С.Жавхлангийн үйлдсэн зөрчлийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Aдмин / Хууль

УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхланд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас хоёр ч үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгах тогтоол баталсан.

Тухайлбал, Төв талбайд суулт хийж байхад нь буюу аравдугаар сарын 22-нд ярилцлага авахаар очсон “Өнөөдөр” сонины “Unuudur.mn” сайтын сурвалжлагчийн “Та, УИХ-д дахин нэр дэвших үү” гэсэн асуултад хариулахаас татгалзаж, толгой руу нь гар утсаараа цохисон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3-1-т заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдсан” гэх үндэслэлээр хэрэг нээн, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй юм билээ.

Харин С.Жавхлангийн холбогдсон өөр нэг зөрчлийн хэрэгт хуулийн дагуу арга хэмжээ тооцуулахаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Тэрбээр аравдугаар сарын 15-наас “Монголоо аваръя” нэртэй хөдөлгөөн өрнүүлж, УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулахыг шаардаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаас болж суултаа зогсоосон билээ. Тэгвэл Жагсаал, цуглаан зохион байгуулах болон Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчин зохих зөвшөөрөлгүйгээр Сүхбаатарын талбайд суулт зохион байгуулсан гэх үйлдлийг нь цагдаагийнхан шалгаж дуусаад дээрх Прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох арга хэмжээ авахуулахаар шүүхэд хэргийг нь хүргүүлсэн байна.


Сэтгэгдэл

zochin [202.21.127.169] 2021-12-09 06:01:16

ene muusain setguulch ner zuusen novshuudiig zodson ch bagadna. heden haltar tsaasnii tuluu yu ch hiihees butsahgui hooson tolgoitoitoi novshnuud shuu dee

Зочин [66.181.161.27] 2021-12-08 02:46:22

Худлаа үнэн хүнийг мушгиж төрийн нэрээр хэлмэгдүүлэхээ болиочээ хэний даалгавар юм бэ ? наадах чинь. Тэгэж юмны ард орж бусдын гараар могой бариулж байхаар олны өмнө гарч ирээд би ийм саналтай байна гээд нүүр нүүрээ хараад яриач. Энийг чинь мэдэхгүй гэж бодож байна уу? Зайлуул даа яг л өнөө 30-аад оныхоо арга барилаар ажиллаж байх шив дээ хөөрхөс . Одоо тэгээд яахна вэ үнэн юм хэлсэн энэ нэг залуугийн зүрхийг нь үхүүлж авах нь уу? Олон түмэн тэнэг биш шүү

Зочин [103.80.210.183] 2021-12-08 01:35:48

шударга ёсоо ярьдаг хүмүүс өөрсдөө бас 461-т байх ёстой шүү дээ

зочин [202.179.8.210] 2021-12-07 20:36:17

энэ дуучин залуу дуугаа дуулаад явмаар юм.

Зочин [66.181.161.51] 2021-12-07 11:19:17

Одоо ч хөөрхий тэгээд ханиахаасаа хүртэл айх юм байна дөө. Улс дотроо биш, улс хоорондын гадаад тэмцэлээ идэвхжүүлмээр байна

Zochin [66.181.161.12] 2021-12-07 08:07:47

Jawhland ym uzuuleh heregtei,ene baas bid 2 n uls torch bolno gj yu bn, uchnuun huuduud ersdej bhad ene ih hurald suuj bhdaa yu hiiwee show shuu

Зочин [66.181.161.35] 2021-12-07 07:08:13

Алтанхуяг тэргүүтнүүд талбайд суухаар зүгээр дуугүй хүлээн зөвшөөрдөг,энэ эх оронч залууг суухаар ялих ялихгүй зүйлээр цөсийг нь,хандыг нь дарж авья гэж байгаа юм байна л даа.Энэ нөхөр нэг их буруу юм ярьдаггүй ерөнхийдөө зөв л юм ярьж алдаа дутагдлыг жаахан хатуухан хэлчихдэг залуу хүний омог бардам зан шүү дээ. Жавхлан эрүүл мэндээ бод,хэзээч хэнд ч бүү бууж өг,ард түмэн чиний талд шүү.Тэхдээ жаахан үгээ бодож хэлэхээ бодоорой,ном зохиол сайн унш,боловсор за,амжилт.

Зочин [202.179.26.57] 2021-12-07 06:56:29

Цохиж бариагүй л бна лээ шд. Худлаа сүр бадруулах гээд ядсан юмнууд. Юун завтай юм. Өчнөөн илрээгүй гэмт хэргээ илрүүлээч. Уйдаад суудагимуу яадгийн

Зочин [202.9.40.14] 2021-12-07 06:04:13

Өөө за за данхан толгойтийн дарангуйлал уу? айн.

Зочин [202.5.198.56] 2021-12-07 05:52:02

ямар хөгийн юм бэ

зочин [202.179.25.204] 2021-12-07 05:40:57

Новшийн тэнэг өөрийнбөндгөргүй урваач новшийн хог

Зочин [66.181.187.143] 2021-12-07 05:38:20

Ийм тэнэг сэтгүүлчдийг үсдэж аваад чирсэн ч яадаг юм бээээ

Зочин [64.119.26.84] 2021-12-07 05:18:55

Сэтгүүлч нэртэй шалихгүй хүүхэн ийм маягаар танигдахыг хүсч л дээ бид харж л бсан утсаа хүргэж л бсан даа Одоо бол толгой хага цохисон гэх нь л дээ мал чинь

зочин [49.0.130.24] 2021-12-07 05:16:42

тэгвэл цар тахлын үед тоглолт зохион байгуулсан данхар тогойт оюунэрэднэ, шадар сайд амар сайхан 2 болон нэвтрүүлэгч ичинхорлоо нарыг яах гэж байна шагналд тодорхойлох уу?

Иргэн [122.201.22.168] 2021-12-07 03:24:09

Ухамсар дорой бас тэнэг хүн юм.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.