“Эвийн хүч эх нутгийн төлөө” болон “Босоо хөх монгол” ТББ-ын нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцлээ

Aдмин / Хууль

“Эвийн хүч эх нутгийн төлөө” НҮТББ, “Босоо хөх монгол” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус холбогдох, хэрэгт нэхэмжлэгч талаас Дорноговь аймагт эх, хүүхдийн эндэгдлийн талаар биечлэн танилцаж, үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 4928 дугаар захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг захирамжийг нэхэмжлэгч “Эвийн хүч эх нутгийн төлөө” НҮТББ-ын төлөөлөгчийн гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцлээ.

Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.6.1-д зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 4928 дугаар захирамжийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д зааснаар энэхүү тогтоол нь тухайн шийдвэрлэгдсэн асуудлаар эцсийн шийдвэр юм гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [64.119.19.121] 2021-07-30 14:15:53

Босоо хөх монголыг Женко ивээн тэтгдэг, нууц ноёнтон нь .... тэгээд эд нар даам гарчихсан хүмүүс шүү дээ.!!!

ЗОЧИН [202.126.88.63] 2021-07-30 02:22:04

ШАНТААЖААР САНХҮҮЖДЭГ ТББ ОЛОН БОЛЖ ДЭЭ ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ ЯВДАГ ТББ БАЙНА УУ. ЭНЭ ОЛОН ТББ-С ГИШҮҮДИЙНХ НЬ ТООГООР ТАТВАР АВМААР ЮМ. ЭДЭНД ХИЙЖ БАЙГАА ХӨДӨЛМӨР БАЯЛАГ БҮТЭЭЖ БАЙГАА БҮРТГЭЛ БАЙХГҮЙ ТЭГСЭН МӨРТЛӨӨ ИХ МӨНГӨ ЭРГЭЛДҮҮЛЖ УИХ-Д ӨРСӨЛДӨН МӨНГӨ ЦАЦСАН ХҮМҮҮС БАЙХ ЮМ

Shantaaj [150.129.140.195] 2021-07-29 01:48:44

Manai shuuh ene met shantaachiddaa hariutslaga uruuuleh heregtei

Зочин [192.82.85.56] 2021-07-30 07:01:40

Tanai shuuh ch gej yu baihav


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.