Эрүүл мэндийн сайд С.Энхболд ХӨСҮТ-д ажиллав

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ХӨСҮТ-ийн Лабораторийн үйл ажиллагааг сайжруулах, үйл ажиллагааны хамрах хүрээг өргөтгөх, зохион байгуулалтын хэд хэдэн арга хэмжээ авах үүрэг чиглэл өгсөн бөгөөд үүрэг даалгаврынхаа биелэлттэй танилцаж ажиллалаа. ХӨСҮТ-ийн тархвар судлалын алба нь батлагдсан тохиолдлыг илрүүлж, асуумж асууж, явсан маршрутыг тодорхойлж тандалтын илрүүлгийг хийдэг.

Тус төвд өнөөдрийн байдлаар Улаан загалмай нийгэмгэмлэгийн 20-25 сайн дурын ажилчид ажиллаж, гадаадаас ирсэн иргэд болон тусгаарлан ажиглах байранд байгаа иргэд, БЗД-ийн батлагдсан тохиолдлууд дээр тандалтын судалгааг хийж тархвар зүйн судалгааг хийж байна. Ирэх долоо хоногт сайн дурын ажилчдын хүч нэмэгдүүлэн Улаан загалмай нийгэмлэгээс 400 гаруй сайн дурын ажилчид тандалтын илрүүлэг хийж ажиллана.

ХӨСҮТ-д Био аюулгүй ажиллагааны 3 дугаар зэрэглэлийн лабораторийн барилга баригдаж байгаа ба барилгын угсралтын ажил дуусч, дотор засал, тоног төхөөрөмжийн суурилуулалт хийгдэж буй. Уг барилга ашиглалтад орсноор гадны улсуудад хийж буй зарим нарийвчилсан шинжилгээг дотооддоо цаг алдахгүй хийх боломж бүрдэх юм. Мөн тус төвд Вакцины агуулахын өргөтгөлийн барилга баригдаж байна. Үндэсний хэмжээнд вакцин хадгалах төв агуулах ХӨСҮТ-д байрладаг. Коронавирст халдвар "КОВИД-19"-ийн эсрэг вакцины үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан төв агуулахыг өргөтгөх хэрэгцээ шаардлага тулгарч, одоогоор өргөтгөлийн барилгын ажил 92 хувь гүйцэтгэлтэй явагдаж байна.

НҮБ-ийн Хүүхдийн сангийн мэргэжилтэн вакцин хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг мэргэшсэн багийн хамт суурилуулна. Вакцины агуулахад суурилуулах тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр гааль дээрээс хүлээн авч суурилуулах ажил эхэлж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд аль аль барилгын ажлыг гэрээт цаг хугацаандаа ашиглалтанд оруулахыг үүрэг болгож, ЭМЯ-ны зүгээс боломжит ажлууд дээр дэмжин ажиллахаа илэрхийлэв.


Сэтгэгдэл

mongol hun [2.58.194.134] 2021-07-27 23:09:47

EH HUALHASIIN ZAHIRAL SH ENHTOR SAID HIIH BUREN CHADVARTAI HUN SHUU ENE NOHOROOS HAMAAGUI ILUU BOLOHOOR AJILIIG NI BULAAJ AVSAN ERONHII SAIDAA ENE HUNIIG BUSHUU SOLI

Зочин [103.80.210.183] 2021-07-27 06:45:39

14 хоног гэртээ пийвдэж амармаар санагдаж дээ. одоо гараад гэртээ хэвтээ. ажил хамаагүй

mongol [124.213.121.29] 2021-07-26 04:04:29

naad saidaa soliochee..hudlaa yamarch erch huchgyi gariig..emnelgiin dargiig bol hiih b.h said bol bish..syyliin yed emnelegiin dargaar said hiilgedeg mood garlaa…bolimoor yum aa


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.