Ц.Содномдорж: Д.Баярмагнай прокурортой Сингапурт саатуулагдсан гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл

Aдмин / Хууль

-Би Сөүлд гэр бүлээрээ амарч явна-

Нийслэлийн ерөнхий прокурор асан Д.Баярмагнай болон улсын арслан Ц.Содномдорж нар Сингапурт казино тоглосон, хулгайн хэргээр саатуулагдсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар улсын арслан Ц.Содномдоржоос тодруулахад “Д.Баярмагнай прокурортой Сингапурт саатуулагдсан гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл. Би Солонгосын Сөүл хотод байна. Гэр бүлээрээ амарч явна. Яагаад тийм худал мэдээлэл тарсныг би мэдэхгүй” гэх хариултыг өгсөн. Харин Нийслэлийн ерөнхий прокурор асан Д.Баярмагнайгийн хувьд уг мэдээллийг мөн үгүйсгэж байгаа юм.

Тэрээр гэр бүлийнхээ хамт Энэтхэг улсад байгаа аж. “Би Сингапурын казино орсон. Үүнийгээ үгүйсгэхгүй. Харин хулгай хийсэн нь үнэн юм бол Сингапурын хилээр намайг гаргах уу” гэж хэвлэлд өгсөн ярилцлагдаа хэлсэн байдаг. Улсын арслан Ц.Содномдорж яагаад нэр холбогдсон тухайд дотны ах дүү гэдгээ хэлээд “Содномдорж нэг нутгийн бөх улсын арслан Х.Мөнхбаатартай таарамж муутай байгаа юм билээ. Тэр хүн шоглох гэж тэгж ярьсан байх гэж надад хэлсэн” гэх хариултыг өгсөн байна. Нийслэлийн ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баярмагнайгийн хувьд 2019 оны дөрөвдүгээр сард үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан нэгэн. Нийслэлийн ерөнхий прокуророор ажиллаж байхдаа “60 тэрбумын хэрэг”-ийг шалгах ажлыг хариуцаж байсан аж.


Сэтгэгдэл

зочин [202.179.27.201] 2022-05-19 00:24:41

за за худал бол сайн биз дээ. Улсын наадам сонирхолтой болох нь

Зочин [202.131.237.137] 2022-05-17 01:59:37

bohchuudiin tuhai yariad, naadam duhuj baina uu daa

ХНН ... [202.179.25.136] 2022-05-17 00:49:14

ГООГ ХИЙТЛЭЭ ДООШ ОРЖ Л ДЭЭ ...

Зочин [192.82.73.31] 2022-05-16 10:28:46

казино орсон нь үнэн болоод явчихлаа. тэгэхээр ортой байж болох л юм. асуудалд ороод би монголын прокурор, та нарт хэрэг болно энээ тэрээ гэж хуцаж байгаад нэг юм гараа биз. тэгээд одоо тэдний казиног эзэмшдэг буруу гарын баагийнуудад нь төмсөгдүүлчихсэн тууж явж байгаадаа

Bat [87.209.71.167] 2022-05-16 08:12:36

Чи,Би ,Та нар ХҮН БОЛГОНД таалагдах алба байхгүй

Зочин [66.181.189.204] 2022-05-16 05:13:43

овоо босгоогүй бол шаазгай юундаа суухав. ор үндэсгүй бол хэл ам юундаа гарахав. ямар нэгэн юм байж л таараа.

Битгий гүрий [192.82.76.184] 2022-05-16 04:36:57

Содномдоржийг хүмүүс үл бүтэх новшийн зантай гэж хэлдэг юм билээ. Сингапурт хулгай хийсэн нь үнэн гэсээн, маш олон хүн гэрчилж чадна гэж ярьж байх юм. Харин ингээд гүрийгээд байвал хүмүүс нотлох баримт гаргаж ирэхвий дээ Содномдорж гуай. Бөх хүн тэнэг гэж үнэн ч юм уу?

Зочин [66.181.161.67] 2022-05-16 04:34:12

Со үнэхээр л хулгай хиисэн гэсэн ш дээ одоо тас гүриичдиимаа

Зочин [66.181.160.116] 2022-05-16 04:21:28

Иөнхбаатар арслан ер л тавитаргүй - жудаггүй хүн шүү гэж нутгийнхан нь ярьж байхыг сонссон юм байна ...

Бат [192.82.86.104] 2022-05-16 12:34:38

Юу ч мэдэхгүй байж ингэж бичээд явж л байдаг нээрэн, Мөнхбаатар чинь харин ч эвдрээгүй ааш араншинтай цөөхөн бөхчүүдийн нэг байгаан.

Зочин [66.181.161.69] 2022-05-16 03:27:03

Mongold unen yum gej baidgiimuu. Bugd l ideegui uugaagui hulgailaagui hudlaa gehiim. Neg ni ch shudargaar unenee heleed uuchlal guihgui yum.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.