“Novavax” вакцины гурав дахь үе шатны туршилтынхаа дүнг танилцуулна

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /CNN/. Америкийн биотехнологийн “Novavax” компани коронавирусний вакциныхаа гуравдугаар үе шатны туршилтын дүнг ирэх долоо хоногт танилцуулах төлөвтэй байна гэж тус компанийн тэргүүн Стэнли Эрк пүрэв гарагт мэдэгджээ.

“АНУ-д 30 мянган хүнийг оролцуулан явуулж буй гуравдугаар үе шатны туршилт дуусах шатандаа орж байна. Тун удахгүй үр дүнгээ үзэх гэж буйгаа та бүхэнд дуулгахад таатай байна. Энэ талаарх мэдээллийг ирэх долоо хоногт танилцуулна хэмээн найдаж байна” гэж С.Эрк хэлжээ.

Мөн АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга асан, доктор Роберт Редфилд “Novavax” компанид стратегийн зөвлөхөөр ажиллаж эхэлснийг тэрбээр мэдээлсэн байна.

“Манай компани эмнэлзүйн туршилтдаа эхний оролцогчдоо хамруулж эхэлснээс хойш жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. Түүнээс хойш 50 мянга гаруй хүнийг вакцинжуулахын төлөө бид хичээнгүйлэн ажилласаар ирлээ” хэмээн “Novavax”-ийн тэргүүн ярьжээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.83.249] 2021-06-13 05:44:34

ene 1 taridag vaktsin n ur dun undur ym bol manaih ertnees zahialj avaad irgedee koronogoos salgamaar ym da

Зочин [202.9.46.157] 2021-06-12 04:26:23

ХАЛДВАРЫН ТАРХАЛТ ИРГЭДИЙН ХӨЛ ХӨДӨЛГӨӨНТЭЙ ХОЛБООТОЙ. ТИЙМЭЭС ИРГЭД НАЙЗ НӨХӨДТЭЙГӨӨ УУЛЗАЛДАХ, НАЙЗ НӨХӨДТЭЙГӨӨ НИЙЛЖ РЕСТОРАН БААР КАРАОКЕ ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР ОЧИХ, НАЙЗТ НӨХӨДТЭЙГӨӨ БӨӨНӨӨРӨӨ НИЙЛЖ АМАРЧ ЗУГААЛАХ, ОЛОН ХҮН ЦУГЛАРСАН ГАЗАР ОЧИХ ЗЭРГЭЭС ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.