БШУ-ы дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд ажиллалаа

Aдмин / Боловсрол

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, МУИС-ийн захирал Б.Очирхуяг, МУБИС-ийн захирал О.Алтангоо, АШУҮИС-ийн Н.Хүрэлбаатар, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны дарга Ю.Энхбат нар Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль болон аймгийн МСҮТ-д ажиллалаа.

Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль нь 420 оюутны суудал бүхий хоёр хичээлийн байр, 30 компьютер бүхий сургалтын хоёр лаборатори, биеийн тамирын заалтай. Нийт 20 багш, 16 ажилтантай. Сургуулийн нийт багш нар интернэтэд холбогдсон компьютер, сургалтын техник хэрэгслээр бүрэн хангагдсан. Одоогийн байдлаар Give 2 Asia олон улсын сайн дурын байгууллагын санхүүжилтээр 50 оюутны дотуур байр баригдаж байна.

Тус сургууль 32 жилийн хугацаанд багш бэлтгэж ирсэн бөгөөд төгсөгчид аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудад ажилладаг. Төгсгөж буй хөтөлбөрийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх асуудлыг төвлөрүүлж, МУБИС-ийн харьяалалд шилжүүлэх саналтай байгаагаа сургуулийн удирдлагууд хэлж байлаа. Мөн хос хэлний боловсрол эзэмшүүлэх сургалтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэргэшсэн багш нарыг чадавхжуулах. Улмаар хос хэлний боловсролтой бага ангийн багш, цэцэрлэгийн багш, байгалийн ухааны хичээлүүдийг тусгай хөтөлбөрөөр бэлтгэх хэрэгцээ байгааг онцолсон. МУБИС-ийн харьяалалд шилжсэнээр "Багш хөгжлийн төв", "Хос хэл судлал"-ын төвтэй болох, хөтөлбөрийн тоог нэмэгдүүлэх боломжтой гэв.

Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг салбар сургуулийг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар судалгаа хийж, сургуулийн орчин нөхцөл, сургалтын хөтөлбөртэй газар дээр нь танилцаж, ажиллав.


Сэтгэгдэл

Зочин [202.179.3.206] 2021-12-24 16:06:24

Казахуудад зориулсан их сургууль байгуулаад л, суралцагсад, төгсөгчид нь "хос хэл" гэж элийрээд л. 420 оюутан, 16 багш ч гэх шиг. Манай сумын сургууль гэхэд 1100 гаруй сурагч, 52 багштай. Ховд их сургуулийн энэ салбарыг шууд татан буулгах хэрэгтэй. Дуртай юм бол УБ, Ховдод очоод л суралцана биз. Монголд дургүй бол Казахстан руугаа тонилцгооно биз.

Pkxny [66.181.190.148] 2021-12-08 02:15:44

Энэ Ганбаяр гэгч өмнө нь АН-ын гишүүн,Бат-үүлийн туслах байсан хог ш дээ.Юуных нь МАН-ынх байх вэ. Баас

mgl hyn [77.87.228.70] 2021-12-07 08:42:24

UB salbart surdag oyutanuudiig semerter soliltsoogoor Bayanulgi Khovdod suulgah heregtei.

Зочин [192.82.74.14] 2021-12-07 07:57:12

Энэ юу ч мэдэхгүй дэд сайд юу үймүүлж, бужигнуулж яваа бол. Ийм хүмүүст бүү томилолт өгөө. Засах гэж бөөн ажил болдог юм.

Зочин [192.82.78.97] 2021-12-06 20:02:42

Хэцсс. Ганбаяр юу хусхуу гээл бодоод явж бга бхда

Зочин [139.5.219.89] 2021-12-06 20:02:14

ХОС ХЭЛ ГЭЖ ЮУ ЯРИНА ВЭ_ МОНГОЛД МОНГОЛ ХЭЛЭЭР Л СУРГА. ДУРГҮЙ БОЛ НУТАГТАА ОЧИЖ АМЬДАРЦГАА


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.