БХБ-ын сайд Б.Мөнхбаатар “ТОСК” ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Aдмин / Нүүр

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Сайдын зөвлөх н.Идэрцогт, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, Орон сууц, санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд нар өнөөдөр /2022.01.25/ “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-д ажиллалаа.

Энэ үеэр “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал “ТОСК” ТӨХХК нь 2021-2026 онуудад “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон БХБЯ-ны үйл ажиллагааны чиг үүргийн хүрээнд орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа дурьдаад “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөр, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Засгийн газрын санхүүжилтээр баригдах “Залуус 1” орон сууцны цогцолбор хорооллын төсөл, БНСУ-ын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр баригдах “Солонго-1, 2” орон сууцны хороолол төсөл, Төр хувийн хэвшлийн түншлэлээр баригдах “Эко-Яармаг” гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, Орон нутагт хэрэгжүүлэх орон сууцны төслүүд төдийгүй Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төслүүдийн талаар танилцууллаа.

Барилга, хот байгуулалтын сайдаас Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц хөтөлбөр”, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд иргэдийг орон сууцжуулах тал дээр төр засгаас ихээхэн анхаарч ажиллаж байгааг онцлоод 2022 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтоо хэрэгжүүлэн, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, шуурхай байдлыг хангаж ажиллах, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг амжилттай үргэлжлүүлэх, төслүүдийн үйл ажиллагааны явцыг тогтмол тайлагнах, өр төлбөрийг барагдуулахад шүүх, хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээллийг шуурхай солилцох, нэгдмэл байдлаар хамтран ажиллах чиглэлийг өглөө гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл

иргэн [66.181.181.76] 2022-01-25 17:28:51

ӨМНӨ НЬ МУУ ХЭЛҮҮЛЭЭД БАЙСАН НӨХДҮҮД ХАРИН МАШ ИХ АЖИЛ ХИЙСЭН ЮМ БАЫНА

Зочин [64.119.29.217] 2022-01-25 17:36:08

хүн шүүмжилж шүлсээ үсчүүлэхээсээ өмнө өөрсдөө ядаж ганц тоосго өрөөд үзчихээч

иргэн [66.181.181.76] 2022-01-25 17:26:53

ХООСОН ЧАЛЧААД ТӨСӨЛ ЯРЬСААР 6 ЖИЛ ӨНГӨРЛӨӨ. ГАНЦ ШИРХЭГ ТООСГО ӨРСӨН АЖИЛ БАЙНА УУ????

Зочин [64.119.29.217] 2022-01-25 17:33:34

хашаандаа байшин барих юм шиг сэтгэх юм аа ядаж олон давхар барилга яаж баригддагийг наад соошлоосоо олоод үзчихээч хугацаа орж л таарна ш д

Зочин [117.111.26.43] 2022-01-25 16:19:52

Мөнхбаатар гэж дүп царайлсан сда худлаа гар яаж пялдагнаж байж сайд болсон юм байгаан чойжилсүрэнгийн сугны үс гөлөг

Зочин [66.181.180.208] 2022-01-25 19:18:59

Юм хийж байгаа хүн л шүүмжлэлд өртдөг. Юу ч хийж чадахгүй юмнууд шүлсээ үсчүүлдэг байгаа шүү

Зочин [202.126.88.146] 2022-01-25 15:08:51

Олон ч хүн байртай болсон доо. Төрийн шийдвэрийг ард түмэнд хүргэдэгт нь талархая

Зочин [202.126.88.146] 2022-01-25 15:07:29

Харин ч сайн ажиллаж байгаа газар шүү

Иргэн [64.119.20.41] 2022-01-25 14:02:58

ТОСК - баахан амауудаар тоглоод байсан Нөгөө ахмадын бйр яасан вэ .Бараг өгөх юм шиг сүржигнээд бааханочер болсон сүүлдээ ТӨСК болоод - одоо шийдэж өгөөч 6- 7 жил хүлээж бна .Одоо хэдэн жил боох вэ хариу өгөөрэй!!!!!!!


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.