СЗХ-ноос залилангийн шинжтэй үйл ажиллагаа байж болзошгүйг анхааруулав

Aдмин / Эдийн засаг

Цахим орчинд “Нэмэх даатгал” тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг иргэдэд санал болгон, мөнгө татан төвлөрүүлж, тодорхой хугацааны дараа 2 дахин үржүүлж өгнө гэх хууран мэхлэх, залилангийн шинжтэй үйл ажиллагааг нэр бүхий этгээд зохион байгуулж байж болзошгүйг Санхүүгийн зохицуулах хороо анхаарууллаа.

СЗХ-ноос даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй этгээдтэй даатгалын гэрээ байгуулж, хураамж, шимтгэл, төлбөр төлөх, иргэдээс татсан мөнгөн хөрөнгийг 2 дахин үржүүлж өгөх зэргээр өндөр хүү амласан амлалтад залилуулах эрсдэлтэй бий.

Иймд иргэд дээрх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг авахын өмнө тухайн байгууллагын оноосон нэр, эрхлэх үйл ажиллагаа нь эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлтэй эсэхийг нягталж, учирч болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаална.

СЗХ-ноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа даатгагчдын мэдээллийг энэ холбоосоор нэвтэрч танилцах боломжтой.

Дээр дурдсан асуудлаар өргөдөл гомдол, хүсэлт, мэдээллийг СЗХ-ны цахим хуудас-аар, мөн 51-266420, 51-261275 дугаарт хандан гаргаж болно.

Даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “... Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улсын нутаг дэвсгэрт даатгалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно”, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчээс бусад этгээд “даатгал”, эсхүл “даатгал” гэсэн үгний төрөл үг хэрэглэх, даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа, эсхүл уг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан гэсэн сэтгэгдэл төрүүлэхүйц нэр томъёо ашиглах болон тэдгээртэй адилтгах бусад үйлдэл хийхийг хориглоно” гэж заажээ.


Сэтгэгдэл

Zochin [66.181.161.110] 2021-07-22 05:51:51

Tanaih sn bsn bol humuus duraaraa ingehgui l bhd. Nergesen hoino n hashigrav gech yum daa

зочин [64.119.19.202] 2021-07-22 05:18:13

ийм заллинг өөгшүүлэгч нь хүчтэй хамтрагч нь Н.Учрал гишүүн байгаад иргэд олон гүнээ харамсаж байгаа шүү.

Zochin [66.181.160.54] 2021-07-23 05:40:56

Hutsdag mal ve chi


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.