Монголын баг өнөөдөр аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөнө

Aдмин / Спорт

Дэлхийн шатрын холбоо /ФИДЕ/, хорих ял эдэлж буй хүмүүсийн дунд тив хоорондын шатрын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнийг бүсчлэн зохион байгуулж байна.

Тус тэмцээнд Монголоос есөн хүн оролцож байгаагаас гадна шатрын спортоор дэлхийд тэргүүлдэг АНУ, ОХУ, БНЭУ, Норвеги, Украин зэрэг 32 орны 40 баг өрсөлдсөн. Өчигдрийн байдлаар, Монгол Улсын баг Филиппин, Австрали, Армен, Арабын Нэгдсэн Эмират, Киргизстан улсын багтай нэг бүсэд оноолт таарч амжилттай тоглож, бүсээсээ 2 дугаар байрт шалгарч улмаар А хэсэгт Гүржийг 3:1, Палестиныг 3:1, Филиппинийг 2.5:1.5, ХБНГУ-ыг 4:0, ОХУ-ын багийг 3:1 харьцаатай хожлоо.

Ийн өнөөдөр аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөх юм.

Ташрамд дуулгахад, дээрх тэмцээнд Монгол Улсаас оролцож буй шатрын багийн бэлтгэлийг хангах болон тэмцээнд оролцуулах ажлыг гавьяат тамирчин, их мастeр, МШХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, дэд хурандаа Т.Батчимэг хариуцан ажиллаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дэмжиж ажиллаж байгаа юм байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.114] 2021-10-15 04:48:36

Морьны нүүдэлээр маниудыгаа шалаад байх байлгүй.. Хугацаагий нь дуусгана шүү... Хэ хэ...

ЗОЧИН [202.131.229.246] 2021-10-15 04:24:36

ГАРЧ ИРЭЭД АНИАГИЙНХАА ТЭРГИЙГ Л ШАЛААД БАЙХ БАЙХ ДАА БЭЛДЭЖ Л БАЙХААС ККК

зочин [202.131.229.246] 2021-10-15 04:22:14

монголчууд наранд байсан ч нарсанд байсан ч хиймортой юм даа

Зочин [68.146.199.167] 2021-10-15 03:36:10

Avarga bolbol urshuuld xamruulbal yasiin??

Зочин [66.181.188.168] 2021-10-15 03:31:30

МАНАЙ ХОРИГДЛУУД САЙН БАЙНА. АВАРГА БОЛВОЛ ӨРШӨӨ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.