Улсын хэмжээнд 2021 оны эхний есөн сарын байдлаар төрөлт буурч, нас баралт нэмэгджээ

Aдмин / Нүүр

Улсын хэмжээнд 2021 оны эхний есөн сарын байдлаар 54.515 эх амаржиж, 54,896 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх болон төрсөн хүүхэд аль аль нь тус бүр 4.5 хувь буурсан үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

1000 хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үеэс нэг нэгжээр буурсан байна.

Энэ үзүүлэлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говьсүмбэр, Орхон, Өмнөговь, Ховд, Говь-Алтай, Увс, Сүхбаатар аймагт улсын дунджаас 0.3-3.6 нэгжээр дээгүүр, бусад аймагт 0.1-6.9 нэгжээр доогуур байна.

Харин нас баралт нэмэгджээ. Тодруулбал, нас баралт 13,894 болж, өмнөх оны мөн үеэс 1,896 буюу 15.8 хувиар өссөн байна.

1,000 хүнд ногдох төрөлт 16.2, нас баралт 4.1 буюу хүн амын ердийн цэвэр өсөлт 12.1 байгаа нь өмнөх оноос буурсан үзүүлэлт юм.

1,000 хүнд ногдох нас баралт өмнөх оны мөн үеэс 0.5 нэгжээр өсчээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.184] 2021-10-18 21:46:39

Mash muu uzuulelt bna daa Yanaa ene Eruul mendiin yam


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.