Автомашины үнэ 30-40 хувиар нэмэгдэв

Aдмин / Эдийн засаг

Банк, ББСБ-уудын зээл олголт удааширч шаардлага өндөрссөн тул иргэд бухимдалтай байна. Иргэдийн ихээр авдаг автомашины зээл хэрхэн олгогдож байгаа болон худалдан авалт ямар байгааг сурвалжилахаар “Да хүрээ” захыг зорилоо. Энд хөдөлгөөн эл хуль байсан тул 20 гаруй жил худалдаа эрхэлж буй Х.Мөнхзултай хэсэг хором ярилцлаа.

“УЛИРЛЫН ЧАНАРТАЙ АЖИЛ ХИЙДЭГ, ЗЭЭЛТЭЙ ХҮН ТААРВАЛ ХҮНД”

-Цүнх дүүрэн бэлэн мөнгө тоолж өгөөд, машин авдаг хүмүүс цөөрсөн. Сүүлдээ зээлд хамрагдах хүмүүс ч ховордлоо. Өнгөрсөн хавраас эхлээд банк, ББСБ-ууд шалгуураа нэмээд, зээл бараг гаргахаа больсон. Өмнө нь урьдчилгаа 10-20 хувьтай, бусад шалгуураа хангасан байхад зээл асуудалгүй шийдэгдэж машинаа авдаг байлаа. Одоо багадаа л 30-40 хувийн урьдчилгаа байршуулна. Өнөө цагт Монголд зээлгүй хүн бараг байхгүй. Давхар зээлтэй бол нэмж зээл олгохгүй. Улирлын чанартай ажил хийдэг, байрны зээлтэй хүн таарвал үнэндээ л хүнд шүү. Үнийн хувьд “Toyota Harrier” маркын машин үйлдвэрлэгдсэн оноосоо шалтгаалж, хоёр жилийн өмнө 32 сая төгрөг байсан бол одоо 45 сая төгрөгийн үнэтэй болсон. Шинэ загварынх нь үнэ 25 саяар нэмэгдээд 85 сая болсон. Иргэдийн өргөнөөр хэрэглэдэг “Prius-20” машин 2010 онд анх орж ирэхдээ үнэ нь 7-8 сая байсан бол одоо багадаа 20 саяд хүрээд байна. Юу нөлөөлсөн бэ гэхээр валютын ханшийн зөрүү, ачааны зардал, хил гаалийн татвар нөлөөлдөг. Дэлхий нийтээр “hybrid” хөдөлгүүртэй машиныг байгальд ээлтэй гэдэг утгаар онцгой албан татварыг нь чөлөөлсөн. Харин манайх багадаа 500 ам.долларын татвар авдаг.

Худалдагч Г.Амармэнд: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС ЭХЛЭЭД ҮНЭ НЬ НЭМЭГДЭЭГҮЙ ЗҮЙЛ АЛГА

Шинэ машины оношилгоо буюу төрийн үйлчилгээнээс эхлээд үнэ нь нэмэгдээгүй зүйл алга. Хоёр жил орчмын өмнө нэг машин ононшилгоонд оруулахад 11 мянга байсан бол хоёр дахин нэмэгдээд байна. Улсын дугаар 25 мянга байсан бол 45 мянга болсон. Мэдээж бид талбайн түрээс төлнө. Нэг машины зогсоолын үнэ сард 30 мянган төгрөг байсан бол одоо 90 мянга болсон. Нэг хүн 50 машинтай гэж үзвэл сард 4.5 сая төгрөгийг түрээсэнд зарцуулна. Ачааны үнэ нэмэгдсэний дээр хүлээлт их байна. Нэгдүгээр сарын 13-ны захиалга долдугаар сарын 25-нд ирсэн. Хагас жилийн дараа ирсэн гэхээр байдал хүнд байгаа нь харагдаж байгаа биз. Худалдан авалт маш муудсан. Банкнаас зээл гарах нь тун ховор. Өдөржин зээл хөөцөлдөөд, бүтсэнгүй гээд буцах нь ч бий. ББСБ-ын хүү өмнө нь 2.3-2.7 байсан бол хавар нэмэгдээд 2.7-3.2 хувь болсон.

Сурвалжлага бэлтгэх явцдаа “өдрийн од”-той таарсан юм. Юу гэвэл бэлэн мөнгөөр машин худалдаж авсан хүнийг ингэж нэрлэлээ. Түүнийг Г.Сүрэнхорлоо гэдэг. Нөхөртэйгөө Prius-41 маркын автомашин аваад явж байхтай нь таарлаа. Тэд хувиараа бизнес эрхлэгч. Тэрбээр “Машины үнэ багадаа 30 хувиар өссөн байна. Өнгөрсөн жил энэ машиныг сонирхож байхад 26 саяын үнэтэй байсан бол энэ жил 34 сая болжээ” гэсэн юм.

Үүний дараа “Да хүрээ” зах руу явах замд байрлах Хаан банкны үйлчилгээний ажилтнаас зээлийн талаар тодруулахад “Хүсэлт хэвийн авч байгаа. Салбарт ирсэн хүсэлтийн дарааллаас хамаарч хүлээгдэнэ. Шалгуур хангасан харилцагчдын зээл хэвийн олгогдоно” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

hehe [202.180.218.37] 2022-08-09 17:08:53

zah zeeliin zarchimaaraa l yavah biz, ali ch ulsad used car business bdag, esvel horiglood shine mashinaa unaachee

ЗОЧИН [202.55.191.194] 2022-08-09 14:47:28

ГААЛЬ, ТАТВАРЫН ҮНЭ НЭМЭГДЭЭГҮЙ ХЭВЭЭРЭЭ БАЙГАА ШҮҮ. ЧЕНЖҮҮД Л ҮНЭ НЭМЖ БАЙГАА

ард [202.9.47.17] 2022-08-08 15:24:03

50 машинтайч гэх шиг 5 машин зархадл хангалттай баяжана ямарч татвар төлөхгүй хулгаачууд ашигаасааа татварааа төл өлөн хулгаачууд

Зочин [66.181.161.112] 2022-08-08 16:18:08

зарахад л … ашгаасаа … хулгайчууд … баяжина … гэх мэт алдаа их байна. Ядаж зөв бичиж сур…. тэгвэл чи 50 байтугай 500 машин ч зарна. Үгүй бол ингээд сууж байхаас даа.

Лом [66.181.160.5] 2022-08-08 13:00:28

Банкнууд банк бусууд зээл өгдгөөс шалтгаалж машины үнэ нэмэгдэж байгаа юм. Гол үнэ өсгөгч нар чинь эд нар одоо хэдэн жил энэ зээлийг хуулиар хорих хэрэгтэй!!

Имсхо [66.181.160.5] 2022-08-08 12:58:18

Банк болон банк бусууд хуучин машин авахад зээл гаргахаа больчих оо. Хэнч машин авч чадахгүй юм чинь үхтэл хямдарна! Ер нь бол хуучин машин авахад зээл олгодгоос болж өсөөд байгаа юм шүү дээ !!!!!

Зочин [202.21.126.30] 2022-08-08 17:11:26

Банк болон банк бусууд бас зээл гаргах сонирхол байгаа ш дээ. Хүү олохын тулд. Хоорондоо өрсөлдөөд л зээл өгөөд байгаа. Хуулиар л хориглодоггүй л юм бол хуучин машин орж ирэх явдал зогсохгүй ээ. Эсвэл гаалийн татварыг нь өндөрсгө

Зочин [202.126.90.47] 2022-08-08 13:44:51

Харин тийм. Анхнхасаа л лизинг өгдөггүй байсан бол замын түгжрэл ч үүсэхгүй байсан

Зочин [66.181.161.124] 2022-08-08 12:28:50

ХЭЗЭЭ БАЙХДАА МОНГОЛД ХЯМДХАН МАШИН ОРЖ ИРДЭГ БАЙСИЙ !! ЯПОНООС ОДОО ХҮРТЭЛ НЭГ МАШИНЫГ ОНООС НЬ ХАМААРУУЛЖ 2-5 САЯ ТӨГРӨГӨӨР МОНГОЛ МӨНГӨНИЙ ХАНШААР АВДАГ БИЗ ДЭЭ!!! ЧЕНЖ ГЭХ НЭРТЭЙ ЛУЙВАРЧИД ДАНДАА ИНГЭЖ ХУДЛАА ЯРЬЖ БАЙХИЙН...ЕР НЬ МАНАЙ АЛЬ Ч НАЙМААЧИД БҮГД Л ХУДЛАА ГААЛЬ,ТАТВАР ГЭЖ БҮЛТЭРЧ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ!!! ИРГЭД ТЭНЭГ БАЙХАА БОЛЬСОН ШҮҮ ҮНЭ ХӨӨРӨГДӨЖ ЗАРДАГ ЛУЙВАРЧИД АА!!!

Зочин [66.181.160.12] 2022-08-08 20:27:00

Тийм шүү

Зочин [202.126.89.87] 2022-08-08 17:51:33

Yu ch medehgui gar deeree 100$ barij uzeegui hunii l setgegdel bn. Uhaanaa joohon teleh yumsan.

Зочин [202.21.107.96] 2022-08-08 12:25:09

Ченжүүд одоо бүгд ббсб тэй шүү дээ наад ярилцлага өгч байгаа гарууд барлагууд нь 50 аас 2000 орчим машин оруулж ирдэг ченжүүд 1000 орчим байгаа байх

зочин [202.126.89.52] 2022-08-08 11:55:41

Ман даа баярлалаа

Зочин [122.201.31.60] 2022-08-08 11:19:27

ҮНЭН ШУНАЛЫН ТИЙПҮҮД

Зочин [122.201.31.60] 2022-08-08 11:18:10

ББСБ ЗЭЭЛ АВАХААР ЗҮГЭЭР Л ЁСТОЙ ИРГЭДИЙГ ЛУЙВАРДАЖ ГҮЙЦДЭГ ШҮДЭЭ.МАШИН АВАХАХ БОЛЬЧИХ ТЭРГЭЭР ЯАДГИЙН ЗЭЭЛ АВАХГҮЙ, МАШИН АВАХГҮЙ БОЛООШДЭЭ АЛЬ АЛЬ ТАЛДАА ШУНАЛЫН ТИДҮҮД ХӨДӨЛГӨӨНГҮЙ ЛУЙВАР ХИЙХГҮЙ СУУЖИЛ БАЙГ ЯАДГИЙН ЗААВАЛ ИРГЭДИЙГ ЛУЙВАРДАХ ЁСТОЙ ЮМ УУ

Зочин [192.82.65.120] 2022-08-08 09:44:05

Банк бусууд зээл өгөхгүй бол эрэлт буурч хүссэн хүсээгүй автомашины үнэ буурна.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.