажил явуулах ёстой вэ. Тэр тусмаа худалдаачид, наймаачид урт хугацааны хөл хорионд нэлээд өртлөө шүү дээ. Маш хүнд байдалд орсон.

- Худалдаа наймаагүй улс гэж дэлхий дээр байхгүй. Нийт ард иргэдийн өргөн хэрэглээний бараа, өдөр тутам хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний зохицуулалтыг хэсэг бүлэг худалдааны том сүлжээ, системгүйгээр явуулдаг нэг ч улс байхгүй. Том ч бай, жижиг ч бай. Цар тахлын үед ямар том алдаа гаргасан бэ гэвэл 2020 оны 11 сарын 1-нд хөл хориогоо цуцалчихаж байгаа юм. Тэрнээс өмнө хорио цээр тогтоогоод тэрийг иргэд дагаж мөрдөөд гэртээ өөр өөрсдөдөө байсан нөөц хэдэн бэлэн, бэлэн бус, банкинд байгаа хадгаламж, эргэлтийнхээ хөрөнгөнүүдийг идэж уугаад зохицуулсан. 10 сарын 1-н хүртэл тухайн үеийнхээ нөхцөл байдалд дасан зохицсон байсан. Тэгээд 10 сарын 1-нд хөл хоригоо цуцалж байгаа нь гээд нээсэн. Уг нь ганц сар тэссэн бол арай л одооных шиг байхгүй байх байсан. Одоо бол коронаг дотооддоо алдсан орны тоонд ороод явж байгаа шүү дээ. Энэ олон сар нэг болиод л нэг сунгаад л дахиж хорио цээрээ өөрчлөөд явсан. Ганцхан шийдвэр гаргах УОК нь доошоо модны салаа мөчир шиг олон шийдвэртэй болсон. Хотын дарга нэг шийдвэр, аймгийн ЗД нэг шийдвэр, сум гээд тус тусдаа ашиг хонжоо хайсан тийм сүлжээнд оруулчихсан. Тэр үед боломжийн мөнгө төгрөг хуримтлагдчихсан байсан шүү дээ. Засаг бүгдийг буруу зарцуулсан. Дээрээс нь 660 орчим сая ам.долларын гадны тусламж орж ирсэн. Тэрийг үндсэнд нь буруу зарцуулсан. Эмнэлэг тоног төхөөрөмжөө авсан байх л даа. Гэхдээ Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргасан, төсвөөс оруулсан хөрөнгөний тооцоо байхгүй, ямар ч аудитын шалгалт орж байгаа юм алга. Эдийн засгийн асар том том хэргүүд давхар явчихлаа. Тэгээд тооцоо судалгаагүй, хяналт шалгалтгүй явчихсан эдийн засгийн асуудлыг өнөөдөр шийддэг, ярьдаг хүн алга байна. Ойн баяр тэмдэглээд, наргиж наадах юм л яригдаад байна шүү дээ. Одоо энэ хүндрэлтэй үед цаасан төгрөг хэвлээд. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан хоёр 700 орчим их наяд төгрөг бид нар гаргана гэж. Мөнгөний нийлүүлэлт хийнэ гэж их цэвэрхэн үг хэлж байна лээ. 2014 билүү 2015 онд Монголбанкнаас 10 их наяд цаасан төгрөг хэвлээд улсаа сайхан сэгсэрсэн. Алтны баталгаа байхгүй цаасан төгрөг хэвлэж инфляци унасан. 7 их наяд төгрөгийг бүр ил хэлсэн. Энэ бол мөнгөний нийлүүлэлт, цаасан төгрөг хэвлэж байгаа юм биш шүү гэж Сангийн сайд Б.Жавхлан гоё тайлбар өгөх гэж оролдож байна лээ. Би Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг маш хүнд нөхцөлд хүний ял үүрээд ороод ирсэн залуу гэж харж байгаа. Яг Ч.Сайханбилэг болно энэ хүн. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа. Намрын чуулганаар л энэ хүний асуудал шийдэгдэнэ гэж миний туршлагаас үзэж байна. Өмнөх Засгийн газрын Ерөнхий сайдууд яаж унаж байсныг бодох хэрэгтэй. П.Жасрай гуай шиг Ерөнхий сайд ерөөсөө гарсангүй миний харж байгаагаар. Тэр үед П.Жасрай гуай монголын валютын санг 400 сая хүргэчихвэл миний ерөнхий сайд болсны хэрэг боллоо гэж байсан. Тухайн үед ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлж байсан. Тийм хүнд үед. Тэгэхэд хөл дээрээ боссон компаниуд одоо хэр нь чанартай тэсч байгаа. Мөн нийт албан байгууллагуудын өрийг тэглэсэн. Дулааны цахилгаан станц, Багануурын өрийг тэглэсэн. Одоо тийм зүйлийг мэдэхгүй тийм түвшинд хийж хэрэгжүүлэх дадлагатай, туршлагатай улс төрч алга байна.

Сэтгүүлч: Сумьяа Paparazzi.mn


Сэтгэгдэл

wbwolwzvp [222.246.55.15] 2021-06-12 12:11:22

Мэдээ.МН <a href="http://www.go9e83mx9173o72g2rsdem0s98o5ie17s.org/">awbwolwzvp</a> [url=http://www.go9e83mx9173o72g2rsdem0s98o5ie17s.org/]uwbwolwzvp[/url] wbwolwzvp http://www.go9e83mx9173o72g2rsdem0s98o5ie17s.org/

ovrdfqmkpn [111.40.200.72] 2021-06-05 08:51:09

Мэдээ.МН ovrdfqmkpn http://www.g6i6w7z5k79g26nmm4z2ehe780kwm427s.org/ [url=http://www.g6i6w7z5k79g26nmm4z2ehe780kwm427s.org/]uovrdfqmkpn[/url] <a href="http://www.g6i6w7z5k79g26nmm4z2ehe780kwm427s.org/">aovrdfqmkpn</a>

Зочин [66.181.165.92] 2021-05-17 14:38:17

Энэ махан толгойт битгтй хуц аа, чиний улс төрч гэж юу байдгийн, хүний хөлс хөдөлмөр мөлжигч.

Зочин [202.179.25.201] 2021-05-17 13:01:55

энэ хүн өөрөө тийм сайн хүнүү зах дээр ядарсан хэдэн хүн шулаад байж байдаг хүн шдээ. нэг их шударга хүн гэж бодохгүйл байна. үйлдвэр байгуулаад ажиллаагүй л хүн ш дээ. бас тэгээд хүний гараар могой бариулах санаатай

Зочин [66.181.177.67] 2021-05-17 09:49:22

NAM_MAFIA________!!!!!!!

Эрка [202.55.188.105] 2021-05-16 12:26:55

Миний хөгшин наад намынхаа буянаар наймаачинд олдохгүй тавилан эдлэсэндэ талархаж яв

Зочин [66.181.185.163] 2021-05-16 08:04:24

Зав л хүн дээ

.., [66.181.180.25] 2021-05-15 13:03:33

Ерөнхийлөгчөө ч хат даа! Гэхдээ өөр нэг ерөнхийлөгчтэй нийлж 17 контейнер спиртын контрбанд хийгээд баригдахдаа ус болгож цагдаагийгхнаар даажигнасан том толгойтой хүн дээ.

zochin [66.181.176.164] 2021-05-15 03:10:51

mash vnenii ortoi shvv. Ene holsoor bichdeg hvmvvs nvvren deeree ingej yaridagch, hvnii l amidral yum hoin songoltoo zow hiideg baih aa. odoo udahgvi mongonii hansh unah uchraas mongo hadgalah hereggvi shvv.Vl hodloh, huwitsaa, waliut ch yumuu awaad dartsgaa daa. 100 jiliin oi ongorood l ene show ehlene.

ИРГЭН [59.153.87.174] 2021-05-14 19:54:09

МАЛГАЙ ШҮҮРДЭГ ПИЗ.. БИТГИЙ ХУЦ

зочин [59.153.114.17] 2021-05-14 18:12:58

өмнөх нийгмийн махн татна буугдаагүй худал ярихаа боли.Kоммунист угшилтай 400 гаруй дептатууд 92оны үндсэн хуулийг баталж,махн татна буугдах ни битгий хэл,тэр kоммунист угшилтай намын үндэс суурин дээр олигрхижсан,хөрөнгөжсөн гэмт хэрэгтэнгүүд махн+ман мангасыг байгуулчихаад улс орныг 31жил самарч ,идэж ,ууж баяжиж сууна.яааж ингэж худал яриж чадаж бнаа.энэ махн 89,88 онд өнгөц өнгө будаг яриж суусан хулгайч kоммунистуудын үүр уурхай байсны гэрч содном,гунгаадорж,дашёондон,буурал очирбат этгээдүүд шоронд ороогүй амид сэрүүн хувалзанууд намын төв байранд шүдгүй хөгшин арслан бар луугаа адил хэвтэж бна

Зочин [202.126.89.10] 2021-05-14 15:08:22

Тэр үед та мөнгөтэй юм үзсэн хүн бусад бөөн мөнгө хараад гараа өргөө биз

Зочин [202.9.46.201] 2021-05-14 14:32:08

нарантуулаа ажиллуулаад мөрөөрөө амьдараа.

Зочин [66.181.183.188] 2021-05-14 19:35:12

Яг хэлчихлээ. Нэмэр болохоос нэрмээс болдог иймэрхий орж, гарсан яриатай хүмүүст одоо ёстой эсгий хийх газар нохой хэрэггүй гэмээр бна. Хэрэгтэй нэг ч үг хэлэхгүй шүү.

болд [99.105.33.79] 2021-05-14 14:19:40

зөв

Zochin [202.126.88.54] 2021-05-14 12:49:20

Зах гэж ямар ч үйлчилгээнд нийцэхгүй газао

Зочин [202.126.88.165] 2021-05-14 11:21:20

Mundag hun shuu

Зочин [202.55.188.89] 2021-05-14 10:12:31

Чи Б.Бат-Эрдэнийг бодоход захын менежментийг төгс хийдэг шүү. Энэ жорлонгоос хол бай.

zochin [202.9.46.188] 2021-05-14 10:04:37

Khariutslaga tootsokh tsag ue irsen ...


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.