“Өдрийн сонин”-ы сэтгүүлч Д.Гансаруул “Азийн Хүний эрхийн шагнал” хүртлээ

Aдмин / Нүүр

"Өдрийн сонин"-ы сэтгүүлч, www.dnn.mn сайтын орлогч захирал, яруу найрагч Д.Гансаруул "2020 Asia Human Rights Awards" шагнал хүртлээ.

2020 онд өрнөсөн "Эх хэлээ аваръя" хөдөлгөөнд яруу найрагчийн хувиар идэвхтэй оролцож, олон нийтийн анхаарлыг Өмнөд Монголд болж буй үйл явдалд хандуулахад хувь нэмэр оруулжээ.

Мөн Монголын үндэсний хэмжээний төв хэвлэл “Өдрийн сонин”-д тухайн үйл явдлын хүрээнд цаг үеийн ярилцлага, сурвалжлага, нийтлэл бичиж байсан нь "Эх хэлээ аваръя" хөдөлгөөнийг эрчимжихэд дэмжлэг болж, энэ асуудлыг олон улсын анхааралд оруулж, хүний эрхийг хамгаалахад хүчин зүтгэсэн учир Японд төвтэй Азийн эрх чөлөө, ардчиллын төлөөх эв нэгдлийн зөвлөлөөс уг шагналыг олгосон байна.

Д.Гансаруул Өмнөд Монголын "Эх хэлээ аваръя" хөдөлгөөн, жагсаалд биечлэн оролцож, тухайн үйл явдлын хүрээнд "Дүрвэгч Эрдэмтсоёмбо: Өмнөд монголчууд маань удаан тэсэхгүй нь ээ", "Өмнөд монголчууд БНХАУ-ын Элчин Сайдын яам, НҮБ-ын байрны гадаа жагслаа", "НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра: Өмнөд Монголд болж буй хөдөлгөөн бол олон улсын түвшний асуудал", "Ч.Мөнхбаяр: “ХКН Өмнөд Монголд соёлын геноцид үйлдэхээ зогсоо!” хөдөлгөөнд 100 мянган хүн санал өгвөл энэ асуудлыг Конгресс хэлэлцэх болно" зэрэг ярилцлага, сурвалжлага бэлтгэжээ.

"Эх хэлээ аваръя" хөдөлгөөн Өмнөд Монгол, Ар Монголоос хүрээгээ тэлж олон улс дэлхийн хэмжээнд өрнөж, НҮБ, ЮНЕСКО-гийн анхааралд Өмнөд Монголын бичиг, үсгийн тулгамдсан асуудлыг оруулж чадсан юм. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд дундаас Өдрийн сонин энэ асуудалд онцгойлон анхаарч, цуврал сурвалжлага, ярилцлага нийтэлж байсныг дэлхий даяар тархан суугаа монголчууд тухайн үедээ талархан хүлээн авч, эш баримт болгож байлаа.

2020 оны есдүгээр сарын 02. БНХАУ-ын Элчин сайдын яам, НҮБ-ын байрны гадаа. "Эх хэлээ аваръя" хөдөлгөөн. Монгол дахь Өмнөд монголчуудын тайван жагсаалын үеэр.


2020 оны есдүгээр сарын 02. БНХАУ-ын Элчин сайдын яам, НҮБ-ын байрны гадаа. "Эх хэлээ аваръя" хөдөлгөөн. Монгол дахь Өмнөд монголчуудын тайван жагсаалын үеэр.

Д.ОТГОНТУЯА


Сэтгэгдэл

Уранчимэг [202.126.88.44] 2021-06-18 12:01:34

Мундаг байна шүүүү хийсэн бүтээсэн үйлтэй сайхан эмэгтэй байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Баярлалаа

Зочин [202.9.46.201] 2021-06-18 08:51:04

Ингээд хүмүүсийн бөөгнөрөл үүсгээд халдварын тархалтыг үүсгээд байх юм пиздаа юмаа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.