Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар албан ёсны хэлэлцээ хийв

Aдмин / Хууль

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.

Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай өргөжин, хөгжиж буйг тэмдэглэж, талуудын харилцан ойлголцол, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр санал нэгдэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-тай сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт болохыг тэмдэглэж, олон улсын нөхцөл байдал тогтворгүй, цар тахал бүрэн арилаагүй энэ цаг үед харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн, өргөжүүлж, илүү ойр дотно хамтран ажиллах нь зүйтэй болохыг тэмдэглэв.

Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын чиг хандлага, дээд, өндөр түвшний харилцан айлчлалуудын давтамжийг хадгалах, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хөдөө, аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортлох, газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, Хятадын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлаар ярилцлаа.

Ханги-Мандал боомтын төмөр замаар холбох асуудларх манай талын хүсэлтийг хятадын тал анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагатайгаа ярилцахаа илэрхийлэв. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд манай талаас өндөр ач холбогдол өгдөг болохыг онцолж, “Эдийн засгийн коридорын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урагшлуулах талаар санал солилцов.

Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-д суралцаж буй оюутнуудыг үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхээр тохиролцож, иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулж сэргээхээр ярилцав.

Төрийн тэргүүн нар утсаар ярих үеэр тохиролцсон цөлжилт, шороон шуургатай тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Түүнчлэн олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцож тус тусын байр сууриа илэрхийллээ.


Сэтгэгдэл

Начиэхүү [150.129.143.154] 2022-08-08 13:55:05

Нөгөө гурил цацуулдаг алдахт Босогч нар хаачсан бэ Пивчин Ганхүү эгч Ард иргэдийн өмч кино тёатрыг буцааж өгөх гэж өарөө яваа хагартлаа цадчихсан хүүрээ баясгачихсан Сосорбарам урд зүгийнхэа эхнэрээрийгхээ хужаа хоолыг идэж суугаа Улсын хулчгар Батүүл урд зүгээс урд зүгийн хүний төмсөгөнд нуугдан хилээр орж ирсэн Манан бүлэг гэдэг юмны толгойлогч Хүзүүгүй хужаа нар хаачсан бэ жагсаж байгаа юу монголчууд 3 саяулаа хайгаад олохоо бхйчлаа гээд байна. Нутаг уснаас чинь хүн ирчээд байна гээд монголчууд ублүужлах гэхэд олдохгүй хайгаад бна

ЗОЧИН [202.126.90.7] 2022-08-08 13:03:16

МАШ ЗҮЙТЭЙ УУЛЗАЛТ БОЛЖ БНАА МАНАЙ ГЯЯ-НЫ САЙД БҮР СҮРХИЙ БАЙНА ШҮҮ УГААСАА 2 ХӨРШТЭЙГЭЭ ЯАЖ Ч БОДСОН МУУДАХ ШАЛТГААН БАЙХГҮЙ ОРОС ХЯТАДТАЙГАА Л ЭВТЭЙ БАЙХАД МАНЙД ХАА БАЙСАН ТЭР АНГЛИ АМЕРИК ХАМАА Ч БАЙХГҮЙ ОЛОН ЗҮЙЛИЙГ ЭЦЭСЛЭН ШИЙДЭЖ ЧАДСАН АЙЛЧЛАЛД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.