ТББХ: Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолын төслийг дэмжлээ

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2021.12.02) хуралдаж, “Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Дорждамбын Зүмбэрэллхам нь Монгол Улсын Их Хурлын тогтоолоор 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.4-т өөр ажил, албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон бол Зөвлөлийн дарга, гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж болохоор заасны дагуу “Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоолын төслийг дэмжлээ. Ингээд тус асуудлыг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [192.82.67.154] 2021-12-02 10:49:48

Арай унацтай ажил руу зүтгэж байна шүү, энэ нөхрийн мөн чанар юм даа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.