ЗГ: “Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд оруулна

Aдмин / Хууль

“Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, 2021 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс гүний гарцаар зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг чөлөөт бүсэд нэвтрүүлэх байнгын ажиллагааг эхлүүлэхийг Засгийн газраас үүрэг болголоо.

Тус бүсэд төрийн үйлчилгээ үзүүлэх хил, гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн, харьяатын алба зэрэг мэргэжлийн албадын үйл ажиллагаа явуулах бэлтгэлийг хангуулахыг холбогдох сайд нарт даалгав.

Үүнтэй холбогдуулан Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хил дамнасан байгууламжаар холбох асуудлаар Хятадын талтай хэлэлцэн тохиролцох, хилийн хяналтын цэг байгуулж, шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангах бүтээн байгуулалтын арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарт үүрэг болголоо.

“Замын-Үүд” чөлөөт бүс байнгын ажиллагаанд орсноор иргэд, аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийх итгэлтэй болж, дулааны улиралд бүтээн байгуулалт хийгдэж, ус, дулаан, цахилгаан зэрэг дэд бүтэц сайжирч, хилийн хяналтын мэргэжлийн байгууллагууд чиг үүргийн дагуу нэг цонхны үйлчилгээ үзүүлж, иргэд, аж ахуйн нэгжийн гадаад, дотоод худалдаа эрхлэлт болон орон нутагт ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байна.


Сэтгэгдэл

ЗОЧИН [59.153.86.17] 2021-07-29 00:18:39

ЧӨЛӨӨТ БҮС ГЭХ ЮМЫГ НЭЭХЭД: 1. ХЯТАДТАЙ ХОЁР ТАЛААС ИЖИЛ А/Х, ҮЙЛ АЖИЛЛАГАА 2 ХИЛ ДЭЭР МАШ ШУУРХАЙ ЯВАГДАХ, ҮҮНИЙГЭЭ ХЯТАДТАЙ ТОХИРСОН БАЙХ ЁСТОЙ 2. О/У-ЫН ЖИШГЭЭР БОЛ ХИЛ, ГААЛЬ, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ МАШ ШУУРХАЙ ЯВАГДАЖ, БАРАГ ЗОГСООД Л, МЭДҮҮЛЭЭД Л ӨНГӨРЧ БАЙХ ЁСТОЙ 3. ЧӨЛӨӨТ БҮС БУСАД БООМТУУДААС ЯЛГААТАЙ НЬ ГААЛИЙН ТАТВАР, ХИЛ, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ШАЛГАЛТ, ӨНГӨРҮҮЛЭЛТ МАШ ТОМ ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛДГЭЭРЭЭ ЯЛГААТАЙ, ЭДГЭЭР НЬ ТИЙМ ШУУРХАЙ АЖИЛЛАХ ХЭРЭГСЭЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАГДСАН БАЙХ ЁСТОЙ 4. ЧӨЛӨӨТ БҮСЭД ГАДААД, ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЧӨЛӨӨТЭЙ ЯВАГДАХ ЁСТОЙ 5. ИНГЭХГҮЙГЭЭР ХИЛ ДЭЭР УРЬДЫН АДИЛ 1 МАШИН ГАРЧ ОРОХОД БАРАГ 10 ЖОЛООЧ СЭЛГЭДЭГ, АЧАА, БАРАА ХЭДЭН ХОНОГ, САРААР СААТДАГ, ХҮМҮҮС ХИЛ ГАРЧ ОРОХОД БҮТЭН ӨДӨР ХИЛ ДЭЭР ӨНГӨРҮҮЛДЭГ БОЛ ЭНЭ ЧӨЛӨӨТ БҮС БИШ, ХООСОН НЭРНЭЭС ӨӨРЦГҮЙ ГЭСЭН ҮГ.

Зочин [202.9.46.174] 2021-07-28 13:37:07

Урд хөрштэй харилцан хилээ нээеаа Амьдрал туйлдаж байна Ядуу хэцүү байна ХУрдан нээгээчээ

Zochin [192.82.64.247] 2021-07-28 09:32:55

namaig jhn huuhed bhiin l yrigdaj bsn asuudal odoog hurtel shiidegdeegui. Ter tsagaas hoish 10 20 jil boljdee


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.