Б.Бямбадорж: Халдвар авсан жирэмсэн эхчүүдийг тусгаарлах байранд хэвтүүлэн, хяналтад авч байна

Aдмин / Эрүүл мэнд

Халдвартай иргэдийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хүндрэл, эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн байгууллагуудад үүссэн нэмэлт ачааллыг зохицуулах чиглэлээр авч, хэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой ярилцлаа.

-Жирэмсэн эхчүүд халдвар их авч байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газар болоод НОК-оос жирэмсэн эмэгтэйчүүдийн халдварын тархалтыг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-26 мянга гаруй жирэмсэн эх байгаа. Эдгээр эмэгтэйчүүд өчигдрөөс вакцинжуулалтын хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн. 26 мянган эхээс 11109 жирэмсэн эх вакцинжуулалтад хамрагдахаар бүртгүүлсэн бөгөөд нэрсийн жагсаалтыг гарган, зохион байгуулалтад оруулж байна. Ойрын үед бороотой, хүйтэн байгаа тул жирэмсэн эхчүүдэд дараалал үүсгэхгүйн тулд цахим хэлбэрээр цаг авч, товлосон хугацаанд нь Файзер вакциныг хийхээр дүүрэг бүрд нь зохион байгуулалт хийн, ажиллаж байгаа. 13-34 долоо хоногтой жирэмсний хугацаанд вакцинжуулалтыг хийх ёстой. Хэрвээ 34-өөс дээш долоо хоногтой жирэмсэн бол төрснийхөө дараа вакцинжуулалтад хамрагдах боломжтой юм. Жирэмсэн эх ковидын халдвар авсан тохиолдолд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагад ажиллаж байгаа Үндэсний их сургуулийн тусгаарлах байранд хэвтүүлэн, мэргэжлийн эмч, сувилагч нарын хяналтад авч байна. Эмнэл зүйн шинж тэмдэг гүнзгийрч, хүчилтөрөгчийн хэрэгцээ үүссэн нөхцөлд Яармагт байрлах Эх, нярайн үндэсний төвд мэргэжлийн эмч нар эмчилгээг нь үргэлжлүүлэх зохион байгуулалттай ажиллаж байгаа. Эх, нярайн үндэсний төвд 300 ор дэлгэсэн бөгөөд нийтдээ 500 орыг ажиллуулж буй.

Халдварын тархалт их байгаа буюу халдвар авсан, ойрын хавьтал олон болсон энэ нөхцөлд тандалт, хариу арга хэмжээний багийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Хоногт 800-900 шинэ батлагдсан тохиолдол гарч байх үед дүүргийн хариу арга хэмжээний 56 баг 66 машинтай ажиллаж байсан. Тус багууд маань хариу нь батлагдсан иргэдэд 24 цагийн дотор хүрч ажиллан, вирусийн эм өгөх, зөвлөмж зөвлөгөө өгөх, шаардлагатай иргэдийг эмнэлэгт хүргэх ажлыг тасралтгүй зохион байгуулаад явдаг. Сүүлийн үед халдварын тохиолдол нэмэгдсэнээр багийн ачаалал нэмэгдэж, тухайн хоногтоо бүх хүнд хүрч ажиллах боломжгүй болсон. Тиймээс бид төвийн зургаан дүүрэг тус бүрд найман машин болоод нийт 48 багийг гарган, Тандалт, хариу арга хэмжээний баг дээр нэмэгдүүлж, хүчин чадлыг нь сайжрууллаа. Мөн Ерөнхий сайдын гаргасан чиглэлийн дагуу 119 лавлах утас ажиллаж байна. Тус лавлах утасны хүчин чадлыг нэмэгдүүлж, ЭМЯ-нд байрлуулан, нэгдсэн удирдлагаар хангасан. Эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй, зовуурь ихтэй, халдвар авсан иргэдэд 40 автобус гарган, явуулын байдлаар мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгөн, ажиллаж байна. явуулын Эдгээр 40 багийг хороо, дүүргээр нь хуваарилсан бөгөөд хуваарийн дагуу иргэдэд хүрч үйлчилнэ.

-Өрхийн эмнэлэг, эмч рүүгээ залгаж байгаа боловч аль алинаас нь зөвлөгөө авч чадсангүй гэх иргэдийн гомдол их байгаа. Нийслэлийн 1800-1200 лавлах утаснаас иргэд хангалттай мэдээлэл авч чадаж байна уу?

-Түрүүн хэлсэнчлэн 119 дугаар руу иргэд хандах ёстой. Мөн нийслэлийн төвлөрсөн лавлах 1800-1200 утсанд нийт 14 шугамыг нэмээд, дүүрэг болгон дээр хуваарилсан. Нэмэлтээр эмч нарыг суулган, иргэдэд утсаар зөвлөгөө өгөх, шаардлагатай бол хариу арга хэмжээний багтай холбож өгөх ажлуудыг хийж байна.

- Халдвар авсан хүмүүсийг хэвтэн эмчлүүлэхэд нэмэлтээр ор дэлгэсэн үү?

-Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд эмнэлгийн ор хүрэлцэхгүй байдал үүсээд байгаа. Тиймээс Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ хамтраад нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй, гурван ээлжийг УОК-ын шуурхай штаб дээр 24 цагаар ажиллуулна. Нийслэлийн хэмжээнд ашиглаж буй 5600 орчим орыг бүртгэлд оруулж, хэвтэн эмчлүүлэх дарааллыг зохицуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

-Ковидтой тэмцсэн энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын ажилчид хүндхэн цаг үеийг туулж байна. Эмч нарын ажиллах орчин, нөхцөл, ажиллах хүчийг хэрхэн нэмэгдүүлж, хуваарилан ажиллаж байгаа вэ?

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгийн 7700 гаруй ажилтан ажилладаг. Эдгээр эмчийн 46 хувь нь ковидын тусламж, үйлчилгээнд дайчлагдаад ажиллаж байна. Мөн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын үндсэн тусламж, үйлчилгээ тасралтгүй хийгдэж байгаа. Тухайлбал, ганцхан өдөрт өрхийн болон дүүргийн эмнэлэгт 12-14 мянган хүн амбулаторийн үзлэг, шинжилгээ хийлгэдэг. Эдгээр үйлчилгээ болоод түргэн тусламжийн үйлчилгээ, өрхийн эргэлт, тоололт, вакцинжуулалт гээд бүх үйл ажиллагаа ердийнх шигээ үргэлжилж байна. Тэгэхээр төдий хэмжээний ачаалал нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, ачаалал 50 хувиар нэмэгджээ. Ийм нөхцөл байдалд мэдээж хүн ядарна, сульдана, мөн ажил, үүргээ гүйцэтгэж байхдаа болоод нийгмийн амьдралд оролцох үедээ халдвар авах, ойрын хавьтал болох тохиолдол их байна. Үүнээс үүдэн хүн, хүч хүрэхгүй байх явдал гарсаар байгаа. Мэдээж бид витаминжуулах, урамшууллын системүүдийг ашиглаж байгаа ч төдийлөн хангалттай хэмжээнд хүрэхгүй байна. Зуны улиралд богино хугацаатай ч хамаагүй ээлжлүүлэн амраах, биеийг нь сэргээх ажил зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр хүн, хүчний дутагдал зайлшгүй үүснэ. Эрүүл мэндийн сайдын тушаал гараад, өнөөдөр нийтдээ 1000 гаруй резидент эмч нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээнд хамтарч ажиллан, нэлээдгүй ажлыг нугалж байгаа. Хэдий тийм боловч ачаалал төдийлөн буурч өгөхгүй л байна. Гэхдээ манай эрүүл мэндийн салбарын ажилчид өргөсөн тангарагтаа үнэнчээр, хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллаж байна.

-Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалт өндөр хувьтай явж байгаа. Хэдийгээр дархлаажуулалт сайн байгаа ч иргэд халдвар авсаар байна. Иргэдэд хандаж уриалга, сэрэмжлүүлэг хэлэхгүй юү?

-Бид өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг 18-аас дээш насныханд хийж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг эхлэхээс өмнө ч бид иргэдэд хэлж байсан. Дархлаажуулалтад хамрагдлаа гээд тайвширч болохгүй. Вакцинжуулалтын I, II тунг хийлгэсэн ч амны хаалтаа зүүх, нэг дор олуулаа уулзахгүй байх, хүн хоорондын зайгаа барих, гарын халдваргүйжүүлэлт, орчны эрүүл ахуйн дэглэм сахихыг байнга сануулсаар байсан. Энэ бол иргэний цэвэр өөрийнх нь ухамсар, соёлоос хамаарч байгаа юм. Нийгэм, эдийн засгийн хэвийн байдлыг хангахын тулд ковидтой зэрэгцэн орших гэсэн хэллэгийг дэлхий дахин хэрэглэж байна. Энэ нь зайлшгүй шаардлагатай бус ажлыг хойш нь тавих буюу дэлгүүрт орлоо гэхэд олон хүнтэй бол хүлээж байгаад цөөрөхөөр нь орох, эсвэл олон хүн багширсан газраар бус, цөөн хүнтэй газраар үйлчлүүлэх гэх мэт сонголтуудыг хэлж байгаа юм. Энэ бол иргэдийн өөрсдийнх нь сонголт, хариуцлагын асуудал. Маск зүүсэн хоёр хүн хоорондоо 1-1.5 метр зайтай уулзлаа гэхэд нэг нь өвчтэй байсан ч ойрын хавьтагч болдоггүй.

Өвөрмөц сэргийлэлт буюу дархлаажуулалтыг бид хийчихлээ. Бусад сэргийлэлт нь хувь хүнээс шалтгаална. Бусдыгаа, гэр бүлээ хайрлах хэрэгтэй. Сүүлийн үед хүүхдүүд халдвар их авч байна. Хэдийгээр эрчимт эмчилгээнд орохоор хэмжээнд хүндрээгүй ч гэсэн насанд хүрэгчтэй адил архаг, суурь өвчтэй хүүхдүүд олон байгаа. Тийм хүүхдүүд халдварт өртөөд байвал хүндрэх, эрчимт эмчилгээнд орох хэмжээнд хүрнэ. Нөгөө талаар жирэмсэн эмэгтэйчүүд халдвар их авч байна. Биеийн байдлын хувьд хямрах, хүндрэх, хоёрдогч хүндрэлүүд гарах байдал ажиглагдаж байгаа учраас хайртай нэгнээ хамгаалахын тулд залуус, иргэд маань дээрх зөвлөмжийг баримтлах хэрэгтэй. Зайлшгүй шаардлагатай ажлаа хийгээд, бусдаас нь татгалз. Энэ бол тодорхой хугацааны л асуудал шүү дээ. Жил хагасын хугацаанд бид ийм байдалтай байгаа ч гэсэн тэвчих л хэрэгтэй. Дэлхий даяар тийм соёлтойгоор нийгмийн харилцаанд орж байна. Манай нийслэлчүүд орон нутгийнхандаа үлгэр дуурайлал болж, ард иргэддээ уриалах, ковидтой зэрэгцэн орших зөв харилцаанд орох, дэглэмээ барих шаардлагатай байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.37] 2021-06-18 10:22:01

heden barilga zogsooj baigaad 80 say dolloroor 2.000.000 hundee faizer vagtsin tarisan bol odoogiin baidald hurehgui baih bsan.ichihgui humuus yumdaa.turiin mungu gej baidaggui tusuwiin mungu l gj baidag yum shuu

иргэн [103.57.94.119] 2021-06-17 10:33:08

Энэ нөхөр өөрөө юмтай !!!!!!!!! энэ вирусс бол Ханиад шүү гээд тэнэгтээд ыайсан шүү .Ийм хүмүүс ахлаж байна гэхээр Харамсалтай.!!!!!!! ЭРХ мэдэлтэнгүүдэд долгинож - ард түмэн рүү хариуцалга нэхдэг чи хэн вэ!!!!!!??????Ард түмэн хариуцалгатай байгаа.!!!!!!!!Та нар л хариуцалга алдаж байна. !!!!!!!!!ҮНЭН ТҮҮХ .шүү!!!!!!!!!!!

Ковид-19 [103.111.68.3] 2021-06-17 12:37:40

Харин тийн, цар тахал, ханиад 2-оо ялгахгүй. Өчигдөр Ийгл ТВ-ээр ковид чинь ханиад, хүмүүс ханиад хүрчихээд эмнэлэгт хэвтэнэ гэж дайраад байна гээд зөрүүдлээд тайлбар тавиад байсан. Мөн эмнэлгийн ажилтнуудынхаа төлөө юм хийж байгаа юу гэсэн чинь бараг л юу ч хийгээгүй хариулт өгч байна лээ. Онцгүй, хувиа бодсон нөхөр байна лээ.

Зочин [150.129.143.250] 2021-06-16 16:08:42

ок

Зочин [150.129.143.250] 2021-06-16 16:08:37

хүүхдүүддээ ядаж хамгийн аюулгүй эрсдэлгүй хамгийн сайн вакцинийг л хийлгэмээр байна хүүхдүүдэд вакцин хийж эхэлсэн гэсэн хаагуур яаж хийж байгаа юм бол энэ талаар сайн тодорхой мэдээлэл өгмөөр байна

зочин [202.179.26.35] 2021-06-16 12:58:42

Вакцинаар корона тараахаа больчих. Коронагаас гадна өөр хүндрэлүүд өгч байгааг АНУ ч зөвшөөрчихлөө. Вакцинаас шалтгаалсан өвчлөлт ба нас баралтын мэдээ өгч байгаад яагаад зогсоосон бэ? Яагаад иргэнд үнэн зөв мэдээлэл өгөхгүй, болзошгүй эрсдлийг нь мэдүүлэхгүй, хүндрэл үүсэх суурь нөхцөлтэй хүмүүст вакцин хийгээд байна? Эмч нар Гиппократын тангараггүй болжээ.

Zochin [66.181.161.109] 2021-06-16 12:57:23

Neg l shn hudalaa yrisn humuus bhiimaa,yaj ingej yrij chadaj bnaa orhiin emneleg tooh ch ,utsaar zowgoo awah gazruud chini utsaa ch awddagui za,ingej olonooroo ugej bhad ,em n mash unetei ter bolgon hun guij ochood awchij chdgui bn ard irged chini bugd ajiltai ,tsalin mngo n hureltseetei biluu,ulsaas ydaj kowidtpi humuustee uuh emiig n unegui ogddogui yumaa gehed hyamruulaad ogoochee,bi ch ajiltai hernee tsalin amidrald hureltsehgui onoo margaashaa yaay gej bn emee awch chdhgui bn shde,uhmeergui bn shde,unegui geegui bn hyamdruul malnuudaaa.......


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.