УЛС ТӨРИЙН 20 ГАРУЙ НАМУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Aдмин / Улстөр

Өнөөдөр Улс төрийн намуудын төлөөллийн санаачлагаарСонгуулийн тогтолцоо ба Үндсэн хууль" сэдвээр хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар улс төрийн намууд олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалтуудыг хийж санал нэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Намууд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зорилт тавьж байна. Яагаад гэвэл Монгол Улсад үүсээд байгаа улс төр, нийгэм эдийн засгийн хямралын шалтгаан нь сонгуулийн санал гээгддэг мажоритор тогтолцоо, түүний үр дагавар гэж үзэж байгаа. Сонгогчдын 44 хувийн дэмжлэг авсан улс төрийн хүчин парламентын суудлын 80 орчим хувийг эзэгнэж байгаа нь гажуудал юм.

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Т.Доржханд, УИХ-ын гишүүд асан С.Ламбаа, А. Бакей, Б.Гарамгайбаатар, Д.Батцогт, Д.Ганхуяг, Р.Бурмаа, З.Баянсэлэнгэ болон Ардчилсан нам, Монголын Үндэсний Ардчилсан нам, Иргэний Зориг Ногоон нам, Бүгд Найрамдах нам, Монголын Социал Демократ нам, Монгол Ардын нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хөгжлийн Хөтөлбөр нам, Монголын Ардчилсан Хөдөлгөөн нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн нам, Монголын Консерватив нам, Монгол Хүний төлөө нам, Үнэн ба зөв нам, Ард түмний олонхийн засаглал нам, Зүй Ёс нам, Зон олны нам, Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний нам, Дэлхийн Монголчуудын нам, Хөдөлмөрийн Үндэсний нам, Эх Орончдын нэгдсэн намын төлөөллүүд оролцож байна.

image

image

image


Сэтгэгдэл

Сонин [66.181.160.3] 2022-05-17 13:47:24

Гишүүдийн тоог нэмүзоэхгүй.Гууд өрсөлдөөд гар.Бүр их хурлын гишүүн болж чададгүй нөхдүүдэд зориулсан юм.Тойргорс шууд өрсөлдүүлэн.Тийм юм байхгүй.Дэмжихгүй

ҮНДСЭН ХУУЛЬ ТОГТООГЧ [202.21.108.248] 2022-05-17 10:58:32

Б. ЧИМИД ГУАЙ "СОНГУУЛИЙН ӨМНӨ ҮНДСЭН ХУУЛИА МАГТАХ ЮМ. СОНГОГДООД ӨӨРЧЛӨХ ЮМ ЯРЬДАГ. ҮНДСЭН ХУУЛИА ТОНГОЧУУЛААД БАЙВАЛ УЛС ОРНЫ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТУХАЙ БОДОХЫН Ч ХЭРЭГ БАЙХГҮЙ" ГЭСЭН БИЙ. АНУ-ЫН ҮНДСЭН ХУУЛЬ 1787 ОНД БУЮУ 235 ЖИЛИЙН ӨМНӨ БАТЛАГДААД 27 НЭМЭЛТ ОРУУЛСАН.ТҮҮХЭН СУРГАМЖИЙГ БОДОХ ХЭРЭГТЭЙ. БИД ХУУЛИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЁС ЗҮЙД СУРАЛЦМААР БАЙНА ДАА.

ЗОЧИН [202.179.27.19] 2022-05-17 09:54:08

ҮХ-Д ХОЁР УДАА ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ ҮХ-ИЙГ ХЯНАН ҮЗЭХ ХЭМЖЭЭНД ХҮРСЭН УЧИР ОДОО ХИЙХ ӨӨРЧЛӨЛТ ЗӨВХӨН АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ШИЙДЭХ ГАНЦ ГАРЦ ҮЛДСЭН.НАМУУДЫН ДАРГА НАРТ ОРОН ТОО БЭЛТГЭХ НААД АРГА ЧИНЬ ОЛОН ТҮМНИЙ ДЭМЖЛЭГ АВАХГҮЙ БАЙГАА.

зочин [202.131.229.246] 2022-05-17 07:26:49

2 танхимтай прламентаа байгуулья

ЗОЧИН [103.57.94.153] 2022-05-17 06:47:28

УИХ-ын ГИШҮҮДИЙН ТООГ 108 БОЛГООД 54-ийг НЬ МОЖАРИТАТОР БУЮУ НЭР ДЭВШҮҮЛЖ ӨРСӨЛДҮҮЛЖ САНАЛ ХУРААЖ СОНГОНО, 54-ИЙГ НЬ ПРОПОРЦИОНАЛ БУЮУ НАМУУДЫН АВСАН САНАЛЫН ДАГУУ НАМУУДЫН НЭРСИЙН ЖАГСААЛТААС НАМУУД ХҮНЭЭ ОРУУЛНА ГЭСЭН ХОЛИМОГ СИСТЕМЭЭР СОНГУУЛИЙН ХУУЛЬ ГАРГАХ НЬ ЗӨВ, ҮҮНИЙ ТУЛД ҮНДСЭН ХУУЛЬД БУЙ "ШУУД СОНГОНО" ГЭДГИЙН "ШУУД" ГЭСЭН ГАНЦ ҮГИЙГ Л ХАСЧИХ, ТЭГВЭЛ ДЭЭРХИ ХОЛИМОГ СИСТЕМЭЭР ЯВУУЛАХАД ЗАМ ШУЛУУДНА,УИХ НАМУУДЫН АВСАН САНАЛЫН ХУВИАР УИХ-Д СУУДАЛ АВАХ НЬ ШУДАРГА ЁСОНД НИЙЦНЭ, ЖНЬ: ОХУ-ын ТӨРИЙН ДУМЫН 550 ГИШҮҮНИЙ 275-ыг НЬ НЭР ДЭВШҮҮЛЖ, 275-ЫГ НЬ НАМУУДЫН НЭРСИЙН ЖАГСААЛТААС НАМЫН АВСАН НИЙТ САНАЛЫН ХУВИАР ХУВААЖ ДУМД ОРУУЛДАГ, ЕР НЬ УИХ-д АЛЬ БОЛОХ ОЛОН НАМЫН ТӨЛӨӨЛӨЛ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ, ОДООГИЙНХ ШИГ МАН 40-өөд % САНАЛ АВЧААД УИХ-д 80 ГАРУЙ %-ИЙГ ЭЗЭЛЖ БУЙ НЬ БУРУУ, ШУДАРГА ЁСОНД НИЙЦЭХГҮЙ.

Зочин [66.181.160.96] 2022-05-17 06:17:24

Сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлага үүссэн гэж үзээд байгаа нөхөд өөрсдийнхөө хувилбарыг гаргаж /нам тус бүр/тавиад түүнээс манай оронд тохирох хувилбарыг гаргаж ирвэл сайн л байна.Ер нь Улс томсогсон нэг тойгоор УИХ-ын сонгууль явуулах нь дээр гэж үздэг.Учир нь нам гэхээр намын нэр хүндээр тохиолдлын хэнч биш нэг нөхөр гарч ирээд алиа салбадай шиг юм ярьж иргэдийг бухимдуулаад байгааш дээ.

Зочин [66.181.176.108] 2022-05-17 04:05:30

СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГОО БИШЭЭ, УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦООГОО ӨӨРЧИЛ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.