ХӨСҮТ: Омикроны халдварлах чадвар делтагаас 1.3 дахин их
Израил улс өчигдөр шөнө Өмнөд Африк болон Европоос омикрон вариантын талаарх урьдчилсан дата хүлээн авснаас сийрүүлвэл:
Сайн мэдээ: Вакцины омикрон вариантын халдвараас сэргийлэх үр нөлөө 3 тун авсан хүмүүст делтатай (95%) харьцуулахад бага зэрэг буурсан боловч өндөр (90%) хэвээр байна. Өвчний хүндрэлээс сэргийлэх үр нөлөө 3 тун вакцинтай хүмүүст делтатай ижил байна.
Анхаарууштай мэдээ: Өмнө нь өвдсөн хүмүүс омикрон вариантаар дахин өвдөх эрсдэл делтатай харьцуулахад 2 дахин өндөр. Омикроны халдварлах чадвар делтагаас 1.3 дахин их.
Вакцинд хамрагдаагүй хүмүүсийн хувьд (үүнд огт вакцин хийлгээгүй, зөвхөн нэг тун хийлгэсэн болон 2 тун хийлгээд 6 сараас дээш болсон хүмүүс хамаарна):
Анхны хувилбартай харьцуулахад омикрон вариантаар өвдөөд хүндрэх эрсдэл 2.4 дахин өндөр.
Дээрх мэдээлэл нь харьцангуй цөөхөн тооны сорьц дээр суурилсан цаашид өөрчлөгдөж болох дата гэдгийг анхаарна уу гэжээ.
Сэтгэгдэл
Зочин [192.82.72.156] 2021-12-03 02:53:36
hha
Зочин [150.129.141.124] 2021-12-02 03:28:59
Аль нь үнэн юм бэ. Гадны хэвлэлүүд омикрон хувилбар хоруу чанар багатай хүндрэх эрсдэл бага гэх юм. Манайхан болохоор хүндрэх нь их гээд л бичих юм ойлгомжгүй.
Зочин [192.82.72.156] 2021-12-03 02:53:21
Манайх худлаа гээд л ойлгочиход болно