Д.Баярхүү: Дэлхийн олон талт дипломатын сонирхлын уулзвар нь Монгол болчихов уу гэж харж байна

Aдмин / Нүүр

Судлаач-профессор Д.Баярхүүтэй ярилцлаа.


-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) манай улсад өнөөдөр айлчлалаа эхлүүлэх гэж байна. Энэ айлчлал юугаараа онцлог байх бол?

-Өнөөдөр айлчлан ирж байгаа ЕНДБ бол НҮБ-ын 9 дэх ЕНБД. Дэлхийн хамтын нийгэмлэгийг толгойлсон есийн есөн ЕНБД-аас эхний гурав нь манай улсад айлчлаагүй. Манай улс гишүүн нь байгаагүй тул эхний хоёр нь айлчлах боломжгүй байсан биз. Бас “Хүйтэн дайн”-ы уур амьсгал нөлөөлсөн байх. Манай улс гишүүн болсноор гурав дахь ЕНБД-тай ойр ажиллаж байсан ч айлчлал хэрэгжүүлээгүй. Дөрөв ба тав дахь ЕНБД нар 1977, 1987 онд БНМАУ-ын Засгийн газрын урилгаар айлчилж байж. Зургаа дахь ЕНБД нь болох Египетийн нэртэй дипломатч Бутрос Гали таван жил НҮБ-ыг толгойлсон. ЕНБД байхдаа Монголд айлчлах чин хүсэлтэй байсан ч тойрч өнгөрөөд байсандаа би их харамсдаг хэмээн 2008 онд Каирт надад ярьж байсан нь миний санаанд тодхон байна. Бутрос Галийн дараагийн ЕНБД Кофи Аннан 2002 онд, түүний халааг авсан Бан Ги Мүн 2009 онд Монголд айлчилж байсан. Дээр нь онцлог гэдгээр нэг тодотгол хийе. Ардчиллын жилүүдэд өмнөх хоёр айлчлал Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар хэрэгжиж байсан бол энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хэрэгжиж байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгийн даргын айлчлалыг Төрийн тэргүүний түвшинд хүлээн авч байгаагаараа онцлог болов уу. Үүнд улс төр, дипломат, ёслол протокол гээд бүх ач холбогдлыг нь товчхон тэгж л хариулна. Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал нь Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой, Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа зарласны 30 жилийн ой, Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа бас онцлогтой. Хамгийн гол нь манай гадаад бодлого маш идэвхтэй сайн байгаагийн илэрхийлэл. Гадаад бодлогын бүх чиглэлд тэнцвэрийг маш сайн хадгалж барьж байгаагийн илэрхийлэл болов уу.

Тэнцвэр хадгална гэдгийг юу гэж ойлгож байна гэхлээр хоёр хөрш болон гуравдагч хөршийн харилцаа тэнцвэржсэн, хоёр хөршийн харилцаа бас хоорондоо тэнцвэртэй байна, мөн олон талт хамтын ажиллагаа маань хоёр талын харилцааны сүүдэрт орчихоогүй урагшилсаар байна гэж үзэж байна

-Энэ жил, энэ цаг үе туйлын түгшүүртэй байна. Голдуу хямралыг зохицуулахаар, дайн энх тайвны асуудлаар, дэлхий нийтийн, бүс нутгийн тулгамдсан асуудлаар гишүүн орнууддаа очдог атал манай улсыг зориод ирж байна...

- НҮБ-ын гишүүн бүх улсад НҮБ-ын ЕНБД айлчлах албагүй, тийм боломж ч байхгүй. Хямралтай, дайн дажинтай, ноцтой асуудал үүссэн орнуудад албан үүргийнхээ дагуу очиж ажиллаж байгаа харагддаг. Манайхан мэднэ. Энэ жил гэхэд л дайны байдалтай байгаа Орос, Украинд очсон, Украины үр тариаг экспортлуулах асуудлаар Турктэй хамтран зуучилж Орос, Украин хоёрыг хэлэлцээний ширээнд суулгасан. Дэлхийн олон талт дипломатын сонирхлын уулзвар нь Монгол болчихов уу гэлтэй мэдрэмж төрж байгаагаануухюун.Энэболманай улсын олон талт дипломат бодлогын нэг ёсны ялалт гэж үзэхээр юм. Ковидын хоёр жилийн хүндрэл, олон улсын харилцааны сорилт, дараа нь залгуулаад хойд хөрш нь хөрш Украинтайгаа цэргийн ноцтой мөргөлдөөнд оролцож байгаагаас үүдэлтэй нэг ёсны олон улсын хямрал, өмнөд хөрш нь Тайванийн хоолойд мөн маш ноцтой сорилттой тулгарч байгаа энэ цаг үед Монгол Улс олон тулгуурт, энхийг эрхэмлэгч, прагматик гадаад бодлогоо тууштай, ухаалгаар явуулж байгааг үнэлсэн хэрэг гэж дүгнэсэн ч болно.

-Олон талт хамтын ажиллагаа маань хоёр талын хамтын ажиллагааны сүүдэрт орчихоогүй урагшилсаар байна гэж хэллээ. Энэ талаар дэлгэрүүлээч?

-Орос-Украины зэвсэгт мөргөлдөөний фонон дээр “Хааны эрэлд” олон улсын цэргийн хээрийн сургуулиа амжилттай хийсэн. Олон улсынэнхийг сахиулахэмэгтэй цэргийн албан хаагчдын олон улсын “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” чуулга уулзал т НҮБ -ы н мандат дор хийсэн, олонх нь гуравдагч хөрш орнуудын төлөөлөгчид байсан. Мөн тэр үеэр НҮБ-ын ЕНБД-ын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч Жан Пьер Лакруа Монголд айлчилсан, давхцуулаад ХБНГУ-ын Бундесверын цэргийн командлагч Монголд айлчилсан, мөн дээр хэллээ, Япон, Польшийн Гадаад хэргийн сайд нар айлчилсан гээд г уравда гч хөршийн бодлого олон улсын амаргүй нөхцөлд үргэлжилсээр байгаад олон улсын хамтын нийгэмлэг ач холбогдол өгч байгааг НҮБын ЕНБД-ын энэ удаагийн айлчлал илтгэн харуулж байгаа бус уу. Монголд ямар их ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна.

-Айлчлалын ач холбогдлыг тодорхойлбол?

-Монгол шиг жижиг улсын хувьд үндэсний ашиг сонирхлоо улс төр-дипломатын аргаар хамгаалах, дэлхий нийтийн шинж чанартай асуудлуудаар байр суурь, дуу хоолойгоо сонсгох, дэлхий нийттэйхамтхөгжилдэвшлийн замаар ахин урагшлахад олон улсын байгууллагууд, ялангуяа, Нэгдсэн Үндэстний Байгууллага чухал үүрэгтэй. Тиймээс ч Монгол Улсын гадаад бодлогын ба хөгжил дэвшлийн амаргүй зорилтуудыг саад багатай хэрэгжүүлэхэд манай олон талт хамтын ажиллагааны эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр өсөн нэмэгдэж байгаа нь энэ. НҮБ-ын гишүүнчлэл, олон талт хамтын ажиллагааныхаа үр шимийг бид багагүй хүртэж байдгийг жишээлэн дурдана гэхэд нэг ярилцлага багадна.

ӨДРИЙН СОНИН: БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ

image


Сэтгэгдэл

erka [59.153.114.217] 2022-08-10 13:45:07

bayrhuu jaahan unen yri ochij ochij abilgald idegdsen omhii mongoliig gadniihan toohgui joi baiden gej nobshiin zaraalaar tagnuul maygaar ybj baigaa saindaa bish oros ah nartaa her taltai bna geed oor manaihiig delhii uy gej sonirhoh um bitgii hudalaa tsuur nobsh mini

Зочин [192.82.91.198] 2022-08-11 19:53:35

Зөв л байна ш дээ баримт л ярьж байна

зочин [122.201.31.98] 2022-08-09 16:41:56

Энэ хүн уг нь нилээд голтой, шударга үнэн зөв зүйл ярьдаг байснаа яагаад гэнэт МАН-ын талыг баримталж ярьдаг болчихов оо? Украйнд дайн түрэмгийлэл үйлдэгч оросыг бас магтаад байв уу?

БУРУУ ЦОЛМОН [59.153.115.119] 2022-08-10 09:49:18

ЮУН НАМ ВЭ ИЙМ ҮГ ХЭЛХЭЭН БОЛ БИД ЦӨМ МОНГОЛ УЛСЫГ ИРГЭД МОНГОЛЧУУД ЗАСАГЫН ГАЗАРЫГ ГАДААД БОДЛОГ ЗӨВ БАЙГААГ ХАРУУЛАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ

Зочин [59.153.113.29] 2022-08-09 10:26:38

ZUGEEER BID ALI BOLOH OLON ULSTAI HARILTSAATAI BAIH HERGTEI.BID ALSIIN HARAATAI UHAANTAIHAN BAISAN BOL ALI HEDIIIN AZIIIN швацарь Uls bolchih blaa.

Зочин [103.229.122.165] 2022-08-09 10:19:21

НҮБ бэлэгдлийн шинжтэй. Дүрмийн заалтууд нь дотроо маш их зөрчилтэй. Үндэстэн тусгаар тогтнохыг дэмжинэ гэснээ тухайн улс орны бүрэн бүтэн байдлыг хамгаална гээд л дайтуулаад байдаг. Украйны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө гэж байгаа мөртлөө Зүүн талын орос үндэстнүүд тусгаар тогтнохыг бас дэмжиж байна гэсэн үг. Санхүүжилт авдаг гол орнуудаасаа их хараат. Тэгэхдээ Ерөнхий нарийн бичгийн даргаасаа үйл ажиллагаа нь их шалтгаалдаг.

Үүсгэн байгуулагчдынхаа эсрэг НҮБ юү хийж чадах юм бэ? [59.153.115.155] 2022-08-08 23:33:04

Монгол ч НҮБ-ын дарга ирж байвал БОЛЖ байнадоо. Гэхдээ 2 хөрш анх НҮБ- ыг байгуулсан 6-д байсан. НҮБ тэгээд тэр 2- тоо хэр нөлөөлж чадах юм болдоо? Монголыг хөршүүд дарамталвал НҮБ яах уу?


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.