С.Одонтуяа: 2022 оны эцэс гэхэд ядуурал хэдэн хувь буурах вэ

Aдмин / Эдийн засаг

Манайд байгаа энэ олон төлөвлөгөө, бичиг цаасаар бол Монгол Улс дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэхээр боллоо. Энгийн иргэдэд ойлгогдохоор хариултаа өгнө үү. Сүүлийн 30 жил ядуурал 26-30 хувьтай хэвээр байлаа. Хөгжлийн төлөвлөгөөний дагуу бид хэзээ ядууралгүй болох вэ. 2022 оны төгсгөлд ядуурал яг хэдэн хувиар буурах юм.

Мэргэжлийн яамны боловсруулсан төлөвлөгөөг улс төрчдөөс хамгаалах тогтолцоо бүрдсэн үү. Улс төрчид нэг сонгуульд зориулаад самардаг шүү. Бусад оронд судалгаа шинжилгээний байгууллагаа түшиглэн хөгжлийн бодлогоо тогтвортой хэрэгжүүлдэг.

Улс орнууд өрсөлдөх давуу тал дээрээ тулгуурлан давуу тэргүүлэх чиглэлээ тодорхойлдог. Манай орны хувьд дэмжих, мөн дэмжихгүй салбараа тодорхойлсон уу. Сингапур улс зах зээлийн эдийн засаг дахь төрийн оролцоог зөв болгосон. Чил уул уурхайгаас гадна эдийн засгаа солонгоруулах тал дээр анхаарч байна. Хөгжлийн бодлогоо ямар аргачлалаар тодорхойлдог юм.

Эдийн засгийн хөгжлийн асуудал орхигдоод байна. Хуучин яам байхад хөгжлийг гацааж байгаа асуудлыг тодорхойлж онцгой анхаарч ажилладаг байсан. Ингэж ажиллах хэрэгтэй.


Сэтгэгдэл

Ням [103.229.123.236] 2021-06-18 09:15:43

төлөвлөгөө гаргах нь зөв ч хэрэгжүүлэхгүй юм бол тэрний хэрэггүй. Тэгсэн доруул хэдэн чавганцдаа хийсэн гээд хэлчих нь дээр тэгүүл цаад хэд чинь болсон гээл дүгнээл болгочхон.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.