Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ажилчдын тоо гурван сарын хугацаанд 9.600-гаар буурчээ

Aдмин / Хууль

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 44.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 682.1 мянган ажиллагч хамрагджээ.

Үүнээс харвал нийгмийн даатгалын шимтгэл төлж буй аж ахуйн нэгж, байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 2.8 (6.5 хувь) мянгаар, өмнөх улирлаас 542 (1.2 хувь)-аар, ажиллагчид өмнөх оны мөн үеэс 20.7 (3.1%) мянгаар нэмэгдсэн бол өмнөх улирлаас ажиллагчдын тоо 9.6 (1.4 хувь) мянгаар буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

График. НДШ төлөлтийн тайланд хамрагдсан даатгуулагчид, эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар, дүнд эзлэх хувиар, 2021 оны 1-р улирлын байдлаар:

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны нэгдүгээр улирлын тайланд хамрагдсан 682.1 мянган ажиллагчдын сарын медиан цалин 945.7 мянган төгрөг байна.

Харин нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин тус улирлын байдлаар 1.3 сая төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 55.2 (4.4 хувь) мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 13.2 (1 хувь) мянган төгрөгөөр буурсныг мөн хэлэв.

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд,

  • Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 1.8 сая төгрөг,
  • Хувьцаат компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1.5 сая төгрөг,
  • Хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 103.6-441.5 (7.9%-33.6%) мянган төгрөгөөр их байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [64.119.21.116] 2021-06-17 07:41:17

TATVARIIN AJILCHID DAAM GARSAN HUMUUS BAIDAG SHUU BOLIYLAH HEREGTEI.

Иргэн [122.201.21.58] 2021-06-16 22:58:43

Татварынхан ч ялгаагүй хүн дарамталсан дээрэлхүү ихэнх нь ааш муутай авгай нар байдаг!!!Хүн очихоос халширмаар!Ашиг юу ч олоогүй байхад татвараа төл гээд л дарамтлаад байдаг, Одоо цагт татвар байтугайНДШ ээ төлөх хэцүү болоод байна шүү.Өчнөөн олон жижиг ААНэгжүүд ч хаалгаа барьчихлаа! Сул орлого олж,авлига авдаггүй хүмүүс юугаараа татвар төлөх билээ?Жаахан ашиг олж байхдаа төлж чадаагүй татварыгОдоо юуч ч олоогүй байхад юугаараа төлөх вэ?

Зочин [66.181.176.30] 2021-06-16 17:52:41

Дэлхийгээрээ л тийм байгаа. Ганц манайхи юм шиг, төр засгийн нэрийг яаж унагах вэ гэж мөн ч их чармайх юм даа.

Зочин [192.82.74.171] 2021-06-16 17:31:01

Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газар руу орж үйлчилгээ авахаас халширмаар үйлчлэгчээсээ эхлээд галзуу нохой шиг хүмүүс байдаг

Зочин [66.181.182.191] 2021-06-16 17:15:50

Жаахан өрхийн бизнес эрхлээд хувиараа татвараа төлөөд зүтгэдэг байлаа... Ковидоос болоод бизнес маань нам зогссон, татвар нэмэгдээд юмны үнэ өсөөд, 2 идэхгүй хоосон хонохгүй гүрийж л явна да... Над шиг ийм зөндөө ард иргэд байгаа шдэ. Тэд маань яг л над шиг болоод татвараа төлж дийлэхээ больсон байх да.... Манжийн үеийн алба гувчуур өнөөгийн нийгэмд арай соёлтой хувилбараар бидний дунд оршсоор байгаа юм шиг санагдах юм заримдаа... Тэр үеийнх шиг ноёд амбанууд бидний үед байгаад л бгаам да...

Oyunerdene [202.126.89.77] 2021-06-16 13:02:49

Covidiin ulmaas 4 sariin niigmiin daatgalaa tolj chadaagui. Nohoj tolj bolohuu. Sn duraaraa


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.