​Манай муу хоёр хөрш үүнээс өөр юу хийх вэ?

Aдмин / Нүүр

Бид Орос, Хятадыг мөнхийн хөршөө гэж хөл хөс болж, аргадангуй, бишрэнгүй харцаар ширтэцгээдэг. Тахлын эдийн засаг гурав дахь жил рүүгээ орох гэж буй энэ хүнд цагт ингэж сүйд болдог хөршүүд маань жинхэнэ царай, цаад бодлогоо харуулж байна. Нэг нь хилээ хааж хясах болов. Энэ хавчлага, хясалт ирэх оны хэддүгээр сарын хэдэн хүртэл үргэлжлэхийг хэн ч хэлж мэдэхгүй байдалд улсаараа аж төрж явна. Нөгөө нь буюу хойд хөршийн элдэв дарамт, үзүүлэх аяг ааш хэрээс хэтрэв. Саяхны жишээ гэхэд л ОХУ-ын Шадар сайд эмэгтэй “Танайх Эгийн гол дээр усан цахилгаан станц барихгүй, тэгснээс манайхаас эрчим хүчээ ав, бид нийлүүлээд явна” гэсэн утгатай мэдэгдэл хийгээд явчихлаа. Мэдэгдэл гэхэд зөөлдөх юм байна. Шахаж тулгачихаад явж одов. Хоёр хөрш маань заавал өдийд ингэж хавчиж, хааж боодог нь ямар учиртай юм бол, цаадах шалтгаан нь юу вэ гэсэн асуултыг өөрсдөдөө тавих цаг болчихжээ.

Нэг ийм үг бий. “Орос, Хятад хоёр гар бариад, найрсаж сүжрээд ирвэл бид болгоомжлох ёстой” гэсэн үг. Тэдний харилцаа яг одоо ийм өнгөндөө явж байна. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн доктор, профессор Д.Уламбаяр өнөө жил манай сонинд өгсөн ярилцлагадаа “Орос-Хятадын харилцааг Өрнөдийн судлаачид бал сардаа явж байна гэж үздэг. Өндөр дээд түвшинд хоёр талын харилцааны хөгжлийн хүрсэн түвшинг маш өндрөөр шагшин магтах болсон. Хэр удаан үргэлжлэхийг түүх харуулах байх. Сүүлийн үед дэлхийн II дайнд нацист Германыг бут цохиход хамгийн ихээр оролцож тусалсан улс нь Хятад, түүний аугаа баатарлаг ард түмэн гэж нотлохыг оролдож, энэ нь орос, хятад цэргүүдийн гүн нөхөрлөлийг харуулж буй мэтээр их ярих болсонтой миний хувьд огт санал нийлэхгүй байгаа. Түүхийг ингэж дахин засварлаж, гуйвуулж болохгүй л дээ” гэж онцолсон удаатай. Тэгэхээр тэдний энэ сүжрэлийн наад өнгө нь манай улсад “Эгийн голын усан цахилгаан станцаа барихгүй шүү” гэх сүрдүүлэг, хил боомтын элдэв хоригоор илэрч байгааг үгүйсгэх аргагүй. Үгүйсгэх аргагүй ч биш юм аа, хойд урд хоёр хөрш хавсайдах бодлого явуулаад эхэлсэн нь энэ мэт цөөнгүй кейсээс тод анзаарагдаад эхэлчихлээ.

Орос, Хятадын удирдагчид өнөө жил цахимаар уулзаж нөхөрлөлийн гэрээгээ сунгасныг энэ дашрамд эргэн сануулмаар байна. ОХУ, БНХАУ- ын хоорондын сайн хөрш, найрсаг хамтын ажиллагааны тухай хэмээх тодотголтой уг гэрээг анх 2001 онд зурж байсан юм. Энэ гэрээг зурахаас яг нэг сарын өмнө Төв Азид Америкийн нөлөөллийг саармагжуулах зорилготой “Шанхайн тав” ШХАБ болон өргөжиж байсан нь санамсаргүй тохиол биш. Хятад ба Орос тэргүүтнүүд, Америк ба барууныхны аль нь хүчтэй нөлөөтэй вэ гэсэн асуулт дор өрнөж буй сөргөлдөөн тахлын эдийн засгийн жилүүдэд хурц, халуун уур амьсгал дунд өрнөсөөр байгаа. Манай хоёр хөрш олон талаараа адилхан. Төр засгийнх нь эрх мэдэл нэг хүний гарт улам бүр төвлөрсөөр ирсэн, авторитар дэглэм эрчээ авсаар байгаа, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хүний эрх, эрх чөлөөнд тавих хяналт чангарсаар яваа. Цэнхэр гаригт яг одоо өрнөж буй халуун үйл явдал дунд манай хоёр хөрш энэ ижил талаараа нэгдэж, гараа чангаар атгалцаж буй. Америкийн ерөнхийлөгч Жо Байден Орос, Хятадыг “Дүрэм журамд суурилсан олон улсын эмх цэгцтэй харилцаанд хамгийн том аюул” гэж удаа дараа онцолсоор суугаа. Азийн Монголын тухайд бүс нутагтаа ардчиллын баянбүрд гэгддэг. Орос, Хятадын аль алинд манай улсыг өөрсөд шигээ нэг хүчтэй нам, цорын ганц удирдагчтай болгож дэлхийгээс таслах цаад сонирхол бий гэсэн дүгнэлт таамгийг эндээс төвөггүй хийчихэж болно.

Төдийгөөс өдий хүртэл ардчилсан засаглалын хөгжлөөрөө бүс нутагтаа жишиг болсоор ирсэн Монголын ардчилал тахлын хямрал үргэлжилсэн энэ үед илүү хөгжиж батжиж ашиг сонирхол, нөлөө хамаарлаас нь гараад явчих вий гэсэн болгоомжлол манай хөршүүдэд байгаа. Хятад, Оросын аль алинд нь монгол үндэстнүүд аж төрдөг. Монголын ардчилал бэхжиж, эдийн засаг нь бие дааж хөгжих нь монгол үндэстнүүдийг харьяандаа байлгадаг хоёр хөршид тийм таатай зүйл биш л дээ, яаж ч бодсон. Наад зах нь л Монгол Улсын хүчирхэгжил өөрсдийнх нь харьяанд орших монгол үндэстнүүдэд муугаар нөлөөлнө гэсэн болгоомжлол манай хөршүүдэд байсаар ирсэн. Хэнд ч ил, булзах аргагүй үнэн гэвэл энэ.

Хоёр хөршийн бидэнд хандаж буй өнөөдрийн өнгийг анзаарах нь ээ тэд хандаж болох хамаг муу аашаа гаргаж байна. Цахилгаан эрчим хүчээрээ бие даана гэсэн ойлголт байхгүй шүү, том юм ярилгүй манайхаас эрчим хүчээ аваад яв гэж хэлж байгааг дарамт, хавчлагын эцсийн цэг гэж харахаас аргагүй. Экспорт, импортын бүрэн хамааралтай улсын орох гарах урсгалыг хааж байгаа нь ч хавчлага, хяхалтын хурц хэлбэр. Үүнээс доор орно гэж юу байхав. Одоогийнх шигээ дуугүй дүмбийж, идэвхгүй суугаад байвал Монгол гэдэг улсын тусгаар тогтнолд аюул, эрсдэл учирна.

Аргадсан, царайчилсан өнгөөр харилцсаар ирсэн байр сууриа өөрчлөх цаг болжээ гэж харж байна. Монгол Улс НҮБ-ын гишүүн. Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банкны гишүүн. АНУ, Япон, ХБНГУ зэрэг өрнө, дорнын өндөр хөгжилтэй гүрнүүдийг гуравдагч хөршөө гэж харилцдаг. Эдэнтэй харилцаагаа хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тулгуур багана. Германы монголч эрдэмтэн, доктор, профессор, нийтлэгч Удо Баркман олон жилийн өмнө “Жижигхэн Монголын ард түмэн өнөөдөр ч гэсэн өчигдрийнхөө нэгэн адил дэлхийн улс төрийн бодлогын тээрмийн чулуудын дунд сууж байна. Гэвч улстөрчид нь тээрмийн ийм чулуудын дундуур чамгүй амжилттайгаар бодлого явуулж сурчээ. Олон тулгуурт бодлого эерэг нөлөөгөө үзүүлж эхлээд байна” гэсэн удаатай. Харамсалтай нь өнөөгийн улстөрчдийн байр байдлыг анзаарахад тээрмийн том чулуудын дунд амжилттай бодлого явуулж байгаа царай алга. Нэг л их царайчилсан, аргадсан, болгоомжилсон, дулдуйдсан өнгө аяс л их тод ажиглагдаад удаж байгаа. Одоо урьдынх шигээ алмайрч, ноомойрч суумааргүй байна. НҮБ, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк. АНУ, Япон, ХБНГУ зэрэг гуравдагч хөршүүддээ зоримгоор санаагаа хэлж, учир байдлаа ойлгуулж, ухаалаг гарц шийдэл санал болгож хандах цаг ирчихэж. Хоёр хөршийн харьяан дор аж төрж яваа үндэс нэгтнүүддээ ч уриалга гаргахад болохгүй юмгүй. Тодотгож хэлэхэд Орос, Хятадын ард түмэн бидний дайсан биш. Орос, Хятадын төр засгийг атгагч цөөхөн нөхдийн бий болгосон, алдахыг хүсэхгүй байгаа авторитар дэглэм нь л бидний болгоомжилж явах ёстой том аюул.

Нийтлэлийнхээ төгсгөлд Удо Баркманы нэгэн нийтлэлдээ дурдсан хэсгийг тодотгомоор санагдлаа. Цаг төрийн өнгө хувирсан ерээд онд экспортоос олдог долларынхаа тэн хагасаар Оросын өгнө гэж дуугарсан хэмжээгээр шатахуун царайчилж тэвдсэн монголчуудад гар сунгасан эхний улсууд хэн хэн байсан тухай, тэр үед хөрш маань бидэнд хэрхэн хандаж байсан талаар их тодорхой өгүүлсэн байдаг юм. Германы монголч эрдэмтэн “Өөрөө хямралд орсон ЗХУ-аас ямар ч тусламж дэмжлэг горьдох хэрэггүй болов. Зөвлөлтийн Элчин сайд В.И.Ситников 1990 оны эхээр Монголын хэвлэлд тавлангуй өнгө аясаар “Монголын гадаад эдийн засгийн харилцаанд дангаар зонхилохыг ЗХУ хүсэхгүй байна. Дэлхийн аль ч улс гүрэнтэй БНМАУ хамтын ажиллагаа өрнүүлэхийг бид дэмжиж, туслалцаа үзүүлэхэд бэлэн байна.” гэж мэдэгдэж байв. Гэхдээ Зөвлөлтөөс тусламж авахыг монголчууд өөрсдөө ч хүссэнгүй. Мөн онд Зөвлөлтийн шатрын дэлхийн аварга Г. Каспаров хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “ЗСБНХУ Монголыг Хятадад худалдах гэж байна” гэж мэдэгдсэн нь монголчуудын хуучин айдас хүйдсийг сэрээж, тэд хэдэн мянгаараа Улаанбаатар дахь ЗСБНХУ-ын Элчин сайдын яаманд эсэргүүцлийн бичиг өргөсөн байдаг. Нөхцөл байдал ийнхүү эрүүл саруулаар сэтгэхийг шаардаж, үндсэрхэх үзлийн цаг зуурын давалгаа, сэтгэлийн хөөрлөөр улс орон цааш хол явахгүй болохыг хоромхон зуур мэдрүүлсэн юм. Гадны тусламж харин ч санаснаас хурдан ирж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж. Бейкер 1990 оны наймдугаар сарын 2-5-ны хооронд Монголд албан ёсны айлчлал хийхдээ тус орон дахь шинэчлэлийн үйл явцад дэмжлэг үзүүлэхээ амлав. 1991 оны наймдугаар сарын 13-нд Японы ерөнхий сайд Т. Кайфу Монголд айлчилсан бөгөөд тэгэхдээ 1990 онд Хьюстон (АНУ), 1991 онд Лондон хотод тус тус болсон Их долоогийн уулзалтад Монголын асуудлыг хөндөн ярьж, Монголд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьснаа ярилаа. Ж. Бейкер энэ талаар урьдчилан мэдэгдсэн хэдий ч Япон улс үүний анхлан санаачлагч гэдгийг сануулахаа мартсан байжээ. Японы санаачилгаар бүр 1991 оны наймдугаар сард Токио хотноо Монголд хандивлагч орнуудын Бага хурал хуралдахад Япон, АНУ-аас гадна бас Герман улс ч идэвхтэй оролцлоо. Тус Бага хурлаас Монголд 150 сая америк долларын шууд тусламж олгохоор шийдвэрлэсний 50 саяыг нь Япон улс дангаараа гаргахаар болов. Герман улс Монголыг бүр анхнаас нь л тууштай дэмжиж, хуучин БНАГУ-ын үед хэрэгжүүлж асан хөгжлийн тусламжийн төслүүдийг хэвээр үргэлжлүүлсэн ба 1992 оны наймдугаар сарын байдлаар Германы зүгээс олгосон хөнгөлөлттэй зээл, тусламжийн нийт хэмжээ 34 сая америк долларт хүрээд байлаа” хэмээн онцолж байв.

Герман эрдэмтний нийтлэлийн хэсгийг эргэн сануулсан нь цаанаа учиртай. Дэлхий нийтээрээ цар тахлын хөлд хоёр жил талхигдаж, авторитар дэглэмтэй улсууд коронагийн дор засаглалаа уламж бэхжүүлж яваа энэ хэцүү цагт бүс нутагтаа ардчиллын баянбүрд гэгддэг Монголд тэр үеийнх шиг тус дэм хэрэгтэй болчихсон гэхэд хэтрүүлэг болохгүй. Эцэст нь хэлэхэд “Бидэнд яг ийм тусламж хэрэгтэй байна” гэж хандах учиртай хүмүүс нь эрх баригчид. Бурханы хөшөөхнөөс болтугай мөнгө завшихаар өөр зуураа хэмлэлдэж суухын оронд улсаа бодсон энэ мэт том, ухаалаг шийдэл гаргамаар байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.62] 2021-12-09 15:06:35

Юу нь поп юм. 2 хөршөөс угаасаа хамаарна ш дээ.

Иргэ:н [124.158.65.48] 2021-12-09 14:49:41

Америк шиг дээрэнгүй бардам улстай хөрш байсан бол өдийд манай улс үүнээс илүү үйлээ үзэж үстэй толгойгоо зулгааж байх байсан. Дэлхийн бамбөрцгийн нөгөө талд буюу тээр тэнд оршдог Америкийн сонирхол бол Монгол улсыг Орос, Хятад хоёрын эсрэг турхирч, цөмийн пуужингаа байршуулж, дайны талбар болгох л санаа. Ирак, Ливи, Афганистаныг юу болгов? Одоо Украйныг юу болгож байна? Тэмээ туйлаад тэнгэрт хүрэхгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй гэдгийг санаж, хоёр хөрштэйгээ эв эеийг эрхэмлэн, хүн бүр дор бүрнээ хичээн. улс орноо хурдан хөгжүүлэхээ л бодууш,тай.

Зочин [112.72.9.122] 2021-12-09 14:34:09

хулхи хурандаа одоо яах юм болоо биднийг зарчаад явж мэдэх нөхөр

зочин [183.177.99.230] 2021-12-09 11:16:05

Монгол улс 30 жил АМЕРИК маягийн Ардчилалыг дуурайж Сармагчин шиг далдагсны хар гай Монголын ард түмэнд Америк маягийн ардчилал юу авч ирэв юу өөрчлөгдөв Ц Элбэгдорж Батүүл Батбаяр Ганболд Дорлигжав Гонгчигдорж тэргүүнтэй ДОЛЛАРЫН эзэдийн гар хөл урвагчид нар долларын эзэдийн буянаар хараглтаа баяжсан байх өөр юу хожоогүй шүү дээ өнөөгийн Монгол улс бол тусгаар тогтносон Монгол улс биш харин Америк Ангилийн КОЛОН улс шүү дээ Монголын ард түмэн үгээгүй ядуу зээлээс зээлийн хооронд өдөр хоногоо өл залгуулж улс орон нь асар их өртэй Долларын эзэдийн ачаар Монголчууд 30 тэрбум ам долларын өрөнд орчихоод байгаагаа ухаарахгүй долларын эзэдийг монголын эхбригчид нар нь шагшраад шүтээд л байх юм

Зочин [202.126.88.192] 2021-12-09 00:08:56

HOM y M M AHxX V

иргэн [66.181.161.27] 2021-12-07 23:50:05

Одоо юунд нь уйлахав дээ. Хүссэн хүсээгүй бүгдийг өөрсдийн гараар хийж бүтээх цаг нь болсон. Аргаа олох л ёстой бидний монголчууд.

Зочин [202.126.89.140] 2021-12-08 16:47:50

Тийм шүү. Хүний гар харж суудаг байдлаа болих хэрэгтэй

Иргэн [202.126.90.135] 2021-12-07 21:23:23

Ядаж гангын үйлдвэртэй,40саяар торгодоггүй бүх хөрөнгийг нь хураагаад шоронд суулгадаг болчоод хуцацгаах юмсан.

зочин [103.140.11.197] 2021-12-07 18:48:03

2 хөршийн буруу биш ухаангүй ноёны урагшгүй албатуудын буруу, ухаанаар биш мөнгөөр төр удирддаг болсны буруу , төрийн толгойд ханашгүй шуналтай урд хөршийн сайчуудтай хамтран газар шороогоо ухдаг /бямбацогтоос авахуулаад олон бий/ хүмүүс юу хэлэх юм эх оронч нэг ч хүн энэ засагт байхгүй харин 30 жилийн өмнө ардчилалд шилжсэний буянд ядуу ч гэсэн амьд байна цөөн тооны хүмүүс хууль бусаар монгол оросын колони байхдаа бүгд ажилтай бүх юмаа дотооддоо хийдэг байсан одоо хаа байна уул уурхай гээд дотоод үйлдвэрлэлээ зогсоож төрийн толгойд баяжихыг хүссэн өөрсддөө таарсан хууль гаргаж хэт завхралд орсных ард түмэн үүнд ямарч буруу байхгүй УХААНГҮЙ НОЁД, ТҮҮНИЙ УРАГШГҮЙ АЛБАТ ТҮШМЭЛҮҮДИйн буруу ард түмнээс засаг уучлал гуйж огцрох

Зочин [49.0.178.229] 2021-12-07 17:03:14

Бодит байдлыг зөв анзаарч бичсэн байна. Манайхыг бүр яахнуу гэж өдөөд байгаа аятай. Манай улс төрч нарын чансаа муудаад байгаа үеэр тоглолт хийж буулгаж авах гээд бүр хилээ ч нээхгүй новширч нтр. Яахав манайхан бас яахаа алдчихгүй байхаа мэдэх байлгүй.

Зочин [103.229.122.45] 2021-12-07 10:14:47

Олон юм гоншигноод байлгүй ажлаа сайн хий

Зочин [66.181.161.49] 2021-12-07 11:40:41

Бид дуртаи дургуил энэ 2хөрштөөгөө мөнхиин бн гэхдээ тэд өвчин гарсанаас хоиш жинхэн хогиин ашаа гаргаж бн бид ягл жаахан хүүхэд шиг аиж аргиин олох гж хичээж бн бидч угн нүб олон улсиин баигуулгиин гишүүн биздээ 3дахь хөрш улстаигаа илү баих цагн болсон бишүү энэ 2хөрш араил дарамталж бншдээ нэг хилээ хааж бхад дараагиихн цах асуудлаас худлаа өөнтөг харж боож бн иим баихад яагд олон улсад зоригтои дуу гарх ёстоишүүүгүи бол балрах гэд бн ээ засгиин газар дуу арах ёстои

darhan mongol [188.149.221.133] 2021-12-07 09:05:01

er ni bol manai 2 horsh 2 laa novshirch ehelj bna hj harj bna. bid ali deer japand neg aimagaa tureesleh baisiin. odoo ch hetsuuldee. oyutolgoig yvahgui bol kanad hytad 2 g hoogood japanuudad ogoh heregtei. arai l shudraga biznes hiine. tusgaar togtnoliin huvid nato - d elseh heregtei. er ni bol baruunii ornuudiig l dagasan jijeg ulsuud yaj hogjij bgaa tuuh nuden deer ilhen baina shded. jishee durdah hereggui l bolovuj

Зочин [202.9.46.61] 2021-12-07 08:47:16

Орос хятад америк ямар ч буруугүй. Монголчууд өөрсдөө буруутай

Иргэн [202.9.47.2] 2021-12-07 08:13:14

Үгээ олж сэдвээ зөв сонговол зүгээр. Элдэв шалдав юм эрээчихэээ больж үз. Жрт хушуу хүзүү орооно гэж мэдэх үү.

Зочин [103.229.122.45] 2021-12-07 10:12:55

Үнэн шүү

Зочин [103.212.117.103] 2021-12-07 10:05:51

Тэнэгт

Зочин [66.181.178.22] 2021-12-07 03:26:17

Монгол сэтгэлгээний тод жишээ. Монголын нийгэмд 90% дээш хувь ийм сэтгэлгээтэй байдаг учраас монгол хөгжөөгүй ядуу байна. Бүх зүйл дээр бусад хүний өмнөөс амьдарч байгаа мэт гоншгондог тухай сэтгэлгээ арилахгүй бол бид хөгжихгүй.

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ. [64.119.18.113] 2021-12-07 02:55:47

МОНГОЛ.УЛСЫН.ОРОН.ЗАЙН.ХӨГЖИЛ.ЗОГСОНГ.БАЙДАЛД.ОРСОН.НЬ.ХӨГЖИХ.БОЛОМЖГҮЙ.БОЛСОНТОЙ.ХОЛБООТОЙ.УЧИР.НЬ.ХӨГЖИЛИЙН.ВИДЁО.БИЧЛЭГ.ДУУССАНТАЙ.ХОБООТОЙ.ҮҮНЭЭС.ҮҮДЭЛТЭЙГЭЭР.ХҮМҮҮСҮҮДИЙН.ОЮУН.УХААН.2021.ОНООС.ХОЙШ.УУРАГ.ТАРХИ.НЬ.АЖИЛХАА.БАЙЖ.ИРЭЭДҮЙН.ЦАГ.ХУГАЦАА.ДУУССАН.НЬ.ТУН.ИХ.ХАРАМСАЛТАЙ.ҮЙЛ.ЯВДАЛ.БОЛЖ.БАЙНА.ДЭЛХИЙН.ХАМГИЙН.ЧУХАЛ.НУУЦ.НЬ.ХҮН.ТӨРЛӨХТӨНГҮҮД.ЦАГНЫ.МЁХНИЗМААР.АЖИЛДАГ.БӨГӨӨД.ОЙ.САНАМЖ.БОДОЛ.УХААН.НЬ.ХИЙМЭЛ.ДАГУУЛЫН.БИЧЛЭГЭЭР.АЖИЛДАГ.БАЙСАН.НЬ.ХУУРЦАГНЫ.БИЧЛЭГ.ДУУСАН.НЬ.АМЬДРАХ.БОЛОМЖГҮЙ.БОЛЖЭЭ.МОНГОЛЧУУД..МАХАН.РОБОТ.БАЙЖЭЭ.ХУУРЦАГ.НЬ.ХУУЧИРЖ. ЗУРАГДААД.ЦААШ.АЖИЛАХ.ЧАДВАРГҮЙ.БОЛСОН.НЬ.ШУУД.ҮХЭЛИЙН.ЗАМРУУ.УЛС.ОРОНТОЙГООН.УРСАН.ЭХЭЛЛЭЭ.

Зочин [66.181.161.78] 2021-12-07 01:12:57

Монголчууд бид 30жил буруу замаар будаа тээснээ одоо нэг ойлгож байна Цар тахал гарч эдиин засаг маань хэцүүдэж байгаа энэ үед хоёр хөрш биднииг дарамтлаад л байхаас биш нааш гар сунгах улс биш амьдралд тиим сайхан үлгэр байдаггүй гэдгииг гэдгииг бидэнд мэдрүүлж байна Тэгэхээр бид хятад оросын хамаарлаас аль болох гарч 2хөрш хилэгнэхэд бүх юмаа биш гэхэд амьдралаа аваад явчихаар тиим хэмжээнд үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй болохыг ард олон ч төр засагын удирдлагууд ч ойлгож эхэллээ Бид ардчиллын 30жилд эрх мэдэлтэнгүүд нь байгалын баялагаа гадныханд лиценз нэртэй цаасаар хямдхан зарж баяжицгааж төрд шургалсан луйварчид нь төсвиин мөнгөө тендер нэрээр идэцгээж ард иргэд нь юм хиие гэхээсээ илүү сонгуулиин халамжаар амьдрах сонирхолтой болцгоочихож.Харин цар тахал гарсанаар бид бодит хөрсөн дээрээ бууж үйлдвэрлэгч болохгүйгээр хэзээч гадны хараат байдлаас гарахгүй бид хөгжихгүй гэдгииг мэдлээ Одоо бид үйлдвэрлэлрүү ханцуй шамлан орох цаг нь болжээ Монголд асар их боломж байгаа

Зочин [103.212.117.103] 2021-12-07 10:06:39

Үнэн2

Хөршүүдтэйгээ сайхан харьцанаа. [64.119.23.173] 2021-12-07 00:17:36

2 хөршөөсөа нүүгээд явчих жаагүй юм чинь энэ 2-тойгоо л дуртай дургуй САЙХАН харьцаатай байх хэрэгтэй. 1988 оноос өмнө ямар байл аа? Мартсан уу? АНУ ба Европ Монголыг Хятадаас хамгаалж байсан уу? Үгүй ш дээ. ОХУ л биднийг хамгаалж байсан, одоо ч хамгаалж байгаа.

Анхааруулья. [64.119.23.173] 2021-12-07 00:19:25

Иймд Орос болон Хятадыг битгий муулаад бай. Алдас болно.

зочин [192.82.84.234] 2021-12-06 23:12:05

Байгаа бодит үнэнийг бичжээ, баярлалаа. Орос Хятад 2-т Монголыг гэх сэтгэл байх уу? Монголын төлөө тэд санаа зовох уу? Хэзээч үгүй биз дээ? Социализмын үед Монгол улс Оросын албан бус колони байсан биз дээ? Монголын асуудлыг Москвад шийдвэрлэж Монголын түүхийг зоргоороо өөрчилж Монголын олон мянган мундаг сэхээтнүүдийг үгүй хийсэн бус уу? Хятад Монголын түүхийн эх сурвалжуудыг өөрийн болгосоор байгаа бус уу? 1990-ээд оны хүнд үед Монголчуудад хэн тусалсан бэ? Орос уу? Хятад уу? Аль нь биш харин Япончууд тусалсан юм биш үү? Япончууд өнөөдөр ч тусалсаар байгаа биш үү? Монгол улсыг Монгол ухаанаар Монголоо гэх сэтгэлтэй жинхэнэ Монголчууд өөрсдөө хөгжүүлэх, хүчирхэгжүүлэх ёстой биз дээ? Монголын төр засгийн удирдлага коммунист арга барил, хуучин нийгмийг санагалзсан өнгө аястай, хэтэрхий хэлбэрдсэн, бараг УРА хашгирах шахуу, нэр хэмээсэн ёс төдий ажлуудаасаа хэзээ салах вэ? Монголчуудынхаа сайн сайхны төлөө, Монгол сайхан орныхоо хөгжил дэвшлийн төлөө сэтгэл гаргаж ажиллаасай, сэтгээсэй

зочин [66.181.186.32] 2021-12-09 00:48:31

202.9.46.61 та уучлаарай. 70 жил үсрэнгүй улс орон өнөөдөр ийм ядуу буурай дорд байх уу? Социализмын үед дарга сайд нар ба тэдний гэр бүл үр хүүхдүүд гадаадад сурдаг, зочилдог, орос дэлгүүр ба офицеруудын ордны ард орших тусгай 10-р дэлгүүр, сайд нарын 2-р эмнэлэг зэргээр үйлчлүүлдэг, улаан номертай машин унадаг байв уу? Харин ард иргэд гадаад паспортгүй, дэлгүүрт бараа бүтээгдэхүүн сонголтгүй, айл бүр ижилхэн тавилгатай, Монголчууд бараг бүгд туранхай, бараг ижилхэн шахуу хувцастай, дундаж наслалт нь бараг 50 орчимд байв уу? Цагаан сар тэмдэглэх хориотой, гандан хийд очиж болохгүй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжгүй, даргын бичиж өгсөн магтаалыг унших үүрэгтэй, хэт үзэл сурталжсан, эрх чөлөө хязгаарлагдсан, оросоос хараат, хэт хоцрогдсон, дарга төвтэй, хаалттай нийгэм байв уу? 70 жилд хэцүү, бэрхшээлтэй, ядаргаатай зүйл зөндөө байсныг мартав уу?

Зочин [202.9.46.61] 2021-12-07 08:45:11

1920-1990 он хүртэлх 70 жилд монгол үсрэнгүй хөгжсөн.

Зочин [103.57.95.238] 2021-12-06 23:00:50

undur xugjsun ornuud Mongoliig tooxgui ee. Alivaa neg baiguulamj, uildver, objectuud barixdaa zaaval baigali orchnii nuluulul, doroitol, unelgeeg sain xiij bai. Ireeduid eruul mend, amidraliin chanariig todorxoilox gol uzuulelt bol baigali orchin yum shuu. Bas uildver, objectuuddaa ashiglaj baigaa technology ni baigali orchind xerxen nuluuluxiig zaaval tootsoj bai.

Зочин [62.122.208.156] 2021-12-06 22:45:18

Гуравдагч хөрш гэж шаагаад байлгүй хоёр хөрштэйгээ учраа олоод явсан нь манай улсад өлзийтэй. Ардчилсан улс нэр зүүж АНУ дагаад юу хожсон юм. Өвөг дээдсээс үлдээсэн хамаг баялагаа ухуулж байгаа атлаа өрөөнд орсоор л байна. АНУ нь Ирак, Ливи Улсыг ямар болгосныг хар. Биднийг АНУ ийм л богоно.

Зочин [103.212.117.103] 2021-12-07 10:07:41

Зөвхөн хар талаас бодоод суудал гарцгүй болно.

Snaardlagatai bol [66.181.161.85] 2021-12-06 22:03:24

Snaardlagatai bol daitnaa ene bol tuuh davtagdanaa mongol oros yumuu hyutadtaigaa ali negtein daitahad oros hyutad 2iin yanagiin yavdal duusnaaa iim l bnaaa tuuh davtagdanaaa yalah yalagdah chuhal bisn mongoliig ezeleh gesen darah gesenii husel bielehgui eee herev oros mongoliig dailan orvol hyutaduud haraad hezeech suuhgui esvel hyutadtaigaa mongol baildval oros bas zugeer suuhgui iinhuu utga uchitgui dain hiij eheleh ni oros hyutadiin yanagiin yavdal duusnaaa neeree snuu yanag amragiin yavdal ni hudal huurmag gedeg ni udahgui haragdanaaaa zugeer l amerikaas aisan ulsuudiin yanag amraglal mongold kazakiin erunhii said snig baildii bugd uhsen hamaagui geed zorigtoi heleh aaviin huu farch irneee

Зочин [188.226.164.216] 2021-12-06 21:30:53

Бидэнд гуравдагч хөрш хамгийн чухал 2 хөршөөсөө хаашдаа салж садахгүйгээс хойш арга эвийг нь олоод явах байхдаа,шинэ үеийн оросууд монголчуудыг дандаа доош ны хийж бүүр онигоон дээрээ хүртэл чукча байхгүй болоод оронд ны монголчуудыг оруулчан байх шиг,бүх зүйл дээрээ боож хаагаад нар үзүүлэхгүй юм бишүү.

Зочин [103.26.193.38] 2021-12-07 01:10:22

Ямар ч улс орон тодорхой нутаг дэвсгэр дээр, өөрөөр хэлвэл газарзүйн тодорхой байршилтай гэсэн үг. Манай хувьд хоёр хөршийн дунд л байгаа. Цаасан дээр гуравдагч хөрш байж болох ч газарзүйн хувьд чухамдаа байхгүй гэдгийг мэдэх цаг болсон доо.

зочин [64.119.25.23] 2021-12-06 21:02:15

орос хятад 2 чинь саяхан 1970-аад онд Даманы аралд хоорондоо байлдаж байсан улс_ Нөхөрлөл нь нэг их удахгүйдээ хятадууд хүчирхэг болоод түлш түүхий эд их хэрэгтэй болох хирээр орос руу нэвтрэх хятадууд олон болж улмаар нийгмийн харилцааны хүндрэл, дайсагнал гарах болно, хугацааны л асуудал

Зочин [103.212.117.103] 2021-12-07 10:10:12

Үнэнэ2

Болдко [66.181.161.74] 2021-12-06 20:10:52

Бидний жинхэнэ дайсан бол Орос хятад 2 биш юм. Бидний жинхэнэ дайсан бол дотор бий. 90 оноос хойш Монголын төрийн ашиг сонирхолын нүдээр олзуурхан дотроос нь ялзруулж ард иргэдийн амьдралыг доройтуулж буй өнөөгийн төр засаг баригч нар юм. Тэднийг зайлуулахгүй бол хөгжил гадаад бодлогын тухай ярих боломж үнэхээр алгаа. Харийн төр шиг төртэй улсуудын гадаад бодлогод амархаан орчихно

Зочин [66.181.161.85] 2021-12-06 21:55:40

Snaaldaa muu buuni nohoi mini dotoodiin daisan gedeg nereer orosiin bodlogo yavdagiim bitgii yuch medehgui hudlaa snaa bolohgui bol dain hiine mongolchuud aih yum baihgui bugdiin chaddag yum al geeed hel etsesiin hunee duustal tulaldah ni zuv chechen dagstan geed zorigt ard tumen zunduu snaardlagatai bol dain

Лхамаа [203.91.115.53] 2021-12-06 19:06:38

Монгол улс тариа ногоо хүнсний бүтээгдэхүүнээ өөрөсдөө үйлдвэрлэж ард түмнээ хангах бүрэн боломжтой мөн барилгын арматур болоод бусад материалааа өөрөсдөө хийчих ашигт малтмал дүүрэн байна улс орноо аваад явчих эх оронч төр засаг даанч алга төр засагт гарсан багийн засаг даргаас засаг төрийн эрх барих дээд талд гарсан бүх бузар шуналтангууд л монгол улсыг гадны хоол болгож барга тусгаар тогтнолоо алдаад байна тоглоомын улс болсон шүү дээ одоо байгаа болон урьд нь байсан засаг төриыг удирдаж байсан нам намаараа бүлэглэж идэж уусан цадаж ханахаа байсан бузаруудаас монголын ард түмэн минь бүгдээрээ яаж салах вэ ухаараач муухай Бадамдоржтонгууд шудрага шүүх хууль яриад ч хэрэггүй шүүх хууль хулгайчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллага болсон жишээн Хаянаа хулгайчид өгсөн ялыг хараач дээ

Зочин [150.129.141.92] 2021-12-06 18:59:41

Хэргийн учир нь амёрик, япон монголийг хаячаад байгаадл байгаа шүү дээ. Юмаа мэдчээд бичмээр байнаа

Зочин [202.126.90.71] 2021-12-06 17:20:48

Хоёр хөрштэйгээ эн тэнцүү харилцаатай байж гуравдагч хөршүүдийнхээ хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгийн хувьд экспортлогч /ган нүүрс алт мөнгө бусад ховор үнэт металл, хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүн / орон болох бүрэн боломжтой. Үүний тулд цаашид нэг намын буюу Хятад маягийн хөгжлийн зам монголынх байж мэднэ.

Зочин [23.227.141.6] 2021-12-06 17:18:39

Ийм дэмий юм бичиж хумуусийг талцуулах хэрэг байна уу?

Уншигч [203.91.115.47] 2021-12-06 17:06:14

Барууны нохойнууд биднийг хойд хөршийн эсрэг турхирч байна уу?!!!

шоогоо [66.181.160.7] 2021-12-06 20:57:10

Чиний хулмас оросууд өнгөрсөн зууны туршид монголын газар нутгийг 1939 онд японд, 1947 онд гоминдаануудад найр тавин өгсөөр ирсэн нь одоо хятадын харьяанд байж л байна. Цэдэнбалын төрсөн нутгийг хүртэл булаагаад авчихсан байхад чи юун хайртай юм бэ дээ. Өнгөрсөн зууны түүхийг оросууд зохиож өгсөн. Бусдын тулгасан түүхийг хүлээж авдагийг нь мэдээд казакууд Чингис хааны түүхийг өөрийн болгон тулгаж эхэлж байна Браво

Зочин [66.181.161.106] 2021-12-06 16:19:50

Монгол орон минь хүчтэй байх цаг ирнэ.гол нь эвтэй байх аваас бүхнийг ялмой?!!!

Зочин [192.82.74.36] 2021-12-06 13:37:40

Дээд эрэмбийн улс төрч хайж байна монгол улс…!!!

Зочин [66.181.184.69] 2021-12-06 13:11:45

ЗӨВ асуудал хөндсөн байна. Төрийн ухаалаг гадаад бодлого үгүйлэгдэж байна.

Зочин [66.181.160.2] 2021-12-06 12:44:29

Бидний өнөөгийн байдал үнэхээр эмэгнэлтэй байна.Өөрсдөө юу ч хийж чадахаа байлгасан Ардчлалын хийрхэгчид өөрсдийгөө амиа аваад яваад болоод байсан хөнгөн хүнсний гол төлөв үйлдвэрүүдээ өмч хувьчлалын нэрийн дор үгүй хийгээд,тоног төхөөрөмжийн Хятадын төмрийн түүхий эд болгоод одоо бүүр юу ч хийж чаддаггүй ядахдаа нэг уут,гялгар цаас ч үйлдвэрлэж,ганц хадаас ч хийж чадахгүй хэмжээнд ортлоо доройтсон.Түүний горыг одоо амс ч байна.Тэр үеийн удирдлагууд алсын хараатай ухаантай хүмүүс байсан бол тэдгээр үйлдвэрүүдээ сэргээгээд дээр нь технологио сайжруулаад явсан бол ингэтлээ 100% гадны хараат болчихгүй байсан юм шүү дээ.Одоо өөрийн эрхгүй царайчлахаас өөр гарц гаргалгаагүй болчихлоо.Яаж ийгээд үүнийгээ ойлгож ухамсарлаад бага ч болов хараат байдлаасаа гарах оролдлого хийх хэрэгтэй.Үүний тулд 3-дагч улс оронтой харилцаагаа улам гүнзгийрүүлэх шаардлага үүсч байна шүү дээ.Зөв л санаа байна.

Зочин [66.181.160.7] 2021-12-06 20:57:57

Оросын хамгийн хоцрогдсон технологийг төмрийн хогонд хаягүй яах байсан юм бол.

Зочин [202.131.243.186] 2021-12-06 12:30:53

Эрдэмтэд, эдийн засагчдынхаа үгийг сонсож, ухаалаг, шийдвэртэй арга хэмжээг үтэр түргэн авах хэрэгтэй байна, Айсан, дүлгэнэсэн бодлого барихаа боль. Зориг зүрхтэйхэн хөдлөөд өгөөч дээ.МАН-айхаан.

Зочин [57.73.48.37] 2021-12-06 12:22:19

Бидний улс эв саналаа нэгтгэн нийтэ нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэрэг зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй, чадахгүй хэмээх явдал үгүй болж цэнглийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Д.Сүхбаатар

иргэн [192.82.74.226] 2021-12-06 12:17:22

2 Хөршийн барцаанд орсон луйварчин наймаачидийг үндэсээр нь алга болгож Шинэ сайхан боловсролтой залуусаараа сольж байж хөгжинө дөө.Одоо урд хоримоогоо хойт хоримоогоор нөхөөд л ,хуучинг шинээр нөхөөд хэрэгүй Таталдаад зөрчилдөөд байдаг юм.!!!!!шинэ нь дээр Монголоо аварцгаая !!!!!!!

Зочин [66.181.161.94] 2021-12-06 11:17:53

Яг энэ үед л АН-ын явуулж байсан тэр дайчин бодлого хэрэгтэй байна.. МАН- ын унхиагүй явуургүй бодлого монгол орныг яваандаа мөхөөнө шүү....

Зочин [202.126.90.71] 2021-12-06 17:13:12

АН юуч хийж чадахгүй чадваргүй гэдэг нь батлагдлаа. Монголд Хятадын хөгжлийн замаар явах нөхцөл бүрдэв. Буруу нь юу байх вэ эдийн засаг сайжирч монголчуудын амьдралын түвшин чанар сайжирч байвал боллоо. Бололцоо их байна. МАН- д их найдлага тавьж байна

Зочин [202.9.46.53] 2021-12-06 15:45:49

Танай АН чинь засаглаж байхдаа дайчин байх нь яасан юм бэ? Хүүхэд шиг сэтгэх юмаа.

dsdfasf [203.23.199.89] 2021-12-06 13:47:28

Зочин (103.80.210.183) -д нэг нөхөр АН чинь харин сөнөөх бодлого явуулж байсан гээл ТРОЛЛДОЖ байна л даа. Тэгвэл нэг асуулт "МАН-ын үед ОДОО МАНДААД БАЙГАА ЮМ УУ?". Өчнөөн тэрбумаар нь идсэн Хаянхярваа хэдхэн сая төгрөгөөр торгуулааад ялаас мултарч байдаг. Энэ чинь тэгээд мандаж байгаагийн баталгаа юу? Энэ тэнэг троллууд болих хэрэгтэй.

Zochin [124.158.77.30] 2021-12-06 11:49:35

Oros,hyatad hemeeh 2 huvalzad bazuulj,tednii yavtsuu erh ashigt tohirson hulgain bodlogo yavuuldag MAN hemeeh gadnii baiguullagiin gar hol,turshuul,buunii nohodoor udirduulj baigaad l hamag gai bartsad ni baigaa.MAN-aas salj baij l ene 2 huvalziin shunalaas salna.

Зочин [103.80.210.183] 2021-12-06 11:40:28

АН чинь харин сөнөөх бодлого явуулаад байдаг шүү. АНХААР. АНХААРААРАЙ.

zochin [43.242.243.168] 2021-12-06 11:13:46

ИХ ЗӨВ БИЧЖЭЭ,

Зочин [202.126.89.13] 2021-12-06 11:08:44

энэ завшаан бол бидэнд маш том боломж.та нар боож бгаа тул араггүйн эрхэнд БАРИЛАА. ХИЙЛЭЭ.ХӨГЖҮҮЛЛЭЭ.ард түмнээ хаяалттай биш гэх маягаар...одооны манай төрийн өндөрлөгүүдийн арчаагүй шуналтайг мэдэж бгаа тул тэд улам том дуугарч бна даа....

Зочин [203.23.199.221] 2021-12-06 11:06:12

Хоёр том хөршийн удирдлагад манай гуравхан сая хүнийг тоож харах зав гарахгүй л болов уу? Бид өөрсдөө технологи хөгжүүлж эцсийн брэнд бүтээгдхүүн /овор багатай/ дэлхийд гаргах хэрэгтэй. Эрчим хүчний нүүрснээс шингэн түлш гарган цахилгаан үйлдвэрлэн урд хөршид нийлүүлж болно.Төмрийн хүдэр, жонш, кокс, зэс бүгдийг бурхан бидэнд хайрлажээ. Яагаад металл боловсруулах үйлдвэр байхгүй, хөгжихгүй байна гэхээр боловсролын түвшинээр бид дэлхийд 108-д жагсаж байгаа болохоор тэр.Цэцэрлэг, сургуулийг яаралтай БАГШ/ЦАГ-ийн тарифт төлбөртэй болгохгүй бол багш хөгжихгүйгээс болоод улс хөгжихгүй байнаө......

зочин [103.57.95.245] 2021-12-06 11:06:02

1917 онд большевикууд төрийн эрх мэдлийг аваад хятадийн засгийн газарт гадаад монгол танай хятад улсын салшгүй нэг хэсэг бид хүлээн зөвшөөрч байна гэж нот явуулж байлаа . Хрушевийн үед энэ хоёр муудалцаж манай монголыг хавсайдах бодлого нэг хэсэгтээ зогссон. одоо дахин хавсайдах бодлогоо сэргээж эрчимжүүлсэн . үүнд Элбэгдоржийн энэ хоёртой харилцах бодлогод алдаа гаргасан нь бас чамгүй нөлөөлсөн .яагаад гэвэл гурвуулаа нэгэн зэрэг улаан нүүрээ харж бодлогоо хэлэлцэж ярих биш тус бүртэй нь ганцаарчлан ярилцаж хөзрөө нууцлах байсан юм .

Зочин [203.91.115.251] 2021-12-06 11:00:19

эхлээд миеэ дараа нь Эрдэнэбатын хүүхэн голлосон фракцийн эрлийзүүдийг төрөөс үтэр зайлуул

Зочин [202.9.46.53] 2021-12-06 10:59:35

Эх орноо үл тоож амин хувийн эрх чөлөө эрх ашгаа боддог орк монголчууд өөрсдөөсөө эхлээд бурууг хай.

Зочин [122.201.21.120] 2021-12-06 10:58:43

МАН д гадаад бодлого явуулах сийрэг толгой алга даа. АН засаглалын хэсэгхэн үёд монголын гадаад бодлого үнэхээр идэвхитэй хөгжилтэй байж. Боолын сэтгэлтэй дальдчсан төрийн түшээд л монголын гадаад бодлого гээчийг шороотой хутгаж байгаа шүү

иргэн [192.82.75.78] 2021-12-06 10:14:03

Жинхэнэ эх оронч төрийн түшээд, удирдагчид байхгүй нь даан ч харамсалтай. Зөвхөн 4 жилийн дотор ямар эрх мэдэл авах, яаж авилга луйвраар баяжихаа бодсон новшнуудаад төр засгийн албад дүүрсэн байна. Иймд Монгол улс хадаас, алх, данх саваа ч хийж чадахгүй арчаагүй улс болж хувирсан.

Амина [124.158.68.229] 2021-12-06 10:12:33

Хоёр хөрш Монголыг хавчиж байгаа нь үнэн шүү.

ЭхОрон [202.21.124.129] 2021-12-06 10:06:08

Тиймээ зөв өнцөгөөс нь харж бас бичсэн бна Урвагчид Монголчуудын толгой дээр ялгадасаа асгаж суух энэ цаг дор Бодох хэрэгтэй дээ Монголчуудаа

Орк [103.57.93.184] 2021-12-06 10:05:24

Ухаан алга. Энэ төрийн удирдлага тархи нь ажиллахгүй ба?


67 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
67 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.