Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг албан тушаалаас нь огцруулж, З.Болдбаатарын цалинг 6 сараар хасав

Aдмин / Хууль

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүгчдийн сахилгын хороо хуралдаж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Отгонбаатар нарын асуудлыг хаалттай хэлэлцэв.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүгчдийн сахилгын хорооноос гаргасан шийдвэрийн талаар Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар “Шүүгч нарт сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Улмаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дагуу Х.Идэр, З.Отгонбаатар нарыг шүүгчийн албан тушаалаас огцруулах, шүүгч З.Болдбаатарын цалинг зургаан сарын хугацаагаар 30 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдууллаа” гэв.


Сэтгэгдэл

Зочин [192.82.65.103] 2022-01-21 09:46:37

Энэ бол шийтгэл биш харин толгойг нь илээд өөр албан тушаал дээр очоод дахиад шоудаарай гэсэнтэй ялгаа алга. Шүүхийн сахилгын хороо нь ийм шийдвэр гаргаж байгаа нь өөрөө шүүх засаглал ямар их ялзарсан ойлгомжтой байна.

Зочин [192.82.65.103] 2022-01-21 09:42:34

Албан тушаалаас хэнийг ч огцоруулж болно. Энэ удаад хувь хүн, шүүгчийн сахилга хариуцлагын асуудал яригдаж байдаг.Хувь хүнтэй нь хариуцлага тооцох байтал албан тушаалтай нь тооцоо хийсэн болж АРД ТҮМНЭЭР тохуурхдаг тэнэг ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО юм даа. Огцорвол таарна. Уул шугамандаа бол сахилга алдсан шүүгчдийн шүүх эрийг нь хасах ёстой байсан юм.

зочин [59.153.115.148] 2022-01-20 23:35:00

2 шүүгчийг нь огцруулсан л байх юм. Өөр ноцтой гэмт хэрэг үйлдээгүй бол үүнээс өөр ямар шийтгэл хэрэгтэй гэж? Хүний мууд дурлагсад худлаа хошгирох дэмий дээ.

Иргэн [103.212.118.22] 2022-01-20 21:08:07

Тэр бичлэгийг харахад гудамжны хулиганууд шиг сэтгэхүйтэй хүмүүс л санагдсан. Тэд өөрчлөгдөнө гэж итгэж чадахгүй. Тэгээд шүүгч хийж хүний хувь заяаг шийдэж, хууль сахиулна гэнэ. Цалин хасуулаад шүүгчээ хийнэ гэдэг ч муухан онигоо шиг л сонсогдоод байна доо...

Зочин [66.181.188.221] 2022-01-20 17:59:08

Шүүх Шүүгчээ шүүж чаддаггүй юм байнаа.Шийтгэл хөнгөн байнаа.Ард түмэнд таалагдсангүй.Шүүх шинэчлэгдээгүй байна гэж үзэж байнаа.

Зочин [150.129.142.92] 2022-01-20 16:28:44

Хэтэрхий хөнгөн шийтгэл б.на Ийм л юм болохыг нь түмэн олон мэддэг болжээ

Zochin [66.181.161.3] 2022-01-20 16:00:55

Toriin albaniihan hog bolj bnaa, yos zui bhgui, daraltaa barij chadahgui iim shuugch bdag ymu bainga bogs bodoj yawdag bolj bn tiim uu


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.