Улсын заан Ө.Тулгаагийн хүү Сүрэнжав: Наадам дөхсөн өдрүүдэд аавыгаа их үгүйлэх юм

Aдмин / Спорт

Увс аймгийн Малчин сумын харьяат улсын заан Өлзийн Тулгаагийн хүү аймгийн арслан Сүрэнжавтай ярилцлаа.


-XX зууны үндэсний бөхийн тод од нь таны аав Өлзийн Тулгаа заан. 30-аад жилийн өмнө л барилдаж байсан таны аавыг бөхийн хүрээнийхэн өнөө хэр нь дурсаж явдаг. Тантай аавын тань тухай хуучлах гэсэн юм...

-Манай аав дуу цөөнтэй, хүнд маш тусархуу, хүнийг ялгаж харьцдаггүй сайхан эр хүн байсан. Өдий хүрэхдээ аавынхаа тухай муу үг олж дуулаагүй явна. Улсын том цол хүртсэн хойноо ч бусдад ихэрхэж, дээрэнгүй хандаж байсныг нь би мэдэхгүй юм. Ийм л даруу төлөв төвшин хүн байсан даа. Тийм ч учраас түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн болов уу гэж би боддог юм. Хүч бяртай хүмүүс бусдад дээрэнгүй хандах гэдэг нийтлэг үзэгдэл байдаг шүү дээ. Аав минь тийм хүн биш.

-Аав тань цэргийн албан хаагч байхдаа улсын наадамд зодоглож, Д.Дамдин аваргын аманд гарч байсан гэдэг. Анх зодоглосон наадмынхаа талаар аав тань хэрхэн хуучилж байв?

-Миний аав Улаанбаатарт дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хаасан юм билээ. Улсын начин Д.Дашжамцтай онжав. Зав чөлөөгөөрөө барилдаж, ноцолдоно. Ингэж явахдаа дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Ж.Хайдав гээд тэр үеийн мундгуудыг харж л дээ. Тэр үед л бөхийн замд орохоор эргэлт буцалтгүй шийдсэн гэдэг. 1974 оны наадмаар аав хуучин цэрэг зодоглосон гэдэг. Хоёрын даваанд Архангайн улсын заан Ч.Адьяаг хоёр хөлд нь давхар хамаад суулгачихав гэнэ. Ингээд гурвын даваанд гартал Д.Дамдин аварга амлаж, домог болсон аваргын мөрнөөс атгах хувь тохиосон талаараа аав минь сүүлд хуучилж билээ. Хал цэрэг төрийн наадамд зодоглож дархан аваргад амлуулна гэдэг бахархмаар шүү дээ. Сүүлд аавын зодоглосон наадмуудын оноолт дансыг анзаарч байхад гол төлөв тунаж барилдсан байдаг. 1980 онд улсын цол хүртсэн жилээ долоогийн даваа хүртэл тунаж хүч үзсэн байдаг.

-1980 онд Тулгаа заан онцгой байсан талаар тэр үеийн бөхчүүд хуучилдаг. Аав тань тэр жилийн наадмын талаар юу хэлж байв?

-Тэр жилийн наадмаар зургаа давсан. Дөрвийн даваанд Увсын Зүүнхангайн Д.Жанчивдорж начинг, тавд Ж.Ганболд зааныг, зургаад Хөвсгөлийн Д.Лхагва-Очир начинг тунаж даваад долоогийн даваанд М.Мөнгөн арсланд унасан юм билээ. Ганболд заан, аав хоёр хоёулаа улсын цолгүй залуу бөхчүүд начны даваанд тунаж байсан гэдэг. 1984 онд Говь-Алтайн С.Эрхэмбаяр начин, Булганы Д.Амгаа заан нараар тав, зургаа давж зааны даваанд дахин тулж ирээд Хадбаатар аваргад өвдөг шороодсон. Бөхийн торгон дэвжээнд хазайлгаж үзээгүй аварга, арслан ховор.Баянаа аваргаас аваад А.Сүхбат аварга хүртэлх бүх аваргыг аав өвдөг шороодуулсан байдаг. Бат-Эрдэнэ аваргыг арслан цолтой байхад нь 1988 онд өвдөг шороодуулж байсан. Жижиг Сүхбат аваргыг 1997 онд улсын заан цол авчихсан, ид мундаг үед нь Увс аймагт болсон аваргуудын нэрэмжит барилдаанд түрүү үзүүрт үлдээд хөлийг нь авч хөндлөн дайраад давчихаж билээ. А.Сүхбат аварга толгой сэгсрээд босоод ирж байсан. Зааланд цугласан олон ч их хөөрч баярлаж байсан. Тухайн үед ааваараа их бахархаж байсан даа.

-Олон тойрог барилддаг улсын аварга шалгаруулах тэмцээнээс заан цол хүртсэн цөөхөн бөхийн нэг нь Тулгаа заан шүү дээ.

-1988 оны үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 33 бөхөөс 30 давж хоёрдугаар байрт шалгарч улсын заан цол хүртсэн. Өмнөх жилийнх нь улсын аваргаар Р.Давааням агсан заан цолны болзол хангаж байсан юм билээ. Улсын аваргад тасралтгүй 11 удаа барилдахдаа гуравт нь медаль хүртэж, шагналт байрт таван удаа шалгарснаараа давтагдашгүй амжилт тогтоосон байдаг. Сүүлд Г.Намсрайжав харцага ”Манай Тулгаа Увсын хязгаараас тээврийн тэрэгтэйгээ ирээд их спортын шигшээ тамирчидтай ана мана үзэлцдэг байлаа. Хөдөөгийн бүсээс шалгараад ирсэн бөхчүүдийг бол үзэхгүй шүү дээ” гэж дурсаж байсан.

Аав минь жил жилийн Цагаан сарын барилдаанд зодоглоно гээд л том тэрэгтэйгээ өвлийн сүүлч сараар нутгаасаа гарч “Хархираагийн тэжээлийн аж ахуйн бөх Өлзийн Тулгаа” гэж цоллуулаад л гардаг байсан даа. Аяны тоосоо гүвж буугаад л барилдаж байсан тухайгаа ярьдагсан. Бид аавынхаа барилдааныг радиогоор сонсоно. Манайд цугласан аавын ах дүү нар “Увсын Тулгаа давлаа” гэхэд гэрээр нэг баяр хөөр болно.

-Та аавынхаа захиасыг биелүүлж бөх болсон уу?

-Аав намайг бөх болгоно гэж огтоос хэлээгүй. Өөрийнхөө сонирхлоор л барилдаж эхэлсэн. Мэдээж аавыгаа дуурайсан хэрэг л дээ. Аавтайгаа үзсэн наадмууд өнөө хэр нь санаанаас гардаггүй юм. 1996 онд аавынхаа ЗИЛ-130-ын тэвшин дээр суугаад гурав хонож Улаанбаатарын барааг харж билээ. Аав улсын наадамд зодоглохоор ирж байгаа нь тэр л дээ. Би хажуугаар нь хүүхдийн барилдааныг зорьж хот руу ирж байгаа юм. Нар салхинд цохиулаад түнтгэр бор амьтан хүүхдийн барилдаанд хоёр давж билээ. Тэр жил сумогийн их аварга Д.Дагвадорж түрүүлж байсан санагдаж байна. Харин аав минь гурав даваад улсын харцага Ц.Бэгзсүрэнд унаж байлаа.

-Улсын наадмын дэвжээ үзсэн хүү сумын цол хэдэн онд хүртэж байв?

-2004 онд санагдаж байна. Бөхмөрөн сумын наадамд түрүүлж миний бие сумын заан цол хүртэж байлаа. Тэр жил Бөхмөрөнгийн ой болсон юм. Ч.Чулуунбаатар, Г.Намсрайжав, Д.Жавзанжамъян, Ө.Сумъяа гээд улсын цолтнууд цугласан жигтэйхэн том наадам болж байсан санагддаг юм. Хоёрын даваанд аймгийн арслан Цэдэндамбааг, гуравт аймгийн заан Цэдэнбалыг давчихлаа. Дөрвийн даваанд аавтайгаа оноолт таарчихдаг байгаа. Аав надад тахимаа өгсөн. Ингээд үзүүр түрүүнд Ч.Чулуунбаатар харцагыг давж түрүүлээд мотоциклоор шагнуулж билээ. Бөхмөрөн сумын Засаг дарга “Сүрэнжав аа, уучлаарай. Сумын заан цолны үнэмлэх байхгүй шүү. Улс, аймгийн цолтой олон бөхчүүд ирсэн болохоор үнэмлэхний хэрэггүй юм байна гэж бодтол өөрөө түрүүлчихлээ” гэж хэлж байсан.

Миний аав ч баяр хөөрөө ямар ил гаргах биш. Эрхбиш намайг нэг үнэрлэсэн байлгүй.

-Та төрөлх нутгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн байх аа?

-Тийм. Хүмүүс намайг аавынхаа дэмжлэгээр аймгийн арслан болсон гэдэг юм. Тийм биш л дээ. “Бөх хүн авсан цолондоо эзэн байх ёстой. Цолоо ахиулдаггүй юм аа гэхэд батлах хэрэгтэй” гэж аав нэг удаа Сумъяа ахад хэлж байсан. Тийм бодолтой хүн чинь хүүгээ өөрийнхөө хүчээр цолонд хүрэг гэж боддог юм билээ. Аймгийн арслан болчих санаатай олон жил зүтгэсэн. Олон ч наадамд зодоглосон. Ингэж яваад сүүлд 2008 онд Увс аймгийнхаа наадамд түрүүлсэн. Аав дөрвийн даваанд сумын заан цолтой нэг залууд унасан юм. Тэр жилийн наадамд цэргийн арслан Бадрахын Ганзориг үзүүрлэж, улсын аварга П.Бүрэнтөгс их шөвөгт шалгарч аймгийн начин цол хүртэж байлаа.

-Тулгаа заан их бяртай хүн шиг санагддаг. Том чулуу өргөж байгаа зураг нь цахимд харагдаж байдаг. Тэр хэдэн киллограмм чулуу вэ?

-156 киллограмм жинтэй чулуу. Одоо Тувагийн музейд байдаг юм. Уг нь цэнгэлдэх хүрээлэнд нь байсан. Уг чулуун дээр “Монголын хүчит заан Өлзийн Тулгаа өргөсөн” гэж бичсэн байдаг. Түүх нь их сонин. 1985 онд Монгол, Тува Эв модны баяр болсон юм. Орос, Монголын дарга нар хоёр улсын хилийн зааг дахь уулан дээр уулзалдсан гэдэг. Аав Тувагаас будаа зөөж яваад таарсан байгаа юм. Гэтэл Оросын нэг дарга хилийн зааг дахь уулан дээр байсан чулууг заагаад “Үүнийг өргөөд 100 алхсан хүнд 500 рубль өгье” гэж ам гарчээ. Монгол мөнгөөр 2500 төгрөг л дөө. Тувагийн том биетэй залуу эхэлж өргөөд арав орчим алхаад бараагүй гэдэг. Дараа нь аав өргөөд хэлсэн ёсоор нь 100 алхаад амласан мөнгийг нь авч байсан түүхтэй. Тэр үеийн 2500 төгрөг гэдэг их мөнгө. Сүүлд тэр чулууг нь би өргөж үзсэн. Газраас хөндийрүүлж ирээд л орхисон. Өргөөд алхана гэдэг барахгүй шинжтэй санагдсан. Тэгж л аавынхаа бяр тэнхээг биширсэн дээ.

Аавыгаа өөд болсны дараа Монголын ард түмэн аавд минь ямар их хайртай юм бэ гэдгийг илүүтэй мэдэрсэн. Намайг хаана ч очсон “Тулгаагийн хүү” гээд хүмүүс халуун дотноор хүлээж авдаг юм. Аавынхаа нэрийг сэвтээлгүй явахыг хичээдэг дээ. Баяр наадам дөхсөн өрүүдэд аавыгаа илүү санадаг юм. Би айлын ганц хүү. Тэр ч утгаараа тэр хүний нөмөр нөөлгийг их үгүйлдэг юм.

ӨДРИЙН СОНИН ОЮУНХҮҮГИЙН ДАШНЯМ

image


Сэтгэгдэл

TEiNGTJU [37.139.53.191] 2023-10-23 16:36:02

<a href=http://buyciali.cfd>cialis online generic</a> Although TX is now used as a therapeutic drug for infertile men to increase sperm count, we investigated the effect of TX on the sperm chromatin quality and its condensation, which is a new issue in male reproductive evaluations

Huey Schirmeister [104.165.169.38] 2023-01-20 07:44:47

Hi medee.mn Admin, very same here: <a href="http://695example695.com" rel="nofollow">Link Text</a>

ovedeli [46.161.11.6] 2022-06-03 15:39:42

Zyxnwn https://newfasttadalafil.com/ - cialis vs viagra Cxbyap In the hyperopic eye the eyeball is too or the refractive power of the lens too so that the image is blurred and focused in of the retina. <a href=https://newfasttadalafil.com/>buy cialis canada pharmacy</a> Vumrhv https://newfasttadalafil.com/ - buy cialis

ИРГЭН [202.126.89.4] 2021-06-12 09:29:17

БИ 1985 онд Улсын аваргын барилдаанд Тулгаа зааныг барилдахад 14 хоног зааланд сууж үзэж билээ. Тэгэхэд их хүчтэй , одтой, зоригтой барилдаж байж билээ, тэмцээнд их дээгүүр барилдсан юм даг . Монхор хамартай, ширвээ хар сахалтай үг дуу цөөтэй их сайхан эр байж билээ, 90 оны үед би Баян-Өлгийн Цагаан нуур явж байгаа ЯГ даваан дээр таарч чиргүүлтэй Зил-130 машинтай явж байхад нь уулзсан юм. Би их бөхийн тухай ярих гэж өөрийхөн шүтэн бишрэгч интэр гэж их яриа өдсөн, асуултанд минь цөөн үгээр хариулчихаад машин тойрч ачаа бараагаа үзээд их юм ярьж өгөөгүй. Их үг дуу цөөнтэй хүн байна лээ. Би ажил төрөлд нь амжилт, сайн барилдахыг хүсээд явж билээ.

З [59.153.87.174] 2021-06-11 08:31:16

БӨХИЙН ӨРГӨӨНИЙ НЭЭЛТИЙН БАРИЛДААНД ДҮҮ СУМЪЯАТАЙГАА ИРЖ ОРОЛЦООД БАЙХ ҮЕД НЬ ТАВАН ЦАГАРАГЫН СУРВАЛЖЛАГЧ СОНИНЫ БҮТЭН НҮҮР ЯРИЛЦЛАГА ХИЙСЭН ТЭНД ӨӨРИЙН БАГА НАС АЖ АМЬДРАЛЫН ЗАМНАЛ ХЭРХЭН БӨХИЙН ЗАМД ОРСОН МОНГОЛ БӨХИЙН ХӨГЖЛИЙН ЯВЦ, БАЯНМӨНХ НАЙРАА ХИЙХ ГЭЖ ЦОЛНЫ ДАВААНД МӨНГӨ НЭХСЭН, ХЭНЭЭР ДАВЖ ЦОЛД ХҮРСЭН ДҮВЧИН ЗААНЫГ ЖИНХНЭ ЖУДАГТЙ САЙН БӨХ ГЭЖ ХҮНДЭЛДЭГ ТУХАЙГАА УНШУУШТАЙ САЙХАН ЯРИЛЦЛАГА ХИЙСЭН ЮМ. ЖИНХЭНЭ САЙХАН ЭР ХҮНИЙ ДЭЭД МОНГОЛЫН ДОМОГТ БӨХ ӨЛЗИЙН ТУЛГААГИЙН ЯРИЛЦАГАТАЙ ТЭР СОНИНГ БИ ДЭЭДЛЭН ХАДГАЛДАГ ШҮҮ. ӨРГӨӨНИЙ НЭЭЛТИЙН БАРИЛДААНД ДҮҮ СУМЪЯА НЬ МАШ САЙХАН БАРИЛДАЖ ШӨВГИЙН ДӨРӨВТ ҮЛДЭЖ ЗААН АХЫГАА БОЛОН ҮЗЭГЧ ОЛНОО БАЯСГАЖ БАЙСНЫГ САНАХ ХҮН ОЛОН БАЙХАА

Зочин [103.14.36.6] 2021-06-11 06:48:38

Сайн бөх, сайхан эрийг дурсахад ч бас л хэрүүл болгох авъяастай эр сүвтэй охидуудыг бурхан өршөөг

hi [150.129.142.177] 2021-06-11 04:59:12

Оюутаны байранд хамтдаа их л дотно найзууд байсан юмсан даа

Зочин [202.9.46.160] 2021-06-11 04:55:48

увсын хулгайчууд өөдгүйдээ. Энэ бэлтрэг Монгол бөхөд гай болнодоо. энэ мэдээг хурдан буулга

Зочин [188.194.208.91] 2021-06-15 07:52:08

chi bol novsh

Зочин [202.9.41.40] 2021-06-11 01:44:54

Сайхан хүү байна аавтайгаа адилхан сахал тавьчихвал сайхан л байх даа...

Горхи [66.181.161.107] 2021-06-10 23:14:06

Баянаа аварга болон Увсын бөхчүүд гадуурхаж нэг биш удаа наадамд шудрага бус барилдаан болж байсныг Тулгаа заан амьддаа цэнхэр дэлгэцээр өөрөө ярьж байсан шүүдээ.Гомдож явдагаа ч хэлж байсан.Дүвчин зааныг хамгийн шудрага бөх гэдгийг ч хэлсэндээ.

Зочин [103.26.195.25] 2021-06-10 17:49:43

Түрэг угсааны хүн байсан том хамар том эрүүтэй биеээр их томгүй ажилсаг нягт хүн байсан байх амьдралын хатуу хөтүүг нугалдаг . Наадамаар цэнгэлдэх тойроод дүү сумьяатайгаа явж байгаа нь монгол наадмын нэг чимэг нь байсан даа.

ОМ [202.131.241.34] 2021-06-10 06:50:17

Тоот бөхийн тоосонд орж, торгон зодогны сэнжиг атгаж явсан нэгэн найз минь 1992 онд төв цэнгэлдэхийн гадаа Ө. Тулгаа зааныг хараад ихэд билигшээж, бид өнөөдөр сайхан байна гэж билээ... ДАРУУХАН САЙХАН ЭР байж билээ.

Зочин [202.9.46.87] 2021-06-10 05:08:20

Тулгаа заан олон таван үггүй даруу төлөв сайхан заан байсан. Тээврийн тэргээ унаж ачаагаа буулгачихаад машинаа цэнгэлдэхийн гадна унаж очоод зодоглочихоод явчихдаг хүн байсан гэж олон бөхийн дурсамжид байдаг. Уран сайхан барилдаан гаргаж барилддаг.

vv [192.82.70.76] 2021-06-10 04:11:55

Эгэл друухан дуу цөөтэй сайхан эр хүн байсан шүү Монголчууд хайрладаг дэмждэг байсан нь үнэн дээ

САЙХАН [202.179.24.202] 2021-06-10 02:32:58

CАЙН ХҮНИЙ ҮР БАЙНА САЙХАН Ч ДУРСАМЖ БОЛЖЭЭ... УВСААСАА ИРДЭГ УЛСЫН ЗААН ӨЛЗИЙН ТУЛГА ГЭЖ ЭРЭЛХЭГ БААТАР МЭТ ТӨРХТЭЙ ЭГЭЛГҮЙ САЙХАН ЭР БАЙСААН

Zochin [202.126.88.221] 2021-06-09 12:29:19

Ter ueiin buhchuudees Tulgaa zaani due turh tod uldej de yestoi jinhene er hun baisan da huurhii

Зочин [148.60.92.227] 2021-06-09 10:38:56

Tylgaa ch nydeer yzej naadamiin torgon debjeen deerees olon ch harj bailaa,saihan hyn dee!!yostoi neg gyndyygyi er baisan daa!!!

Зочин [66.181.179.62] 2021-06-09 08:30:55

ЗА ЧИ БОЛИОРОО. ТЭГЖ ИХ АВАРГЫГ ГҮТГЭХГҮЙ ШҮҮ. ХЭЗЭЭ Ч ТЭГЖ ЯРЬЖ БАЙГААГҮЙ. ТЭР БОЛ МОНГОЛ БӨХИЙН ДЭВЖЭЭГ ХЭЗЭЭ Ч АРИЛЖИЖ БАЙГААГҮЙ ИХ АВАРГА. ТҮҮНД ТЭГЭХ ШААРДЛАГА БАЙГААГҮЙ.

БӨХ СОНИРХОГЧ [59.153.87.174] 2021-06-09 08:19:44

ТУЛГААГ ДӨРӨВ ДАВААД БАЙТАЛ БАЯНМӨНХ ДУУДААД 800 ТӨГРӨГ АВААД ИР ТАВЫН ДАВААГ ЧИНЬ ЯРЬЖ ӨГЬЕ ГЭХЭД НЬ МӨНГӨ БАЙХГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭД ЖАМБАЛЫН ГАНБОЛДТОЙ ТУНАЖ ДАВЖ УЛСЫН НАЧИН ЦОЛД ХҮРСЭН ТУХАЙГАА ТАВАН ЦАГРАГ СОНИНД ӨГСӨН ЯРИЛЦЛАГАДАА ДУРЬДСАН БАЙДАГ. НАЙРААНД НЬ ОРООГҮЙГЭЭС БАЯНМӨНХ ХҮҮ СҮРЭНЖАВЫГ НЬ ЗУУЖ ЯНЗ БҮРЭЭР МУУЛЖ НЭР ТӨРИЙГ НЬ УНАГАЖ ЗАЛУУ БӨХИЙН УРМЫГ НЬ ХУГАЛЖ ГАДУУРХСААР ӨДИЙ ХҮРЛЭЭ

Яг үнэн . [192.82.69.188] 2021-06-10 02:59:25

Монгол бөхийн бараг бүх номыг уншсан даа . Тэр ч үнэн шүү . Ээ дээ Баянмөнх ч тун муу хүн дээ хөө .

Arai ch [103.57.93.218] 2021-06-09 17:04:40

Arai ch tiim hun bishl dee, 800 tugrug zergiin yumiig tooh hun bish, ard tumnii buyan bna, daaa

Zochin [202.126.88.221] 2021-06-09 12:26:51

Baynmunh muu novsh

Зочин [202.126.88.166] 2021-06-09 07:22:17

Aguu zaan bi shutdeg bailaa

Зочин [172.58.189.104] 2021-06-09 06:33:02

Улсууд их хүндэтгэдэг байсаан. Сайн хүн сайхан эр байсан байх шүү.

Зочин [202.126.90.5] 2021-06-09 05:37:37

Монголчуудын хайрладаг, хүндэлдэг жинхэнэ эр хүн байлаа. Хүү нь заавал аавын энтэй байх албагүй. ямар ч байсан аймгийн арслан болсон хүн шүү.

Зочин [122.201.24.40] 2021-06-09 05:03:04

2 хөлтэй заан гэнэ үү?

Зочин [202.55.188.105] 2021-06-09 03:59:05

Saihan zaan shuu

Сайн бөх байжээ . [192.82.71.207] 2021-06-09 02:37:11

Энэ залууг бөхийн өргөөнд зөндөө л харж байсан. Сайн барилдадгүй нөхөр дөө . Аав нь сайн бөх сайн хүн байж . Аавынхаа хаана ч хүрэхгүй хүн байна лээ . Жижигхэн биетэй хүн дээ . Барилдаад л байдаг барилдаад барилдаад гавихгүй хүн шиг байгаан .

Зочин [180.149.93.98] 2021-06-09 04:49:31

хол очиж хор юмаа цац

Зочин [192.82.80.234] 2021-06-09 01:43:02

Тулгаа заанд монголчууд их сайн шүү

Зочин [183.177.100.234] 2021-06-09 01:02:05

зааны машинд явахдаа замд шөнөжин буу халаад явж билээ

Орк [64.119.24.77] 2021-06-09 02:06:30

Үнэхээр сайхан эр хүн байсан шүү бөх үзэх гэхээсээ тулгаа зааныг харах гэж залуу бхдаа очдог блаа


33 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
33 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.