Зам тээврийн ослын шинжтэй 202 дуудлага бүртгэгджээ

Aдмин / Хууль

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 280 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 202 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 4 гэмтэж, Орон нутгийн замд 2 хүн гэмтсэн.

Тухайлбал:

Нийслэлд -2021.06.16-ний өдрийн 08 цагийн орчим Баянзүрх дүүрэгт суудлын автомашины жолооч унадаг дугуйтай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.

-2021.06.16-ний өдрийн 04 цагийн орчим Баянгол дүүрэгт суудлын автомашины жолооч нь суудлын автомашинтай мөргөлдөж жолооч, зорчиж явсан 2 зорчигчийн хамт 3 хүн гэмтсэн.

Орон нутагт

2021.06.16-ний өдрийн 15:00 цагийн орчимд Баянхонгор аймагт 2 мотоцикл мөргөлдөж зорчиж явсан 1 хүн гэмтсэн.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-1
  • Автомашин унадаг дугуй мөргөсөн-1
  • Зорчигч гэмтсэн-2

Орон нутагт:

  • Мотоциклтой хүн гэмтсэн-1

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 48, орон нутагт 25, улсын хэмжээнд нийт 73 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч, унадаг дугуйтай хүн, хүүхдэд зам тавьж өгөн хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөний аюулгүй байдлын ханган замын хөдөлгөөнд оролцож байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.