"Запорожье" АЦС руу гал нээсэнтэй холбогдуулан НҮБ-ын АЗ-ийг хуралдуулах хүсэлт тавьжээ

Aдмин / Гадаад мэдээ

МОСКВА. /Anadolu/. "Запорожье" атомын цахилгаан станц /АЦС/ руу гал нээсэнтэй холбогдуулан ОХУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг /АЗ/ хуралдуулах хүсэлт тавьсан байна. Энэ тухай ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газар дахь эх сурвалж мягмар гарагт мэдээлжээ.

"Сүүлийн өдрүүдэд "Запорожье" АЦС руу хийсэн Украины дайралт, түүний болзошгүй гамшигт үр дагавартай холбогдуулан ОХУ НҮБ-ын АЗ-ийг наймдугаар сарын 11-ний үдээс хойш хуралдуулахыг хүссэн" гэж эх сурвалж хэлсэн байна.

Өөр нэг эх сурвалжийн хэлснээр, Оросын тал мөн ОУАЭА-ийн /МАГАТЭ/ ерөнхий захирал Рафаэль Гроссийг илтгэгчээр оролцуулах хүсэлт тавьжээ. Наймдугаар сарын 7-нд Запорожье АЦС руу дахин гал нээсэн байна. Украины эрх баригчид АЦС руу гал нээсний хариуцлагын ОХУ-д хүлээлгэжээ.

“Террорист улс нь АЦС руу буудаж байхад өөрсдийгөө аюулгүй гэж боддог ийм ард түмэн дэлхий дээр хаана ч байхгүй” гэж Украины Ерөнхийлөгч ням гарагт мэдэгдсэн байна. В.Зеленский "Запорожье" АЦС-д өгсөн Оросын цохилтын хариуд зарчмын арга хэмжээ авахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.

МАГАТЭ-гийн тэргүүн Рафаэль Гросси уг станц руу гал нээсэнд санаа зовж буйгаа урьд нь илэрхийлсэн юм. Тэрбээр станцын хамгаалалт, аюулгүй байдлын баталгааны талаар явуулах МАГАТЭ-гийн шинжээчдийн ажлыг ахлахад бэлэн байгаагаа цохон тэмдэглэсэн байна. "Запорожье" бол Европын хамгийн том АЦС юм. Уг станц нь эрчим хүчний зургаан блоктой. Эхний блокийг 1984 оны 12 дугаар сард, зургаа дахийг нь 1995 оны 10 дугаар сард ашиглалтад оруулжээ.

Д.Жаргал

Эх сурвалж : "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [192.82.73.196] 2022-08-11 19:59:33

Угаасаа оросын коммунистуудын уламжлалт арга шүү дээ.

зочин [202.126.90.120] 2022-08-11 07:38:53

Запорожь мужийн Энергодар хотын АЦС.Энэ хотын АЦС бол үнэхээр том станц.Дайн эхэлсэн дараа л Оросууд энэ станцыг дайран орж хамгаалалтанд авсан байдаг.Мөн энэ хотод европдоо томд орох Цахилгаан станц өий.ГРЭС нь цахилгаанаа Украйн болон зүүн европ руу экспортолдог.Украйнчууд АЦСруугаа халдах юм бол Энеогодар хот 2 дахь Чернобыл болно шүү.Оросууд хамгаалж бгаа онц чухал обектруугаа халдана гэж пу байхав.Жүжигчин бацаан л аргаа барахдаа дэлхийн нийтийг айлгах гэж л хийж бгаа ажил шдээ.Энэ Энергодар хотод соц үед манайхан сурдаг байлаа.Энэ том ГРЭСт суралцаж дадлага хийдэг байв.Тэдний нэг нь би

Zochin [66.215.189.43] 2022-08-11 00:13:01

Hahaha medee bichne gej holion bantang ni hutgajeee….

Зочин [150.129.143.30] 2022-08-10 21:27:42

Юу ч ойлгосонгүй . Хаана байдаг станцруу аль нь эхлээд гал нээсэн юм бэ

Зочин [202.21.109.52] 2022-08-10 18:06:51

Цэргийн гэмт хэрэгтэн Путиныг шийтгэх цаг болсон

Тэнэг [192.82.90.82] 2022-08-11 15:54:56

Сууж байгаа сандлаа дэлбэлэххүн байх уу.Оросын хяналт мэдэлд байгаа өөрсдөө хамгаалалт хийж байгаа газраа ОРОСУУД БӨМДӨГДӨНӨ гэж ямар юм байсан юм бэ .202.21.109.52 чи бодоод үздээ.Бодоод хариуг нь олохгүй бол ЭМЧИД үзүүл


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.