Нефтийн үнэ буурчээ

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ Венесуэлийн эсрэг авсан зарим хориг арга хэмжээг сулруулах төлөвтэй байгаатай холбоотойгоор мягмар гарагт нефтийн үнэ буурчээ. Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх нефтийн зургаадугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.8 ам.доллар буюу 1.6 хувиар буурч, 112.40 ам.долларт хүрчээ.

Мөн Лондоны “ICE” биржид “Brent” маркийн нефтийн долоодугаар сард нийлүүлэх үнэ 2.31 ам.доллароор /2 хувь/ буурч, 111.93 ам.долларт хүрсэн байна.

АНУ Венесуэлийн сөрөг хүчин болон Ерөнхийлөгч Николас Мадурогийн тэргүүлсэн Засгийн газрын хоорондын хэлэлцээг хөхиүлэн дэмжих үүднээс тус улсын эсрэг авсан зарим хориг арга хэмжээг сулруулна гэж засаг захиргааны өндөр албан тушаалтнууд мягмар гарагт мэдээлжээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Иргэн [192.82.78.141] 2022-05-19 17:06:45

Гадаад мэдээнд анализ хийгээд Монголд хэрхэн нөлөөлөх талаар бичиж баймаар юм.

Зочин [192.82.68.233] 2022-05-19 15:27:05

Ашгүй дээ. Монголд бас буурчаасай


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.