Н.Алтанхуяг: Ирээдүй өв санг 2030 он хүртэл ашиглаж болохгүй хуультай

Aдмин / Улстөр

Төсвийн алдагдал их, гадаадаас авсан зээл бүр нэмэгдсэн. Өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд гадаад өр 4-5 тэрбум америк доллараар нэмэгдсэн. Үүн дээрээ анхаар. Төрийн албан хаагчдын тоо арай их байна. Ийм данхар төртэй байж болохгүй. Баялаг бүтээгчдийнхээ татварын мөнгийг ТАХ-ын цалин унаа, сандал ширээ болгоод байж болохгүй. Төрийн албан хаагч 200 мянга, Төрийн өмчийн алба хаагч 78 мянга нийтдээ 3000 орчим хүн байна. Энэ хэмжээгээрээ хүнд суртал данхайж байгаа. Би багш эмч нарыг хэлээгүй шүү. Энэ бүтцийг өөрчлөх хэрэгтэй.
Ирээдүй өв сан гэж ганцхан сан үлдсэн. Энэ сангийн хөрөнгийг 2030 он хүртэл зарцуулахыг хориглоно гэдэг хуультай. Энэ мөнгө ер нь байхгүй болсон уу. 2019 онд 500 гаруй тэрбум төгрөг байсан одоо хоёр их наяд байх ёстой. Гэтэл энэ мөнгө байхгүй шинжтэй. Хүүхдийн мөнгө нэрээр энэ санд халдаж байна.
Төсөвт анхаарал татсан хөрөнгө оруулалтууд хэд хэд байна. 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн хөрөнгө оруулалт нэг газарт нь 1,5 тэрбум нөгөө газарт 4 тэрбум байна. Ийм ялгаатай байж болохгүй. Яг ижил багтаамжтай хоёр барилгад яагаад ийм өөр төсөв тавьж байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [202.5.198.32] 2021-10-19 17:17:05

МАН нам гэж авилагч, хулгайчдын үүрийг тараах хэрэгтэй.

зочин [66.181.160.85] 2021-10-19 11:38:00

энэ хүний хүдний харц жаахан зөөлөрсөн байна. Ядаргаатай байсан байна да. Одоо нас ахилаа жаахан намуухан байсан нь дээр байлгүй дэ. Их хуралд байгаа наад залуучуууд чинь мэдсэн уншсан харсан үзсэн нь арай өөр байгаа байх шүү. Нээг их мэдэмхийрдгээ болих хэрэгтэй. 2012 оны сонгуулийн дараа олон хүний амьдралаар тоглосон до чи. Нэг л цагт чамд мэдрэгдэнэ байх шүү.

зочин [150.129.141.242] 2021-10-15 17:43:21

хөдөө сум+аймгийн төв +хотод барих цуцурлэгт зарцуулах хөрөнгө өөр өөр байх юм биш үү...

Зочин [59.153.115.218] 2021-10-15 16:49:18

Зөвөө, тэрбумаар нь идэж уудгаа болимоор юм, төсвийн зарцуулалт, үр дүнд хяналт байна уу. Барьсан зам нь жил болохгүй ховхорч байна, дахиад засна гээд мөнгө төлөвлөж байна, ийм байдлаар улсын хөгжил явахгүй.

Zochin [66.181.170.73] 2021-10-15 14:15:38

Ene khyn l gaigyi boditoi yum yarikh yum daa.

зочин [150.129.141.28] 2021-10-15 14:06:40

За Алтанхяг гишүүн МАН -д ороод бодол санаагаа хуваалцаад явбал ямар вэ өөрийг чинь цаадуул чинь байнга л өшиглөж байх юм жаахан ч гэсэн өвдөж байгаа биздээ өөрөө бол бас нөгөөдүүлийг бодохноо санаа оноо хийсэн ажлаараа дээр шүүдээ Ганбаатар гишүүн ч яах вэ хөөрхий ороогүй намгүй гараагүй намгүй боллоо ирэх сонгууриас хойш зодог тайлах биз чимээ ч алга ер нь байгаа юу

Зочин [202.126.90.44] 2021-10-15 12:52:02

Танай хуурамч ардчилагчид хүний эрх өмч хувьчлал гэж хуцдаг хэрнээ ард түмнийг өмчгүй эрхгүй болгохыг хүсдэг дарангуйлагчид шүү. Дүр эсгэсэн ардчилал дарангуйлалаас аюултай гэдгийг мэднээ.

лоыбрөылорйлыор [203.23.199.89] 2021-10-15 15:35:18

Коммунист чиг баримжаатай намуудыг хуулиар хориглох хэрэгтэй.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.