​КОВИД-ийн хуулийн өөрчлөлтөөр “Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа”-г байгуулна

Aдмин / Хууль

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ийн чуулганаар хэлэлцэж байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дэх онцлох заалтуудыг танилцуулж байна.

7.4. Ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийн зохицуулалт, эрүүл ахуй, аюулгүй байдал болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа (цаашид “Захиргаа” гэх)-г байгуулна.

7.5.Захиргааны бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаар, үйл ажиллагааны дүрмийг Засгийн газар баталж, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн санал болгосноор даргыг нь томилж, чөлөөлнө.

7.6. Захиргаа нь энэ хууль болон дүрэмд заасан зорилго, чиг үүргээ хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах эрхтэй байна:

  • 7.6.1.хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийн зохицуулалт, эрүүл ахуй, аюулгүй байдал болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах;
  • 7.6.2.хил орчмын тээвэрлэгч, гадаад худалдаа эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, хяналт шалгалтыг шуурхай, боловсронгуй болгох саналыг эрх бүхий этгээдэд гаргах, бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах, зохион байгуулалтын болон санхүүжилтийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах;
  • 7.6.3.хилийн боомтын үндэсний зөвлөлөөс өгсөн чиглэл, удирдамжийн хүрээнд өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гадаад улсын эрх бүхий байгууллагатай хуульд нийцүүлэн харилцаа тогтоож хамтран ажиллах;
  • 7.6.4.иргэн, хуулийн этгээдээс шаардлагатай мэдээ мэдээллийг гаргуулан авах;
  • 7.6.5.чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчил гаргасан холбогдох албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах саналыг эрх бүхий этгээдэд хүргүүлж шийдвэрлүүлэх;
  • 7.6.6.байгууллага, обьектэд саадгүй нэвтрэх, албан тушаалтан, иргэдэд шаардлага тавих;
  • 7.6.7.дүрэмд заасан бусад”

7.1.37.Коронавируст халдвар /КОВИД-19/-ыг илрүүлэх, оношлох, эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах, үүнтэй холбоотой журам батлах.

18.1.Энэ хууль 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчилнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.