Хөвсгөл нууранд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг газар хөлдөхөөс өмнө татан гаргахаар болжээ

Aдмин / Орон нутаг

Хөвсгөл аймаг Монгол орны гадаргын усны нөөцийн 53 хувийг, үүнээс Хөвсгөл нуур дангаараа 96.6 хувийг бүрдүүлдэг.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нууранд живсэн машин, техникийг татан гаргах ажлыг олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулахаар тусгасан.

Хөвсгөл нуурын ёроолд живсэн тээврийн хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, нөхцөл байдлыг үнэлэх, эхний ээлжид 1986 онд Хөвсгөл аймгийн Хатгал сум орчимд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гарах ажлын хэсэг хуралдлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан "Уг ажлын хүрээнд Засгийн газрын нөөц сангаас хоёр тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн.

Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилготой уг ажлын эрсдэлгүй зохион байгуулах талаар нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатай. БОАЖЯ-наас санхүүжилт, удирдлага менежментээр хангаж, Онцгой байдлын ерөнхий газар гардан гүйцэтгэх ажлаа төлөвлөн зохион байгуулах нь зүйтэй" гэв.

Живсэн Сүхбаатар хөлөг онгоц нь 1956 онд ОХУ-д үйлдвэрлэсэн, БОР-500 загварын 42 метр урттай, 18 метр өндөр, 300 тонн жинтэй. Хөвсгөл нуурт 50 метрийн гүнд, эргээс 15 метр орчмын зайтай байгааг тогтоосон. Монгол Улсын хувьд өмнө ийм том хэмжээний хөлөг татан гаргах аврах ажиллагаа явуулсан туршлагагүй. Нуурын 50 метрийн гүн нь оролцоогоор 16 давхар байшинтай тэнцэнэ. Иймд аврагчдын техник хэрэглэлийг судлан бэлтгэх, ОХУ-аас туршлага солилцох, татан авалтын нарийн төлөвлөгөөг гаргаж, бүх талаар хамтран ажиллахаар зүйтэй гэдэгтэй санал нэгдэв. Бэлтгэл ажлыг энэ сардаа хангаж, газар хөлдөхөөс өмнө татан гаргах ажиллагааг зохион байгуулахаар тогтлоо.

Ажлын хэсгийн хуралд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын Генерал Г.Ариунбуян болон бусад холбогдох албаныхан оролцов.


Сэтгэгдэл

jnitwpwbxw [39.122.117.197] 2021-09-11 16:41:22

Мэдээ.МН <a href="http://www.g0ek7q6wu46a1eyuuzua81r9325312b7s.org/">ajnitwpwbxw</a> jnitwpwbxw http://www.g0ek7q6wu46a1eyuuzua81r9325312b7s.org/ [url=http://www.g0ek7q6wu46a1eyuuzua81r9325312b7s.org/]ujnitwpwbxw[/url]

Зочин [103.80.210.183] 2021-08-06 15:25:35

үнэхээр нуураа хамгаалмаар байгаа юм бол нуураасаа хол зайтай жуулчны баазуудаа байгуул эрэг орчмоор ямар ч үйл ажиллагаа хийх хэрэггүй.

Яарах хэрэг байгаа юм уу? [202.131.225.53] 2021-08-05 13:33:01

Мөнгө хуй байхгүй байхад заавал одоо 2 тэрбүм төгрөгөөр нуурын ёроолыг цэвэрлэх хэрэгтэй юм уу? Нэгэнт 35 жил нууранд хэвтчихсэн юмыг гаргахыг юунд яарсан юм бэ?

Харин тийм [202.21.109.73] 2021-08-05 23:13:20

Монгол курск болоод байгаа биз. Улсын мөнгө уйлдаггүй гэж

Зочин [91.44.130.218] 2021-08-05 00:51:18

Сайд нарын монгол хэлийг хараач. Нууранд живэх, Улаанбаатранд амьдрах, Засгийн газранд хэлэлцэх гэж ярьдаг бичвэг болохнээ.

Зочин [66.181.182.19] 2021-08-04 19:30:38

Засагт мөнгө нь илүүдээд бгаа юм байлгүй. Зэвэрсэн төмрийг гаргаж ирээд юу хийх гээд байгаа юм бол доо.

Зочин [192.82.82.129] 2021-08-03 22:10:49

Заавал одоо юу.тэнэгт

Зочин [43.242.243.145] 2021-08-03 18:58:10

Одоо хэрэггүй ээ онгоц өөрөө нуурын нэг хэсэг махбоди болсон. Дундаас нь сайхан цавчаа хийж болохыг харж дээ. Хусах талдаа толгой ажиллах юмаа

Зочин [202.9.46.80] 2021-08-03 17:40:25

тэрэнд тэгээд одоо 2 тэрбум төгрөг хэрэгтэй юү?? хэд нь ажилд зарцуулагдаж хэд нь дарга нарын халаас руу орох бол доо

Зочин [66.181.161.107] 2021-08-03 17:32:13

Энийг гаргаж яах юм, 50 метрийн гүнд бишээ, хажуугаараа хэвтэж байдаг юм, зарим үед зарим хэсэг нь ил харагддаг 10 орчим метрт живсэн юм, 2,0 тэрбум хүрэхгүй юм байна 2022 онд дахиад3,0 тэрбум, 2023 онд мөн 2, тэрбум хэрэгтэй байна гээд л өснө, нуурын экосистемд ямар ч хохиролгүй харин , загас орогнох сайхан байр болдог юм, гадаад оронд загас ихтэй том гол, нуурт зориудаар Сүхбаатар мэийн жижиг онгоц , машин тэрэг живүүлж, загасны нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авдаг, 50 метр гүнд гэж шаахгүй шүү, 10 хүрэхгүй шахуу гүнд, зогсоол дээрээ живсэн юм.бас 2,0 тэрбум гэнэ, яаж гаргахаа мэдэхгүй байж баахан мөнгө тавиад л

Зочин [103.80.210.183] 2021-08-03 17:01:17

нэг архичин дотор нь архидаад гарахдаа хаалгаа саваад хаячихсан чинь шөнө живчихсэн шүү дээ.

Зочин [202.126.88.61] 2021-08-03 13:26:43

Buteneeree heregtei baidiin baihdaa. Heseg hesgeeer tasdaad gargachuul boldgui l yum boluu. Gagnuuraar huvaagaal avchuul tosovch baga oroh biz

Зочин [202.126.94.74] 2021-08-03 12:45:51

нуур хөлдөхөөс өмнө гээч хаха

Зочин [58.178.211.37] 2021-08-04 08:54:25

ha ha


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.