УИХ-ын гишүүд Монгол Улсад хоноцын сэтгэлээр хандаж байна

Aдмин / Нүүр

УИХ-ын гишүүд Монгол Улсад хоноцын сэтгэлээр, өөрсдийнхөө ашиг олох объектуудын нэг хэмээн харж, яг ингэж хандаж байгаа нь илт байна. Уул нь тэд ард түмнээ төлөөлөн улсаа удирдаж олсон жоохон татварын мөнгөөр нь улс орноо хөгжүүлэх, сонгосон түмнийхээ амьдралыг сайжруулах үүрэг зорилготой сонгогдсон хүмүүс юм. Гэвч хамгийн сэтгэлгүй, чадамжгүй, ажил хийдэггүй хамгийн гол нь ард түмнээ шулж өөрсдөө болон намынхаа эрх барих элит давхаргыг баяжуулах гэсэн УИХ гэдгийг энэ удаагийн парламентын олон зүйлээс харж болно. Өмнөх УИХ-ын гишүүд ард түмнээ монжиж, мөнгө хийж хоноцын сэтгэлээр хандаж буйгаа ядаж нуудаг байсан юм. Сүүлийн парламентын гишүүд нуухаа ч байж. Бүр улаан цагаандаа гарч мөнгө хүүлэгч шиг ажил хийдэг болсон. Хэн ч харсан ойлгогдохоор ард түмнээ хожиж, ард түмнээрээ мөнгө хийж, ард түмнээ шулж байгаа нь ил цагаан болсон. Ард түмнээсээ авсан мөнгөөр тансаглаж, ямар ч үр дүнгүй зүйлд зарж үрж яавал дахин сонгогдох вэ гэж хумсаа мэрэн тэчьяадаж байна.

Хэдхэн жишээ хэлье. Банкны тухай хуулиар хадгаламжийн хүүг бууруулна, ингэснээр зээлийн хүү буурч ард түмэн жаргана гээд ёстой амтай болгон нь л шогширсон, энэ удаагийн гишүүдийн. Гэтэл одоогийн нөхцөл байдлыг хар. Хадгаламжийн хүү 14 хувиас 7 хувь хүртэл буурсан. Зарим газраа бүр 6 хувь хүртэл буурав. Харин нөгөө талдаа зээлийн хүү яг хэвээрээ. 14 хувиас 17 хувьтай бахь байдгаараа л байна. Гишүүдээс зээлийн хүү яагаад буурахгүй байгаа талаар асуухаар Засгийн газраас Ажлын байрыг дэмжих жилийн гурван хувийн хүүтэй зээлийг урьдаас яриад байдаг. Энэ чинь тэс өөр зүйл шүү дээ. Гурван хувийн хүүтэй зээл чинь бизнес эрхлэгчдийг дэмжиж байгаа зээл. Жирийн ард түмэнд ямар ч падгүй зүйл. Хаа байна өнөө зээлийн хүү буурах, огт буураагүй дээр нь хадгаламжийн хүү талаас илүү шахуу буурсан. Хэн хожсон бэ, үүнийг баталсан гишүүд дээрээс нь эдэнтэй нийлсэн банкныхан л бүтэн жил мөнгө хүүлэн баяжиж байна. Гишүүд хадгаламжийн хүүг бууруулчихаар хадгаламж эзэмшигчдийг банкнаас мөнгөө татна гэж тооцоолсон. Тэр мөнгийг нь угтуулаад койн гэх зүйл гаргаж ирсэн. Монголд өнөөгийн байдлаар 10 гаруй криптовалютын биржүүд үйл ажиллагаа явуулж байна. Нэг бирж дээр гэхэд л сүүлийн яг нэг сарын хугацаанд 2.5 их наяд төгрөгийн арилжаа хийгдсэн байх жишээтэй. Эндээс харахад одоо криптовалютын зах зээлд 4-6 их наяд төгрөг эргэлдэж байна гэж тооцож болохоор байна. Энэ бол ард түмнээ бодлогоор улайм цайм шулж байгаа хэрэг биз дээ. Төлөвлөгөөтэй явуулсан бодлого гэж харахаас өөр аргагүй. Одоогийн УИХ-ын гишүүдийн хэдэн хувь нь банкнаас хамааралтайг мэдэхгүй хүнгүй. Койны 95.5 хувь нь алдагдалтай байдаг тухай математикчдын тооцоолол байдаг.

Гишүүд Монгол Улсад хичнээн хүнийрхүү хүйтэн сэтгэлээр хандаж байгаа дүр зураг 2022 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэхэд ч нэвт мэдрэгдэж байв. Яг төсвийн төслөө сөхөж харсан, тоон дүнгүүдтэйгээ танилцсан гишүүн байсан юм уу. Намрын чуулган дөнгөж эхэлж байхад УИХ-ын гишүүд ажилдаа ийнхүү хариуцлагагүй хандаж, хэлэлцэх гэж буй хууль, тогтоолын төслүүдээ ч уншихгүй байгааг юу ч гэж ойлгомоор юм. Уг нь тэд ард түмнээс илүү эрх мэдэлтэй, илүү үүрэг хариуцлагатай улс. УИХ-ын гишүүний үндсэн ажил төсвийг зөв зүйлд батлах, зарцуулалтыг хянах. Үүнээс нь үүдэж улсын хөгжил дэвшил яригдаж байдаг. Гэтэл гишүүд нь төсвөө уншаагүй баталж л байдаг. Арваннэгдүгээр сарын 15-наас л өмнө нь төсвийн хуулийг баталж байгаа болоод шоудаад өнгөрсөн. Зөөлөн суудлаасаа авахуулчих вий гэсэн айдас нь тэднийг түлхэж 15-наас өмнө батлуулах нь дамжиггүй юм. Ирэх оны төсөв ажлын байр бий болгож иргэдийг ажлын байраар хангаж татвар төлөлтийг яаж өсгөх вэ гэдэг тал руу чиглэх ёстой байсан. Гэтэл өмнөх жилүүдийнхээс бүр дордчихлоо. Ковидын хүнд үед хөрөнгө оруулалт 38 хувь, урсгал зардал нь 30 хувиар өссөн төсөв баталсан.

Энэ удаагийн УИХ хамгийн бүрхэг ажиллаж байна. Гишүүд нь зөвхөн өөрсдийн лоббитой, эрх ашигтай хуулиуд дээр л дуугардаг. Гишүүд өөртөө оногдох дөрвөн тэрбум төгрөг нь хаана ямар зүстэй нуугдаж суусан байна вэ л гэж төсөв шагайснаас өөрөөр төсвийг огтхон ч уншаагүй, бас ард түмний төлөө ганц үг ган хийдэггүй. Хэрэв ард түмэн гээд бөөн бөөнөөрөө орилолдоод хэвлэлийн хурал хийгээд эхэлбэл тэрүүгээр далимдуулж өөрсдөдөө орлого олох гэж байгаагийн л дохио. Нөгөө банкны хадгаламжийг байхгүй болгосон шиг. Төрд иргэдийг төлөөлж, Засгийн газрын оруулж ирж буй төсөв мөнгөнд хяналт тавих ёстой УИХ-ын гишүүд төсвийг хэрхэн баталдгийн тод жишээ нь Богд Зонховын хөшөө болсон. Энэ их тахал үхэл хагацал, үгүйрэл хоосрол дотор гучин хоёр тэрбум төгрөгөөр бурханы хөшөө барих төсөв батлаад огтхон ч сэтгэл нь зовохгүй байж чадаж байна гэдэг бол ямаршуухан хүйтэн сэтгэлтэй хүмүүсийг бид төр гаргасан бэ гэдгийг баталгаа юм. Тэдний сэтгэлд ард түмний зовлон зүдгүүр ямаршуухан байр эзэлж, ард түмэндээ ямаршуухан хандаж байгаагийн бодит төрхийг энэ хөшөөнд тавьсан мөнгө илчилсэн.

Ийм л хоноцын сэтгэлтэй гишүүдийг бид гаргаж ирсэн байна. Яагаад ийм гишүүдтэй болчихов оо, яагаад ийм хариуцлагагүй хүмүүс төр засагт гарч ирээд байна вэ. Үүнд гайхаад байх юм байхгүй. Яагаад гэвэл бид өөрсдөө ийм л байна гэсэн үг. Бид өөрсдөө хувиа бодож довоо шарлуулдаг, өөрөөсөө өөрийг боддоггүй болохоор өөрсдөөсөө өөр хүн сонгож чадахгүй шүү дээ. Парламент бол бага ард түмэн, тэд сонгогдож гарч ирсэн их ард түмнийхээ тусгал гэдэг.

Бид хэрхэн хувиа бодож довоо шарлуулдгийн нэг тод жишээг харцагаая. Д хотын замын мөнгийг нэг УИХ-ын гишүүн зараад идчихжээ. Тэр гишүүн Д хот юмуу тэр газрын ойр дахиж нэр дэвшсэн бол гарч ирэх ч үгүй. Иргэдийн уулзалт бүрдээ толгойгоо хагалуулаад таарах байв. Тийм учраас хаа байсан Г хотод очоод УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Тэндээ бараг баатрын дүрээр очиж хутагт хувилгаад шиг гарч ирэв. Д хотын замын мөнгөнөөс Г хотод мөнгөөр бороо оруулж байгаа болохоор нөгөө хэд нь бөөн хөөр. Д хотын зам Г хотод ямар ч хамаагүй. Хэрвээ бид хувиа боддоггүй байсан бол Д хотын замыг балласан түүнийг сонгож болохгүй гэж ярих байсан. Зайлуул мөнгө өгөөд л байх юм,хулгайн л мөнгө тараагаад байна, ийм хүнээр төр бариулж болохгүй гэж стандартаар сэтгэдэг ямар ч ард түмэн бодох байв. Хариуцлага тооцож чаддаг байх ёстой байсан юм, бид.

Энэ гишүүд Монголын төлөө огт юм хийхгүй гишүүд байна. Хийвэл ард түмнийг хэрхэн хуурч, тэдний эцсийн сохор зоосыг нь ч үлдээхгүйгээр сэгсрэх ямар арга байна л гэж эрэлхийлэх шинжтэй. Тэр талаар хууль дүрэм бодож боловсруулах талаар л хөөцөлдөх шинжтэй хүмүүс байна. Энэ хэвээрээ удвал бид балрах шинжтэй. Хоёр жил болоход ард түмнээ ингэж баллаж байгаа юм чинь дахиад хоёр жил болоход улсаараа тэсч үлдэх нь үү. Энэ мэт яриад байвал энэхүү жижигхэн бичлэгт багтах зайгүй их олон юм бий. Ийм гишүүд сонгочихоод хэрхэн биднийгээ шулахыг нь хараад, хүлээгээд дахиад хоёр жил болоход мөн хэцүү еэ. Хэн юу ч хэлж байсан дараагийн сонгууль болтол тэд огт тоохгүй, бүх шатандаа эрх барьж байгаа учраас. Сөрөг хүчин гэж бараг эрх баригчдынхаа гар хөл болох нь халаг хүмүүс л гарч ирээд ард түмнээ загнахаас өөр юм хийдэг юм уу.


Сэтгэгдэл

Даваа [103.10.22.12] 2021-12-01 07:03:29

Хохь чинь та нарын сонгосон хүмүүс биздээ одоо юундаа гоншигноод байгаа юм

Зочин [202.126.90.116] 2021-12-01 03:49:02

Dandaa kompanii zahiraluudiig songood baigaa yum chin ted huviin bizneseel bodiishdee.Tegeed horongo orlogiin meduulegtee kompanii ashig orlogo saijirsan gej bulhaigaa nuun daragduuldag

Зочин [66.181.161.48] 2021-12-01 02:58:27

Аль ч намынх байж болох .нам бус байж ч болох ухаантай шударга зөв хүмүүсээ сонгуульд сонгож суртлаа.бид ийм л амьдоалаар явна.бас хэн нэгнийг магтавал.мөн муулвал өөрийн толгойгүй юм шиг намирдагаа болиогүй цагт бас л ийм амьдралаар явна.ер нь хошиноор хэлбэл улс төрийн амьдралд хэн хүний бус өөрийн ухаан бодол.итгэл үнэмшлээр оролцдог болтлоо л ийм амьдралаар явна дээр нь ( ер нь) бид чинь үр хүүхдүүдээ ч зөв хүмүүжүүлж.өвөг дээдсээ ч хүндэлхээ байж байна..

Зочин [66.181.161.110] 2021-11-30 16:08:49

За ямар байлаа? Аргаа бараад эднийг сонгоо биз дээ.Харин ч гайгүй ажиллаад байна гэж харж байгаа.Мөн ажиллуулахгүй их саад хийж байгаа. Худлаа муу хэлээд байхаар тэр болохгүй байгаа хүмүүсийг,алдаа дутагдалыг нь ил гаргаад олигтойхон шүүмжлээд алдаа дутагдлыг нь засах хэрэгтэй шүү дээ.Унагаж өөрсдөө гарах гэсэн эднээс дор юмнуудын хатгалгаар хашгичаад гуагчаад л байх юм.Бас нэг солиотой эргүү тэнэг хэсэг өөрсдийгөө тэмцэгч гээд бодчихсон мэдлэггүй нөхдүүд бас байх юм.

Зочин [66.181.161.58] 2021-11-30 22:39:34

12 кг алт.2 тэр бум төгрөг ард түмнээс хулгай.хийж зарчихаад сайн.ажжилаж байгаа биз.п.

Зочин [59.153.114.98] 2021-11-30 12:55:24

ХОНОЦ Ч ИЛҮҮ ДЭЭРЭМЧИН ЛУЙВАРЧ ИХ ХУРАЛ ЁРӨНХИИЛӨГЧТЭЙ АМЬДРАХ ГЭЭД ЗҮТГЭЖ БАЙНА ДАА

Зочин [203.91.115.56] 2021-11-30 11:27:12

Ахмадуудаа 350 мянгаар амьдарч чадахгүй бол хох нь гээд хаядаг төр засаг байдгийм байна

Зочин [192.82.78.172] 2021-12-03 04:29:35

Бүх бараа таваар хүнсний үнэ тэнгэрт хадлаа настангуудын 350 мянга амад ч үнүй хамарт ч үгүй хоосон хөдөөдтой арай гэж дутуу хахас эм тангийн зүүлтэй байна Насаараан улс эх орондоон хоёргүй сэтгэлээр зүтгээд Ардчилын буянаар гэхуу гайгаар гэхүү ийм бага тэтвэгэртэй үлдсэн дээ

Зочин [66.181.161.25] 2021-11-30 12:26:15

Тэтгэврийн хүмүүсийн 70% нь ийм мөнгө авч бгаа. Луйвар гэж энэ шүү дээ. Ард түмэн ингэж доромжлуулсан мөртлөө сонгоод байдаг.

irgen [202.55.188.93] 2021-11-30 09:15:20

Eersdee terbumaar n hulgaij bankind hgd bankni huug mash baga bolgood.jiriin bidnii nasaaraa huraasan 20 k ymarch huugui shahuu uls ashiglaj bn.Javhlan gj erguu zalit hulgaich.Hudeegees songogson n ter aimagaa huviin ezemshil shig aimag.alban gazriin dargiig eeriin hunee tavidag.ardiin huuhduud under alba hashih bolomjgui.B.Delgersaihan bol hugshidiig 50 k aar huuraad.nasaaraa Dornogoviig ezelj bn.Zugeer tsagdaad bsan nuher ERTUUNi DARGA.UBTZ iig atgah shig bolj bn.Hun zodsonoor n erguulen tataach.Neptiin uildver hudlaa 24 nd ingeed baij bn.

Тайж [103.26.193.55] 2021-11-30 08:16:15

Сонгогчид нь гишүүдээ тат.Өөр арга байхгүй

Зочин [202.126.90.134] 2021-11-30 07:33:40

Бид л ийм хүмүүс ядахнаа алаг цоог сонгосон бол хоорондоо хэрэлдээд булхайгаа дэлгээд байхсан БИД лМАН ын намд ЕӨК төй хамт саналаа 100000 төг шуудай гурил будаанаас өгсөн бид ямар арчаагүй бна гэдгээ л харуулаад бгаам одоо юу ч хэлээд яриад бичээд нэмэргүй Одооны гарц бол ядахнаа УБ бгаа хүмүүс 50 60 мянгуулаа гараад жагсаал хийж тэмцвэл цочроо авна Өөр гарц бхгүй шүү

Зочин [66.181.161.25] 2021-11-30 12:28:12

Зөв шүү. Өөр арга алга.

Зочин [66.181.160.27] 2021-11-30 05:29:36

Ер нь хөндсөн асуудал зөв байна,харин түүнийг яаж засаж залруулах вэ гэдэг нь л байна.Үнэхээр сэтгэлгүй,чадамжгүй яаж нэг өөртөө,өөрсөддөө юм унагаах вэ гэдгээл бодоцгоох юм.Ард түмнээс татвараар хураасан мөнгөнийхөө дийлэнхийг зөвхөн нэг аймагт тавьдаг ЕСайдтай,Төсвөө шулсан Үндсэн хуулийг судлах хүрээлэн байгуулсан Ерөнхийлөгчтэй байхад бид яаж зөв зохистой,тэнцвэртэй хөгжих юм бэ???? Ийм л юм сэтгэж боддог өчүүхэн жалга довны үзлээс салаагүй удирдагчидтай гэхээр энэ нийтлэл цаг үеийнхээ байгаа асуудлыг хөндөж. Үнэнч шудрагаар ард түмнийхээ эрх ашгийг боддог эх оронч,чин шудрага сэхээтнийг бид гаргаж ирж чадахгүй,сайхан амалсанд нь хууртсаар байгаад ийм болчихжээ.

Зочин [202.131.235.242] 2021-11-30 05:23:01

Юм л бол огцруулна гэж ярих юм. Түүний оронд нэгэнт чадна гээд гишүүн болсон юм бол ажлаа сайн, үр бүтээлтэй, зөв хий гэж шаардах хэрэгтэй байна.

Зочин [103.80.210.183] 2021-12-03 09:12:53

тэгэхгүй ээ. шахаад шахаад шүүсгүй болсон хатсан хүүр зомби шүү дээ

zochin [202.179.21.196] 2021-11-30 05:15:27

Арай л дэндүү байнаа ийм хүмүүс байсан дор байгаагүй нь дээр .Юу санаачлаад байгаагаа ойлгодоггүй хэсэг бүлэг хүмүүс гарчээ,ингэж улс орныг удирдахгүй ээ. Иргэдээ үгээгүй хоосон болгож байж л санаа нь амрах байх . Банкны хугацаагүй хадгаламжийн хүү өгөхөө байсан ,иргэдийн мөнгийг зүгээр л өөрсдөө хүүлээд сууж байхын , хугуцаатайг нь хүүг нь багасгасан ямар муу ёрын хүмүүс толгой дээр суугаад байгааг ойлгохоо байлаа . 3% зээлийг хэнд өгөөд байгаагч ч бас мэдмээр байна дэмжих гэж байгаа бол дэмжсэн шиг дэмжих хэрэгтэй . Ийм олгой толгойтой хүмүүсийг болиулмаар байна ,

Зочин [202.9.46.79] 2021-11-30 03:57:00

Афганистанаас цагаачид ирж монголыг афганистан болгоосой.

Зочин [139.5.217.170] 2021-11-30 07:32:04

юу гэсэн уг вэ? baahan лалын чдэд монголоо тахлуулах гээ юу буу тэнэглээд бай

Зочин [202.9.46.79] 2021-11-30 03:53:14

Заяагүй хүн гэж угсаагүй ядуу хүнийг хэлдэггүй юм. Заяагүй хүн гэж тэнэг мунхаг монголчуудыг хэлдэг юм.

tu [192.82.65.248] 2021-11-30 03:44:28

huraldaa buten suuj undsen ajilaa hii hural tasalbal hatuu sanuul// bas toirgoos n tataj hurungiig n huraaj arga hemjee avch bai///

zochin [43.242.243.168] 2021-11-30 03:42:07

ИХ ХУРАЛД АРАЙ МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ ЭХ ОРОНЧ ЗАЛУУЁУУДЫГ ГАРГАХГҮЙ БОЛ УЛС ОРОН ХЭЦҮҮДЛЭЭ. ЯГ ҮНЭНДЭЭ УИХ-Н ГИШҮҮДЭД ӨӨРСДӨД НЬ БОЛЖ БАЙВАЛ УЛС ОРОН БАРАГ ХАМААГҮЙ ДЭЭ, УЁРАЛ ГИШҮҮН СҮҮЛИЙН ҮЕД ИХ ЗӨВ БОДОЛТОЙ БОЛСОН БАЙНА ЛЭЭ, АМЬДРАЛААС ОЙЛГОЖ ЭХЭЛСЭН БАЙНА ДАА, БОЛЖ ДЭЭ

Зочин [139.5.217.170] 2021-11-30 07:34:30

монгоор зодож биш ухаанаар зодож гарах хунийг л сонгох хрэгтэй бн

Зояод [192.82.76.161] 2021-11-30 03:32:55

Энэ унэхээр бутэхгуй ноход бна даа тосовоо сайн уншаад судлаад ул суурьтай хандах хэрэгтэй шуу дээ одоо эргэж ирэх улаан нуур бгаа шуу дээ алдаагаа засах хэрэгтэй

Зочин [103.111.68.3] 2021-11-30 03:30:16

МОНГОЛЫН ТҮҮХЭНД ХАМГИЙН МУУ ПАРЛАМЕНТ БОЛ ӨНӨӨДРИЙН ЗАНДАНШАТРЫН БҮЛЭГ ХУЛГАЙЧУУД.

Зочин [202.126.92.99] 2021-11-30 03:29:00

ҮНЭН БИЧЖЭЭ. ТЭГЭЭД ЭНЭ ИХ ХУРЛЫГ ЯАЖ ТАРААХ ВЭ

иргэг [59.153.112.219] 2021-11-30 03:15:26

хүний адагнууд гүү дээ Хулгайч урвагч бялдууч хулчгарууд...Энд Сонголоо бусдыг бусдын төлөө гэсэн сэтгэлтэй 1 хүн байна уу 3 саяуулаа 2 их гүрний дунд Атгасан шагай шиг бүндээрээ байж тэсэж үлдэхийн төлөө нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийн төлөө гэж бцсад Марч үндэстнээс млүү тэмцэжбайх ыайтал бүндмйг хуваагаад ыаН ядуу дарга цэрэг хот хөдөө сум ыаг байж болох бүх төрөлжилтөөр хуваагаад хаячихсан Гадны улс ч биднийг бид өөрсдөөө хохлож байгаа шиг хохлохгүй дээ

Зочин [203.217.139.240] 2021-11-30 03:00:36

Ц.Нямдорж ЗГХЭГ-ын даргаар ажиллаад /Энэ өвгөн одоо төрөөс зайлах болоогүй юу/, Анужин, Жаргалмаа, Сарангэрэл, Оюунчимэг, Г.Мөнхцэцэг мэтийн сэтгүүлч авгай нар төрд одоо юу хийхэв дээ. Уулзалт, цуглаанд урилга авбал очдог, хуралд сандал бөглөж суудаг л байхдаа . Хатуухан хэлэхэд амьдрал ахуйгаа дээшлүүлж, ард түмнээ үгүйрүүлэх гэж л Их хуралд ороо биз дээ

Зочин [59.153.115.73] 2021-12-02 04:32:57

Ёстой үнэн хэлж

зочин [103.212.118.205] 2021-11-30 03:00:21

Хугацаагүй хадгаламжинд хүү өгдөггүй болсон. Зээлийн хүү буурмаар байтал ашиг хөөж байна. Шатахуун ийм л тавилан хүлээж байна.

Б Ц [139.5.219.99] 2021-11-30 02:48:45

Хоноцын сэтгэлтэй 4 жил эрх мэдэлээн ашиглан хулгай луйвар хийж баяжах он удаан жилээр Монгол төрд үүрлэх гэсэн хулгайч нарыг төрийн эрхэнд гаргадаг гол зүүль нь Нам төвтэй улс төрийн тогтолцоо юм шүү дээ иргэдээ Нам ард түмэний төлөөлөл болох хүнийг намыхаан дотороос хэн их мөнгө намад төлсөний нь нэрийг дэвшүүлдэг Нэр дэвшүүлсэн хэн нэгний нь нэрийг дуртайч дүргүйч ард түмэн дугуулан сонгох болдог Сонгуульд ялахын тул том хэмээх хоёр нам ажил албан тушаал цалин хахуулын мөнгө зэрэгээр нам дагаж бөхс долоогч нарыг олноор би болгож санал авч байдаг болсон Мөн ухуулагч нэрээр мөнгөөр иргэдийг хахуулдаж хэн олон ухуулагч авах вэ гэсэн уралдаан явдаг хэн хүчтэй эрх мэдэлтэй нам нь хар машин зэрэг бусад луйварыг хийж сонгуулийн дүнд нөлөөлдөг энэ бүхэн Нам төвтөй улс төрийн балаг юм

Зочин [66.181.176.138] 2021-11-30 02:48:08

босож их хуралыг тараах болсоон

0000 [139.5.219.99] 2021-11-30 02:58:57

Энэ их хурал урдын их хурлаас арай дээр Цөөн боловч эх орноо гэсэн хүмүүс орой дээр нь байгаа тараагаад бүр муудана МАНАН үүнийг л хүсэж суугаа Засагын газарыг унгааж эрх мэдлийг авах гэсэн Гадаадын луйварчин нарын уяны ноход хулгайч нарын бүлэгМАН -АН дотороос отоод сууж байна шүү

бадарч [139.5.216.50] 2021-11-30 02:47:36

туичерт

Зочин [192.82.85.71] 2021-11-30 02:46:48

Ард түмний банкны зээлийн хүүг бууруулаачээ банк ард олныг хэтэрхий шулж өайна хадгаламжийн хүүг 7 хувь буулгасан бол зэалийн хүүг ядаж 5 рув буулгаачээ

УИХ ЗГ [202.126.92.234] 2021-11-30 02:38:39

БИД АМЬДРАЛАА ДЭЭШЛҮҮЛЭХ ГЭЖ ТӨРД ШУРГАЛСАН

Бадамжунай [139.5.219.99] 2021-11-30 02:52:03

ТӨРӨӨС ТӨРСӨН БАЯН ХҮНИЙГ ТАА МУУСААН ЯААХ ЮМ ХУУЛЬ БИДЭНД ҮҮЛЧИЛДЭГ ЮМ ГЭДГИЙГ ХАРАА БИЗ ДЭЭ ТЭНГҮҮДЭЭ БАДАМЖУНАЙ БАЙНА ТАА МУУСААН ЯААХ ЮМ

Зочин [202.126.88.37] 2021-11-30 02:34:32

Хэт олонх болгоод үзсэн чинь бас дэмий юм

Зочин [202.131.250.130] 2021-11-30 02:21:46

Ёстой үнэнийг бичжээ.Хөөрхий ард түмнээ үгүйрүүлэх л бодлого толгойд нь ордог байх. Түмнээ хөсөр хаясан УИХ Засгийн газар бараг анх удаа үзэж байна даа


39 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
39 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.