Дотоодын спортын төрөл, тэмцээнийг зохион байгуулах эсэхийг аймаг, нийслэлийн Онцгой комисс шийдвэрлэнэ

Aдмин / Хууль

УОК-ын 25 дугаар хуралдаанаар /2021.07.23/ Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны хуралдааны 43 дугаар тэмдэглэл, Биеийн тамир спортын улсын хороо, спортын холбоодын саналыг хэлэлцэн, аймаг, нийслэлийн Онцгой комисст дараах чиглэлийг өгсөн.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадна талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын төрөл, дотоодын тэмцээнийг оролцогчийн тоог хязгаарлаж, үзэгчгүйгээр, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх ерөнхий болон тусгай журам, зааврын дагуу зөвхөн тухайн орон нутагт зохион байгуулах эсэх асуудлыг халдварын тархалтын түвшин, хүн амын шилжилт хөдөлгөөн, эрсдэлийн үнэлгээ зэргийг харгалзан Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргана.

Тухайн орон нутагт зохион байгуулах тохиолдолд хариуцлагын гэрээг спортын холбоодтой байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжлийн холбоодын оролцоо хангагдаагүй, коронавируст халдвараас сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай журам, заавар батлуулаагүй аливаа тэмцээн, уралдааныг зохион байгуулахгүй байх чиглэлийг өгсөн юм гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.161.92] 2021-07-27 09:31:50

Юун баяр наадам вэ ЭЕШ ээ авч хүүхдүүдээ сэтгэл санааны дарамтаас чөлөалөөч ээ. Дөч гаруй мянган хүүхдүүдийн ирээдүйг бодооч. ЭЕШ хойшлодог нь сонгууль, шагналаас л болсон шүү дээ.

Зочин [103.229.123.222] 2021-07-26 05:53:31

Хэдэн эмч нар зовж байж арай чүү багасаад бна шүү. Дарвайж байж дельта алдаад дуусав даа.Нас барсан хүн багадаагүй шүү.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.