Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Хархорин суманд болно

Aдмин / Хууль

Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой энэ онд тохиож байна.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсах түүхт үйл явдал билээ.

Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арван хоёрдугаар сарын 29-нд эцэс болгон, монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан. Энэхүү түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2021 оны арван хоёрдугаар сарын 29-ний өдөр Их Монгол Улсын нийслэл Хархорум хот оршиж байсан Өвөрхангай аймгийн Хархорин суманд зарлан хуралдуулах гэж байна.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хүндэтгэлийн хуралдааныг хязгаарлагдмал хүрээнд хийж гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийг цахимаар оролцуулах юм. УИХ-ын гишүүд хүндэтгэлийн чуулганаас гадна Монгол нутагт оршин байсан үе үеийн эзэнт гүрний нийслэл хотууд төвлөрч, өрнө дорныг холбосон худалдаа, зам харилцаа, соёл, эдийн засгийн төв болж байсан Орхоны хөндийн хөгжлийн асуудлаарх хэлэлцүүлэгт оролцоно.

Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганыг түүхэн байршилд, уламжлалт хэлбэрээр зохион байгуулах нь арга хэмжээний ач холбогдлыг тодруулах, өв соёлоо сурталчлах чухал ач холбогдолтой юм.

Хуралдааныг Монголын үндэсний олон нийтийн телевиз орон даяар шууд дамжуулна. 2011 оноос Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг улс нийтээр тэмдэглэж эхэлсэн билээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.18] 2021-12-06 12:34:47

Хэрэгтэй юмаа хийлдээ, юу вэ баахан хүн аваачиж шинэ жилдэх гээд байх юм, хүндэтгэлийн хурал гээл худ нэр шаачижээ, наанаа үлдээд мал малла

Зочин [103.212.119.46] 2021-12-03 22:09:53

Алив нэг юмыг хийхдээ энэ улсад хэрэгтэй юү, хэрэгтэй бол үр нь юу вэ гэдгийг бодох ёстой. Харамсалтай нь төрд шургалсан хүмүүс жаахан ухаан муутай юм уу, эсвэл өөрийн халаасаа, зовлогоо зугаацуулахыг л боддог бололтой.

эдийн засагч [124.158.70.90] 2021-12-03 13:13:57

МАН тэнэгтэхээ боль

irgen [66.181.161.121] 2021-12-03 11:37:01

bolohgui yum bhgui saihan medee bna.

Зочин [119.40.98.177] 2021-12-03 09:57:42

БНУ тунхагласныг улс тунхагласан өдөр гэж албаар андуураад байдаг хүмүүст сануулахад хэрэгтэй л арга хэмжээ

Зочин [103.212.117.17] 2021-12-03 08:45:31

Үндсэн хуулиа зөрчиж байгаагаа ухаар

Зочин [59.153.112.238] 2021-12-03 07:17:10

За тэгж байгаад бас хүчингийн хэрэг гарлаа. Огцруулая гэх вий дээ. Түрүүчийн бандашийг арай гэж ховхолсон.

Зочин [202.9.46.91] 2021-12-03 05:51:47

Хэлбэрийн төдий унаа байр хоол архи бэлтгэлийн бусад гээд асар их зардал гаргасан үр дүнгүй үрэлгэн зардал бллих рнрэгтэй

Зочин [66.181.161.69] 2021-12-03 05:22:57

Бөөн зардал гаргах нв ээ. Хаана ч хуралдсан яахав дээ.

Хошууч [103.140.10.199] 2021-12-02 22:24:30

Ёстой хэлбэрдэж байх шив уг нь 1911 оны үндэсны эрх чөлөөны хөдөлгөөн хүрээнд болж тэндээсээ монгол улс тусгаар улс болсон тухайгаа зарлан богд хаанаа өргөмжилсөн гэдэгдээ . эд нарт шоу үзүүлэхээс өөр бодох зүйл алга уу мөн ч их бензен тос үрэлгэн зардал агаарт гарсных гээд архидалд

ИРГЭН [202.126.88.206] 2021-12-03 00:10:10

Ёстой шоу гэдэг л энэ баах, хүүхэн авч явж архидхаас хэтрэхгүй ажил зохион байгуулж байна даа. Хайран бензин тос, томилолт, хүлээн авалтын зардал, Содбаатар хулгайчийн лоббигоор хийж байгаа ажил баахдаа.

Зочин [202.126.89.151] 2021-12-02 19:56:21

Эзэнгүй төрийг зайдалсан хэдэн хулгайч том том жипээр давхилдаж төсвийн мөнгийг урсгах нь дээ цаана чинь 13хан настай охин тамлуулсан байна дуугарах төр алгаа төрийн толгойд зайдалсан хэдэн хулгайч нь төрийн мөнгийг яаж хулгайлах луйвардах тансаглахаа л боддог бололтой

Tsolmonbaatar [66.181.161.70] 2021-12-02 17:57:53

chahgvi bn

Зочин [202.126.90.21] 2021-12-02 17:57:45

За, больчих. Үнэхээр гуйж байна.

Зочин [103.80.210.183] 2021-12-02 17:35:30

солиорчих юм даа. гадуур тэнээд өвчин тараагаап явах юм даа.

Зочин [64.119.22.214] 2021-12-02 17:27:32

Хэлбэрдэхээ болио хэлбэр хөөсөн ажил урагштай бишээ

Уншигч [192.82.78.177] 2021-12-02 17:41:28

Энэ солиоролоо болиоч яасан их гаргуундаа гарсан мөнгө вэ.чуулганыг тэнд хийгээд түүх соёлоо дээдэлж байгаа гэнэ.тэгээд юу болохын Хархорин хөгжих юм уу.харин тэр мөнгөө эрдэнэ зууг багач гэсэн засвар хийхэд зараач.ийм үргэлэн байдлаар хэзээч хөгжихгүй.үйлдвэр барах талаар юуч ярихгүй мөртлөө ёсон шидийн шоу маягийн юм хийж хөрөнгө мөнгийг үргүй зарах юм.соц нийгмийн үед ядуу байсан ч ёстой мөнгө хөрөнгө ёстой зөв хэмнэлттэй зарж үйлдвэржсэн орон болж боловсрол,эмнэлэг үнэ төлбөргүй байж болсон.бүх зүйлийг өөрсдөө боломжоороо хийж байсан.тэр сайхан үйлдвэрүүд хаана байна.хэрвээ байсан бол өдийд техник технологоо сайжруулаад бүх зүйлийг хийж байх байсан.гэтэл импортын татварыг тэглэж ёстой Эрээний хог,зөөж болох бүхнийг зөөж өөрсдөө залхуу хоосон шүүмжлэгчид болж хувираад ёстой мөхлийн замдаа шуударсан.

Зочин [64.119.18.128] 2021-12-02 17:25:50

Төсвийн мөнгө хэмнэж тэтгэврээ нэмээрэй Баян орон юм аа


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.