Вирусний эсрэг эмийн бүртгэл,чанар, нөөц хангамжид хяналт тавих ажлын хэсгийг байгууллаа

Aдмин / Эрүүл мэнд

Шадар сайдын тушаалаар коронавирусний эсрэг эмийн бүртгэл, нөөц хангамж, чанар, үнийн тогтвортой байдалд хяналт тавьж, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.

Вирусний эсрэг эмийн нэр төрөл, хангамжийг нэмэгдүүлэх чиглэлийг Шадар сайдын зүгээс холбогдох албаныханд өгсөн. Энэ хүрээнд вирусний эсрэг эмийн бүртгэл, чанарт Ажлын хэсэг хяналт тавихын зэрэгцээ эрүүл мэндийн байгууллагуудад байгаа нөөц хангамжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах юм.

Цаашид вирусний эсрэг эмийн нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн яам, холбогдох агентлагууд бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд 3 төрлийн эмийг нэмж оруулж ирэхээр болоод буй. Ингэснээр эмийн хангамж хүрэлцээтэй болж,үнэ тогтворжих боломжтой гэж Эм, эмийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдэгдлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.