Монгол Улсын хуулийн уг эх дээр Төрийн тамга дарлаа

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар өнөөдөр (2021.09.16) 2020 онд батлагдсан хуулиудын уг эх дээр Төрийн тамга дарлаа.

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу Төрийн тамгыг Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус тус дардаг.

Төрийн тамга нь Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар дөрвөлжин хэлбэртэй, голдоо Төрийн сүлдтэй сүлдний хоёр талаар Монгол Улс гэсэн бичээстэй, арслангийн дүрс бүхий бариултай байдаг.

Төрийн тамгыг үндэсний хээгээр чимэглэсэн мөнгөн тоног бүхий, зөөлөн торгомсог эдээр доторлосон зандан модон хайрцагтай нь авчирч, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн уг эхийн эхний хуудаснуудад дарсан юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улс төрт ёсны 2200 гаруй жилийн түүхтэй. Манай төр өвөг дээдсийнхээ “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдарна” хэмээсэн үзэл санааг тасралтгүй баримталж ирсэн уламжлалтай. Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эх дээр Төрийн тамга дарах ёслолын арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү ёслол нь Монгол төрийн бодлого шийдвэр болж буй хууль, тогтоомж хэлбэрэлтгүй биелэгдэж байхын баталгаа болдог” гэлээ.

Монгол Улсын Их Хурал 2020 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд олон томоохон хуулиудыг шинэчлэн найруулж, нэмэлт өөрчлөлт оруулсан. 2020 онд нийт 241 хууль баталснаас анхдагч хууль 34, олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль 24, хуулийн шинэчилсэн найруулга 8, хуульд өөрчлөлт оруулах тухай 167, хууль хүчингүй болсонд тооцох тухай 8-ыг баталсан байна. Энэ нь нийт 10 боть, 2732 нэгж хуудас болсон. Хууль, тогтоомжийн уг эх дээр Төрийн тамга дарснаар Улсын Их Хурлаас баталж, Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхсон хууль, тогтоомжийн уг эх монгол төрийн хуулийн санд албан ёсоор хадгалагдана гэж Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцлоод, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буй энэ оноос эхлэн Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд Төрийн тамга дарах ёслолыг зохион байгуулах болсонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт талархал илэрхийллээ.

Монгол Улсын хуулийн уг эх дээр Төрийн тамга дарах ёслолын арга хэмжээг жил бүр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран зохион байгуулдаг. Энэ жил анх удаагаа Төрийн ёслол хүндэтгэлийн “Морин хуур” танхимд зохион байгуулснаараа онцлогтой гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

гэлээ.


Сэтгэгдэл

иргэн [59.153.112.88] 2021-09-17 12:19:46

Төрийн сүлдний морь бишээ. Дээр үед хэрэглэж байсан сүлдтэй нь сайхан байсан байна.

Зочин [139.5.219.14] 2021-09-17 07:52:38

Ийм ёслол бодож олоод цаг үрэх ямар завтай юм бэ? Түүний оронд гаргасан хуулиудаа амьдралд яаж хэрэгжүүлэх талаар толгойгоо ажиллуул. Хоосон ёслол хирээс хэтэрлээ. Уул овоо тахина ч гэх шиг....

zochin [73.59.84.220] 2021-09-17 07:17:26

ene altsgar gichii damsgan deere tamgaa chiigshuulj baigaad darj uzsen geel hutsaad baisan

гэх [202.126.89.162] 2021-09-16 19:42:01

1000 ГАРУЙ ХҮН ҮХЭЖ ӨДӨРТ 4000 ГАРУЙ ХҮН КОВИД ТУСАЖ БАЙХАД ҮХСЭН ХҮНДЭЭ ТАМГА ДАРААД БАЙГАА ЮМ УУ НААД ПОП АЖЛАА БОЛИОЧЭЭ МАН ЫНХАН СОДБААТАР ГАНГАН ХАРАГДАЖ АЛГА ТАШИЖ БНА АРД ТҮМЭН МИНЬ ЭД ИНГЭЭД ҮХҮҮЛЭЭД БИД 100 ЖИЛИЙН ӨМНӨХ ҮЁДЭЭ ОЧИЖ 500 ХҮРЭХГҮЙ ХҮНТЭЙ ҮЛДЭЭХ ГЭЭД БНА ШҮҮ ДЭЭ.ТЭГЭЭД ӨӨРСДӨӨ 1000 ЖИЛДЭЭ ХЭДЭН ҮЁРЭЭРЭЭ ЖАРГАХ НЬ ДЭЭ ЯАХУУ

зочин [124.158.67.87] 2021-09-16 18:53:31

Чадаж байгаа юманд арга байдаггүй Чи атаархаад өмдөндөө тавьж суугаа чиний хохь хэн чамайг цунк барихыг хорьсон юм,гэхдээ чи хулгайч учраас чамд хүн цункээ бариулахгүйшдээ өрөвдмөөр юм

Зочин [64.119.17.89] 2021-09-16 16:43:11

ЖДҮ хулгайлагч ингээд бурхан шиг хуцаад байхаар юу өөрчилөгдөх вэ дээ

Лувсан [223.62.188.233] 2021-09-16 16:11:39

Ёоо наад модон морьтой сүлдээ хуучин амьд морьтой сүлдээрээ солиочээ

Зочин [202.9.40.81] 2021-09-16 15:00:00

Биелэгдэхгүй баахан цаасан дээр тамга дараад мөн ч их ажил хийж бн аа энэ муруй нүүрт хүүрэнсүгийн цүнх баригч shit.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.