Доллар олох бүх сувгаа хаачихаад “Доллар үнэтэй байна” гэж гоншигнохоо боливол яасан юм

Aдмин / Эдийн засаг

Монголбанкны энэ сарын 1-ний өдрийн ханшаар ам.доллар 2849 төгрөгтэй тэнцэж байна.

Монгол Улсын эдийн засаг цар тахлын улмаас хумигдаж, бүхий л бүтээн байгуулалт зогсож, угаас үйлдвэрлэгч биш улс учир гаднаас хараат байдалд улам лав орчихоод байна. Харин уул уурхайн хэдэн газар, үйлдвэр л монголчуудын аминд орж байгаа нь голтой үнэн. Сүүлийн хоёр жилд уул уурхайгаас олсон ашгаар л монголчууд ковидын үед амь зууж, халамжлуулж байгаа. Гэтэл бодит үнэн нь энэ атал уул уурхайг ад үзсэн хэвээр, гадны хөрөнгө оруулалтыг хөөсөн янзаараа. Дэлхий биш юм аа гэхэд Ази тивдээ ядаж нэг бүтээгдэхүүнээрээ толгой цохиж, экспортоо бүрдүүлдэг байсан бол бас яая гэхэв. Гэтэл уул уурхайгаас хараат мөртлөө тэр салбарыг, хөрөнгө оруулагчидтай нь үзэн ядаж, сошиалаар шүлсээ үсэргэсээр. Аливаа улсын эдийн засагт гадны хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байдаг олон шалтгаан бий. Хэрвээ бид зарим улстөрчдийн яриад байгаа шиг өөрсдөө эдийн засгаа дотоодын нөөц бололцоогоо ашиглаад босгоно гэвэл наанадаж 100 жилийн хугацаа зарцуулна. Энэ бол асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж, хөгжиж буй дэлхийгээс хоцорно гэсэн үг. Харин гадны хөрөнгө бол эдийн засгийг богино хугацаанд эрчимжүүлдэг зүтгүүрийн үүрэг гүйцэтгэгч хүчин зүйл.

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчинтой, хоёр том зах зээлийн дэргэд оршдог гэх мэт хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах давуу тал олонтой. Ажиглагчид “Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулагчид руу хандсан хууль эрх зүйн орчин, татварын нөхцөл нь ахицтай байгаа ч тогтвортой бодлогогүй байдал нь хамтран ажиллахад ихээхэн түвэг чирэгдэл учруулдаг” гэж дүгнэсэн. Төрийн залгамж чанар, төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу, хүнд сурталтай, авлигад дуртай, дарга нар нь худалч, хэлсэндээ хүрдэггүй зантай учир хөрөнгө оруулагчид Монголоос нүүрээ буруулсан. Хөрөнгө оруулалт хийхээр ирсэн хөрөнгө оруулагчид байн байн солигддог дарга нарын аяыг олох гэж дунд нь хайран цагаа үрдгээс манайд хөрөнгө оруулахаас залхсан гэж ярьсан удаатай. Ард түмэн яагаад ч юм уул уурхайд гадны хөрөнгө оруулалт хийхийг таашаадаггүй. Тэдний хувьд судалж, шинжилж, шинжлэх ухаанчаар тооцоолол гаргаад мэтгэж байгаа нь даанч үгүй. Сошиалаар явж буй мэдээллийн хүрээнд л ойлголттой. Түүгээ урдаа бариад л дайрчихдаг. Үүн дээр улстөрчид нь оноо авах гэж, саналыг нь хүртэх гэж тоглолт хийж эхэлдэг. Гадаадын хөрөнгө оруулалт, хамтарсан төслийн талаар ямар ч тооцоо судалгаагүй, баримжаагүй юм ярьж, дур зоргоороо мэдэгдэл хийдэг улстөрчид Төрийн ордноор дүүрэн. Жишээ нь, Оюу толгойг шүүмжилж, эсэргүүцвэл ард түмэнд таалагдаад гишүүн болчихдог гэдэг логикийг баримталдаг улс төрийн хүрээнийхэн бий. Тэднийг ийм зүйл хийлгэж буй, ийм боломж олгож байгаа хүмүүс бол ард түмэн өөрсдөө.

Монгол Улсын хөгжил доогуур, өрсөлдөх чадвар сул байгаа энэ үед дотоод, гадаадын хөрөнгө оруулалт л биднийг чирэх хүч болно. Гадаадын хөрөнгө оруулалтыг дагасан хөгжлийг тодорхой дэмжих хүчин зүйлийг бий болгож, уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх замаар эдийн засгаа тэлж, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх гарц хамгийн эхэнд байгаа. Улсаа хөгжүүлье гэвэл өөрсдөө өдөр шөнөгүй гарын алгаа цэврүүттэл хүрз, жоотуу барьж хөлсөө дуслуулах биш, харин гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг зөв зүйтэй авснаар богино хугацаанд зорилгодоо хүрэх боломжтой гэдгийг та бид хөгжилтэй орнуудын шилжилтийн үеийн түүхээс харж болно.

Уул уурхай дэмий, бид өөр замаар хөгжинө, бидэнд дотоод нөөц бололцоо бий гэж хий дэмий ярьж ажил уядаг хүмүүсээс асууя л даа. Ковидтой энэ хүнд хэцүү цаг үед Монгол Улсыг ямар салбар тэжээж, ард олныг өлсгөлөнд нэрвүүлчихгүй авч явна вэ?

Энэ оны эхний хагас жилийн сүүл буюу өнгөрсөн тав, зургадугаар сард гадаад валютын орох урсгал сайжирсан тал бий шүү. Чухам ямар хүчин зүйлсийн нөлөөгөөр валютын урсгал тодорхой хэмжээгээр орж ирэв гэхээр өнөө л монголчуудын ад үздэг уул уурхайн салбарын үр өгөөж байв. Коронавирусийн вакцинжуулалт дэлхий даяар хурдацтай явагдсаны үр дүнд томоохон эдийн засгууд сэргэснээр гадаад эрэлт нэмэгдэж, Монгол Улсын экспортын голлох түүхий эдийн үнэд эерэгээр нөлөөлсөн юм. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүнүүд болох зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ энэ онд арваас дээш хувиар өсөөд байна. Өнгөрсөн зургадугаар сарын байдлаар зэсийн үнэ 28, нүүрс 11, төмрийн хүдэр 14 хувиар тус тус өссөн.

Монгол Улсын экспортын 90 орчим хувийг уул уурхайн түүхий эд бүрдүүлдэг учир валютын ханшийн төлөв гадаад эдийн засаг дахь түүхий эдийн үнийн өөрчлөлтөөс ихээхэн хамаардаг. Цар тахлын дараа АНУ, БНХАУ болон бусад хөгжингүй улс орны эдийн засаг идэвхжиж, дэд бүтэц, бүтээн байгуулалт, түүн дотор ногоон хөрөнгө оруулалт ихээр хийгдэх хүлээлттэй байгаагаас түүхий эдийн үнийн дараагийн суперцикл эхэлчихсэн. Энэ таатай нөхцөл байдал Монгол Улсын экспортын голлох түүхий эд болох алт, зэс, төмрийн хүдрийн үнийн өсөлт үргэлжилж, цаашид ч хадгалагдахаар байгааг харуулж байгаа юм. Түүнчлэн манай орны экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүд болох Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтууд ашиглалтад орсноор экспортын хэмжээ огцом нэмэгдэх хүлээлттэй байна. Мөн ойрын хугацаанд хүлээгдэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй бөгөөд дээр дурдсаны дагуу гадаад валютын дотогшлох урсгал нэмэгдэх төлөвтэй байна гэдгийг Монголбанкныхан мэдэгдсэн.

Бодит нөхцөл байдлын талаар эдийн засгийн шинжээч, ажиглагчид ийм зүйл ярьж байхад монголчууд өнөө л бурангуй үзлээрээ гадаадын хөрөнгө оруулагч, уул уурхайг үзэн ядсан хэвээр, түүн дээр нь улстөрчид сэгэн дээр овоорох хэрээ лугаа овоорч, улам дөгөөж тоглолт хийж, улсын эдийн засаг, хөгжлийг хойш нь чангаасаар байна. Үүний дүнд ам.доллар чангарсан.

Улстөрчид, эрх баригчид гэлтгүй монголчууд бүгдээрээ юу ч үйлдвэрлэдэггүй, юу ч бүтээдэггүй мөртлөө улс эх орныг нь чирч буй салбарыг хар, муйхраар няцааж, долларын урсгалыг оруулж ирэх бүх сувгийг хааж боож боочихоод одоо болохоор “Доллар үнэтэй байна” хэмээн гоншигнож буй нь илүүц. Гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайг ад үздэг атлаа өөрсдөө доллар олох байтугай, ганц олигтой хадаас зорчихож чадахгүй байж мах шарж идээд, хөдөөгүүр “Приус”-ээ унаад тэнээд байхаар долларын ханш нэмэгдэхгүй гээд яахав.


Сэтгэгдэл

УНШИГЧ [119.40.100.66] 2021-08-06 03:23:17

ГАЗРЫН БАЯЛГИЙГ ГАДНЫХАНТАЙ ХУВААГААД ДУУСГАХ АЛБАГҮЙ ШҮҮ. ИРЭЭДЭЙН ЭЗЭД ҮР ХҮҮХЭД МОНГОЛЫН ЭЗЭД ГЭЖ БАЙНА ТЭДЭНД ҮЛДЭЭХ ҮҮРЭГТЭЙ ЁСТОЙ, БАС ГАЗРЫН БАЯЛАГ НЬ ГАЗРЫН СУДАСТАЙ ХОЛБООТОЙ ГАЗАР ШОРОО ОРШИН БАЙХ ЭХ ҮНДЭС ШҮҮ Чам шиг өөрийн ухаангүй хүний гараар могой бариулагчдын хөнгөхөн хоол зууш болдог юмнуудын өдөөн хатгалагаар дутуу хоол олж гудардаг сэтгүүлч нэртэй хагас ухаантай юмнууд бусдын ТАРХИ УГААХГҮЙ ШҮҮ ДАВХАРААГИЙН ГАНСАРУУЛ АА ямар ч асуудлыг ганц талаас биш хочр гурав түүнээс дээш талаас нь харж үзэж бай АЖИЛДАА Ч АМЬДРАЛДАА Ч

УНШИГЧ [119.40.100.66] 2021-08-06 03:18:17

Уул уурхайд гадны хөрөнгө оруулалтгүй бол МУ 100 жилээр дэлхийгээс хоцорно гэнэ үү Хөгжлийн ганц түлхүүр нь гадна хөрөнгө оруулалт гэнэ үү ??? ҮНЭХЭЭР энэ сурвалжлагчийн бичсэн шиг МОНГОЛЧУУД юу ч хийдэггүй, юу ч үйлдвэрлэдэггүй юм бол УУЧЛААРАЙ ӨНӨӨДӨР 21-Р ЗУУН ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГТ ЭДИЙН ЗАСГИЙН МЭРГЭЖЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН ЛУЙВАРЧИН гэж байдаг тэд чиний бичсэн шиг улсуудад гадны хөрөнгө оруулалт нэрээр орж ирээд алаад гардаг түүхэн жам түүхэн үнэн байна энэ ч бас сонголыг тойроогүй дайрсан КАНАДын хөрөнгө оруулагч ФРИЙДЛАНД яасныг чи эс мэддэг бол ард түмэн мэднэ. Одоогийн улс төрчид чамаас тэнэгэтээ уул уурхайд хөрөнгө оруулалт хийж мэдэхгүй чадахгүй байгаа биш гадаад хөрөнгө оруулагчдын болзол нөхцөл монголын нөхцөл байдлаа хараад хүлээж байна чиний хэлээд байгаа шиг улс төрийн алуурчдыг цэгцлээд байна БАС МОНГОЛЧУУД ШАВХАГДДАГ УУЛ УУРХАЙГААС ӨӨРИЙН ОНЦЛОГТОЙ МАЛ АЖ АХУЙ ГАЗАР ТАРИАЛАН, ОЮУНЫ ШАВХАГДАШГҮЙ НӨӨЦТЭЙ ЭДИЙН ЗАСАГ ЗАСГИЙН ОРЛОГОТОЙ ШҮҮ.

нямаа [64.119.16.113] 2021-08-06 00:38:58

энэ бол худлаа. Хахуул авах гэсэн хятдын гар хөл бологсод газараа ухаад хятадад өгөөд байхаар 100, зуун жилээр хөгжил хоцорно удахгүй Хятадууд газрын хөрсөнд байгаа хөрөнгийг чинь аваад өөрийн газар дороо булаад хүнээ хөгжөөд ирхээр гаргаж нөгөө нөөцөө гаргаж баялагаа эргүүлээд бидний хүүхдэд 50-100 нугалж худалдана.

Зочин [103.229.120.148] 2021-08-05 16:16:40

Загатнасан газар маажлаа Саруулаа чи баярлалаа баярлалаа

d [202.9.46.38] 2021-08-05 14:18:00

долларооо хүчээр барьж 2850 к байнадааа лууван 4000 к мах 14 000 к монголчууд баян юмдаааа

Зочин [122.201.21.53] 2021-08-05 04:43:41

Ямар ард түмэн байна тийм удирдагч төрнө. Одоо яах вэ ингээд амьдар

д [202.9.46.38] 2021-08-04 11:14:04

доллар харинч өсөөгүйл байн лууван 4000к болсон байна хаанач байхгүй үнэ доллар 2850 ккк

х [202.9.46.38] 2021-08-04 10:56:54

хөлсниии угаадас долоосон лалрууд уул уурхайг магтаад ирлэээ нам нам дагасан лалруудл баяжаж хулгаа хиииж ард түмэн гуйлгачин болсооорл малуудааа

Лалар [103.26.195.39] 2021-08-04 11:34:00

Харин ад үздэг гадны хөр.оруулалттай уул уурхай чинь өлсгөж үхүүлчилгүй тэжээж байгаа скотина ты

зочин [64.119.26.89] 2021-08-04 06:09:16

Энэ луйварчдаас болж л гай болоод байгаа эд нарт баярлах шаардлагагүй эх орноо бодоод эхнээсээ сайн гэрээ хийсэн бол болох байсан шүү

зочин [64.119.26.89] 2021-08-04 06:06:56

Гадаадын хөрөнгө оруулалтыг нийтээрээ ад үзээд байгаа юм байхгүй хийсэн гэрээ нь ашиггүй хийсэн дарга нарт ашигтай байгаад байгаа учраас ард түмэн эсэргүүцлийн үгээ хэлдэг болжээ үүнийг л шудрага улс орон ард түмэнд ашигтай байвал болно шүү дээ

Зочин [202.179.15.114] 2021-08-04 08:24:51

Та ард түмэнд ашигтай, ашиггүйг нь мэдлэг чадвараараа олоод мэдэж байна уу эсвэл олон нийтийн сүлжээнээс авсан мэдээлэл төдий юу гэдэг нь чухал шүү гээд байна

зочин [103.57.92.131] 2021-08-04 05:38:35

ОТ-н гЭРЭЭГ ХЭНЧ , ЧИЧ, БИЧ ХИЙНЭ. ТИЙМ УЧРААС СбАЯР БАЯРЦОГТ,ЭНХСАЙХАН, САЙХАНБИЛЭГ,ЭЛБЭГДОРЖ НАР ТУЛДАА ХИЙЧИХСЭН ЮМ ШИГ ЯРИХ НЬ БУРУУ. ХАРИН ЭД НАР ХИЙХ ГЭЖ ЗҮТГЭСЭН ХИЙСЭН НЬ ЭД НАРЫН ХУВИЙН ШУНАЛТАЙ ХОЛБООТОЙ БАЙСАН. ТИЙМ УЧРААС ЭНЭ ХОГИЙН ХУЛГАЙЧУУД АСАР ИХ АВИЛГА АВЧ МОНГОЛЫН ЭРХ АШГИЙГ ОНЦ АЮУЛТАЙ БАЙДЛААР ХОХИРООСОН ГЭРЭЭ ХИЙСЭН. ЭНЭ ГАШУУН ҮНЭНИЙГ АРД ТҮМЭН ЭРХ БИШ ОДОО БҮХ НИЙТЭЭР ОЙЛГОСОН БАЙГААД ИТГЭЖ БАЙНА. ЭНЭ ХУЛГАЙЧУУД ЯАЖ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ӨМНӨ ИНГЭЖ НҮҮР БААТАР ЯВААД БАЙНА ВЭ?....ХУЛГАЙЧУУД ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХ ЦАГ НЬ ОЙРТОЖ БАЙГАА ГЭЖ НАЙДАЖ БН......

зочин [202.9.40.213] 2021-08-05 03:49:39

Улаан цайм хулгайчуудад хахиуцлага тооцон шүүж чадахгүй .., чадлаа ч инээдтэй ял өгч байгаа энэ байдал нь ӨӨРСДӨӨ ХУЛГАЙЧ гэдэгээ харуулаад байна??? Толгой дээрээ баас шээс асгуулаад явцгаа .., гэвэл ямар сонсогдож байна .., Тэмцэж чадахгүй бол мөхдөг жамтай???

Зориг [197.211.58.61] 2021-08-04 05:22:24

Бөөрөө 520000 доллараар зарна Fortis.hospital.in@gmail.com хаягаар эмнэлэгтэй холбоо бариарай

Зочин [202.9.46.55] 2021-08-04 05:22:04

холбооны нөөцийн системийн нууцууд гэсэн ном унш. тэгвэл доллорын тухай анхны мэдэгдэхүүнтэй болно.

Zochin [202.126.89.104] 2021-08-04 05:10:31

Гадны эдийн засгийн алуурчдын бөгс долоогч уяаны нохой минь хол очиж хуц.

Зочин [122.201.21.53] 2021-08-05 04:45:33

Яг энэ нөхөртэй таарсан ханш бол 2850 төгрөгтэй тэнцэх доллар тэгээд амьдар

зочин [59.153.86.14] 2021-08-04 02:35:00

Газрын гүнд 1-2 км -н доор байгаа баялгыг ухаж гаргах хамгийн туршлагатай , орчин үеийн технологи оруулж ирсэн С,Баяр болон Баярцогт ,Энхсайхан Сайханбилэг гэх мэт эх оронч улс төрчиддөө баярлалаа ,


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.