Т.Чимгээг эрүүдэн шүүсэн О.Бархасбадийг шүүж байна

Aдмин / Хууль

Анхан шатны шүүхээс О.Бархасбадийг цагаатгаад буй. Хохирогчдын зүгээс гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хурал Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байна. Тодруулбал, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Б.Булган нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдсон Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа О.Бархасбадьд холбогдох хэргийг 2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр хүчингүй болгосон шийдвэрийг гаргасан.

Тус шийдвэрийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар эсэргүүцэж, прокурорын байгууллагад хандаад байсан юм. Гомдлын дагуу прокурорын байгууллагаас О.Бархасбадийг дахин шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч анхан шатны шүүхээс гэмт хэргийн үндэслэлгүй хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгосон байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шүүхийн шийдвэрийг дахин эсэргүүцэж, давж заалдаад байгаа билээ.

Эргэн сануулахад, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг үйлдсэн гэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүү шүүлт тулгасан гэмт хэргээр Б.Хурцад 1.6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял, бусад холбогдогчид хоёр жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан. Харин С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгон цагаатгасан юм.


Сэтгэгдэл

Зочин [172.58.43.129] 2021-10-29 00:06:59

Бархасбодь шоронд суух ёстой.. муу яргачин

Toli [213.147.165.54] 2021-10-25 23:19:52

Chimgee, Sodnomdarjaa nar europin hunii erhin deed shuhed gomdol garga.

Гэгэ [202.179.26.68] 2021-10-25 10:11:51

Хэлмэгдсэн гэж Чимгээ Содномдаржаа нарыг үзээгүй, хэрэг нь цагаадаагүй байхад гадуур гаргаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Эхлээд хэргээ хэрэгсэхгүй болгох ххэрэгтэй байсан юм биш үү.

Зочин [122.201.31.253] 2021-10-25 05:48:38

Элбэгдорж, Баттулга нарын Хонгилын шүүх прокуророос гадна манай Монгол улс өөрийн гэсэн шударга шүүх, прокурортой болмоор юм

Зочин [64.119.22.214] 2021-10-25 05:40:38

О.Бархасбадь ял авах ёстой шүү

er [192.82.65.248] 2021-10-25 05:37:47

ymar sonin yum be//hurts erdenebat naraa horij shiitgeech ih hurald hamsaatan baigaa bolood ted sullagdaad bn huuli gj bnu


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.