Хадгаламжийн хүү нэмэгдэх үү, зээлээ төлж эхлэх үү?

Aдмин / Эдийн засаг

Энэ оны эхний таван сарын эцэст монголчууд нийтдээ 14.8 их наяд төгрөгийн хадгаламжтай байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс бараг 40 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүний 90 хувь нь иргэдийн хадгаламж. Цар тахлын хүнд цаг үед хүн бүр мөнгөө хадгалж, хэмнэх горимд шилжсэн нь банкны хадгаламжийн хэмжээг өсгөсөн болов уу. Шаардлагатай үед хэрэглэхээр банкинд мөнгөө хадгалахаас гадна хүү бодуулж өсгөж үржүүлэх нь бас нэг том зорилго байдаг. Гэхдээ өнгөрсөн нэг сарын 29-ний өдрөөс эхлэн банкны хадгаламжийн хүүгээр мөнгөө өсгөж үржүүлэх боломж нь хумигдсан байдалтай байгаа. Тухайлбал, хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэж, бүх төрлийн хугацаатай хадгаламжийн хүүг энгийн хугацаатай хадгаламжийн хүүгээр тооцохоор болсон юм. Ингэснээр жилийн 13-15 хувьтай байсан төрөл бүрийн хугацаатай хадгаламжинд дунджаар 8.3 хувийн хүүг банкууд бодож байна.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард баталсан “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д энэ оны нэгдүгээр сарын 29-нд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг нэмэлт өөрчлөлтөөр банкны хадгаламжтай холбоотой хэд хэдэн заалт оруулсан байгаа. Тодруулбал,

-Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй

-Тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцно

-Валютын хадгаламжийг даатгалд хамруулахгүй зэрэг заалтууд байгаа.

Хэдийгээр банкны хадгаламжийн өгөөж дээрх шалтгаанаар өнгөрсөн зургаан сард маш бага байсан ч иргэдийн банкинд итгэх итгэл буураагүйг хадгаламжийн нийт хэмжээ өссөн дүнгээс харж болохоор байна. Мөн орлого, зарлагын гүйлгээ чөлөөтэй хийж болдог, дээрээс нь хүү бодож жилийн эцэст орлогоддог хугацаагүй хадгаламжийн үйлчилгээг иргэд маш их авдаг. Гэтэл хугацаагүй хадгаламжийг хүүг тэглэсэн нь иргэдээс багагүй шүүмжлэл авсан. Цар тахалтай холбоотой дээрх хуулийн үйлчлэлийн хугацаа энэ сарын 30-наар дуусч байгаа бөгөөд долдугаар сарын 1-нээс эхлэн банкууд өмнөх нөхцлөөрөө үйлчлэх учиртай. Хуулийн хугацаа дууссан ч банкуудын хадгаламжийн нөхцөл бодлого өмнөх байдалдаа эргэж орохгүй, хугацаагүй хадгаламж хүүгүй хэвээр, хугацаатай нь бага хүүтэй хэвээр үлдэнэ гэсэн яриа байгаа. Энэ талаар тодорхой шийдэгдсэн ямар ч зүйл байхгүйг банкууд хэлж байна. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг цаашид ямар хугацаагаар сунгах, ямар ямар нэмэлт өөрчлөлт оруулах талаар УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр хүлээж байгаа. Нэмэлт өөрчлөлтийн төсөлд банкны хадгаламж болон зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулсантай холбоотой ямар нэг заалт байгаа эсэх нь тодорхойгүй байна. Өчигдрийн байдлаар банкуудад ямар нэгэн шийдвэр, чиглэл ирээгүй бөгөөд долдугаар сарын 1-нээс хуучин нөхцөлдөө орох болов уу гэж эх сурвалж хэлсэн юм.

Судалгаанд оролцогчдын 52 хувь нь хойшлуулсан зээлээ төлөх боломжгүй гэв

Мөн хуулийн хугацааны дагуу ипотекийн болон зарим хэрэглээний зээлээ хойшлуулсан зээлдэгчид ирэх сарын 1-нээс хуваарийн дагуу төлж эхэлнэ. Үндэсний статистикийн хорооноос коронавирусын нөлөөллийг өрхийн хэмжээнд хийсэн судалгааны дөрөв дэх шатыг дуусгасан.

Тус судалгаанд оролцсон зээлээ хойшлуулсан зээлдэгчдийн 52 хувь нь дараа сард зээлээ төлөх шаардлага үүсвэл төлөх боломжгүй гэж хариулсан байна. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй орон сууцны зээлийн төлөлтийг хойшлуулах хөтөлбөрт орон сууцны зээлтэй өрхийн бараг тал хувь нь хамрагджээ. Тодруулбал, нийт өрхийн 12 хувь нь орон сууцны зээлтэй ба тэдний 45 хувь нь зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хөтөлбөрт хамрагдсан байна. Уг хөтөлбөрт хамрагдсан өрхүүдийн тал хувь нь зээлийн төлөлтөө хойшлуулж хуримтлуулсан мөнгөө голчлон гэртээ хүнс худалдан авахад зарцуулдаг, харин дөрөвний нэг нь шаардлагатай бусад хэрэгцээтэй зүйлээ худалдан авахад зарцуулсан гэж хариулжээ. Хэрэв дараа сард орон сууцны зээлээ төлөх шаардлага үүсвэл шууд төлөх боломжтой эсэхийг тодруулахад тэдний 50 гаруй хувь нь хугацаандаа зээлээ төлөх боломжгүй гэж хариулсан байна. Харин 2020 оны арванхоёрдугаар сараас хойш орон сууцны зээлээс бусад ямар нэг зээлтэй 10 өрх тутмын гурав нь зээлийн эргэн төлөлтөө хугацаандаа төлж чадаагүйг судалгаагаар тогтоожээ. Тэгэхээр долдугаар сарын 1-нээс эхлэн хойшлуулсан зээлээ төлж эхлэх эсэх, хадгаламжийн хүү хуучин хэвэндээ орох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Цар тахлын хуулийг үргэлжлүүлэн сунгах эсэх, ямар нэмэлт өөрчлөлт оруулах зэргээс хамааран эдгээр шийдвэрүүд тодорхой болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ТӨГС


Сэтгэгдэл

Иргэн [103.57.93.91] 2021-06-25 07:49:19

Хүрнлсүхийн 1,7 тэрбум төгрөгийн сарын хүү 18 сая төгрөг болж байна гэнэ.Хүрэлсүхээс илүү хулгай хийгээдхэдэн арван тэрбум төгрөгийн хадгаламжтай болчихслн нөхдүүд зөндөө байгаа.Тэд банкны хүүг буулгаж ард түмнийг зүгээр шулаад авчихаж байгаа албан ёсоор хуульчлагдсан дээрмээсээ татгаозаж чадахгүй нь ойлгомжтой..Ковидын үед хэн мөнгө хадгаламжид хийж хадгаламжаа өсгөөд байна..Ард түмэнд боломж байхгүй .Тэгэхээр өнөөх л төсвөөс загисдаг төрийн албанд шургасан гувшаа хулгаычуудын хадгаламж өсөө биз.Баясаад байх үзүүлэлт бишээ.

зочин [202.126.89.210] 2021-06-24 21:21:25

Банкинд итгэж иөнгөө хадгалуулсан ард иргэдээ хохироож огт болохгүй хуучин хүү тооцож байсан тэр журманд нь буцааж оруулах хэрэгтэй байна

Zochin [66.181.161.109] 2021-06-24 18:08:47

Хадгаламжийн хүү буусан хэдий ч иргэдэд очиж байгаа зээлийн хүү яг хэвэндээ л байна, Үр дүн нь эргээд банкинд ашиг болж байна даа

зочин [202.131.227.106] 2021-06-24 18:04:29

хадгаламжийн хүүнээс татвар авч байгаа болохоор хадгаламжийн хүүгээ хуучинд нь оруулах хэрэгтэй ш дээ эсвэл мөнгөн дүнд нь лимит тогтоох хэрэгтэй

Зочин [89.12.51.223] 2021-06-24 15:22:47

Эргэн төлж чадахгүй байж зээл, тэр тусмаа өндөр хүүтэй зээлээр яах гэж байгаан. Улсаас төлчих байх гэж азанд найдддаг юм байхдаа

Зочин [64.119.19.146] 2021-06-25 01:16:39

Толгой нь эргээгүй бол томчууд буцааж төлнө гэж бодожзээл авдаг нэг ч хүн байхгүй шүү дээ... Сонгуулиар төлүүлчихнэ гэсэн бөөн итгэл... энэ бол нууц байхаа больсон.

aaaa [192.82.69.110] 2021-06-24 11:21:35

hadgalamjiin hvvges tatvar ugch bga shd. huulin hvchin tuguldur vilchkeh hugatsaa duussan l bol huuchnaara yavah estoi l bno

Зочин [103.26.193.180] 2021-06-24 11:04:42

Иргэдэд банкуудаас өгч буй зээлийн хүү өндөр хэвээр байна. 17-24 хувьтай. Яагаад?


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.