ХАЛАМЖИЙГ ТӨГӨЛДӨРЖҮҮЛЭХ БҮХИЙ Л БОЛОМЖ МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТ БИЙ

Aдмин / Улстөр

Судлаач Д. Ганхуяг

"Халамж хавтгайрлаа. Түүнийгээ боль" гэсэн дүгнэлт уг сууриараа буруу. Үнэндээ бол манайд жижиг жижиг хэт олон халамж бий болсноос халамж замбараагаа алдаж, оновч муутай, үр өгөөж тааруухан болсон. Иймээс халамжийг болих биш, харин гол чухал хэдхэн халамж үлдээж, 1 хүнд ногдох нийт хэмжээг нь нэмэх ёстой...

Халамжаас хөдөлмөрийн үнэлэмж рүү

Нэгдсэн Үндэсний байгууллагын Монгол дахь Хүүхдийн сангаас гаргасан мэдээллээр Монгол Улс төдийгүй дэлхийн 23 улс хүүхдүүддээ ялгалгүй хүүхдийн мөнгө олгодог. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт жигд хүртээх нь ялгаварлан гадуурхагдах, гутаан доромжлуулах, хүүхдийн эрх, нэр хүндэд халдахаас хамгаалж, тэгш байдал үүсгэдэг.

Судалгаагаар мөнгөн тэтгэмж хэлбэрээр өрхүүдэд олгосон 1 доллар бүр эдийн засагт 1.3-2.5 долларын өгөөж авчирдаг. Бэлэн мөнгө тараах нь иргэдийг халамжаар уяж, хөдөлмөр эрхлэлтийг бууруулдаг нь нотлогдоогүй. Харин ч нэмэлт орлого олохоор идэвхийлэн ажиллаж, өрхийн амьжиргааг дээшлүүлдэг. Гадаадын орнуудад архи, тамхины худалдан авалт нийт хүнсний зардлын 1-2%-г эзэлж, ХНХЯ, НҮБ-ын Хүүхдийн сангаас цар тахлын үед хийсэн судалгаагаар нийт өрхийн ердөө 0.2% нь хүүхдийн мөнгөний нэмэгдлээс архинд зарцуулжээ.

“...Нийгмийн халамж гэж “эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг” хэлнэ гэж “Нийгмийн халамжийн тухай хуулинд” тодорхойлдог. Нийгмийн халамж хүнлэг нийгэмд зайлшгүй ба бүх улс орны төр засаг нь нийгмийн тодорхой хэсгээ халамжлах бодлого боловсруулж хэрэгжүүлдэг. Харин үр дүн, өгөөж нь харилцан адилгүй.

Латин Америкт нийгмийн халамж хүртэхийн тулд хүүхдээ сургуульд явуул, вакцинд хамруул, сургалтанд суу гэж шаардсанаар ядуурлыг эрс бууруулжээ. Австралид нийгмийн халамж нь хэрэгцээнд тулгуурладаг буюу хүн бүр хүсэлтээ гаргах эрхтэй ч зөвхөн хэрэгцээтэй хүнд нь өгдөг. Монголын эртний улсууд байгалийн гамшиг, дайн дажны улмаас үүссэн хоосрол, ядуурлыг арилгахаар настан буурлууд, өнчин хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран тэтгэж тулгар төр нь /1206 он/ “Үгээгүй ядуусыг асран тэтгэх” сантай байсныг “Монголын нууц товчоо”-нд бичжээ. Эдүгээ төрөөс 16 төрлийн 72 ангиллын 551 халамж, үйлчилгээг жилд 800 мянган хүнд буюу дөрвөн хүний нэгд хүргэж байна.

Нийгмийн халамжийг улс, орон нутгийн төсвөөс бүрэн санхүүжүүлдэг

Монголд 300 мянган залуу ажил хийхгүй, хөдөлмөрийн зах зээлд бүртгэлгүй улсын хэмжээнд халамж хавтгайрсан учир залуус боловсрол эзэмших, ажил эрхлэх хүсэлгүй ” хэмээн ЮНЕСКО-ийн Залуучууд бичиг үсэг тайлагдалт, ур чадвар хариуцсан хэлтсийн дарга Хиромичи Катаяама хэлжээ. “Нийгмийн халамж зорилтот бүлэгтээ чиглээгүй, үр ашиг багатай учраас төрөлжсөн эдийн засгийн сууриа тавьж чадахгүй байна. Монголчууд уул уурхайгаас ихээхэн өгөөж хүртэж буй ч зөв зүйтэй хуваарилж чадахгүй байна” гэж Дэлхийн банк ‘Уул уурхай ба оюун ухаан’ нэртэй тайланд тэмдэглэжээ. Өнөөдөр ажил хийх хүн олдохгүй байна гэх эгдүүцэл ажил олгогчдоос хамгийн их сонсогддог. Үнэхээр ЖДҮ эрхлэгч нарт тулгардаг хамгийн том зовлон бол хөрөнгө мөнгөнөөс гадна хүний нөөц. Харин томоохон компаниуд хөдөлмөрийн зах зээл дээрх цөөн тооны ур чадвартай ажиллах хүчний хойноос ширүүн өрсөлддөг.

Зарим ажлын байр цалиндаа дүйцэхүйц эсвэл түүнээс ч өндөр өртөг зардалтай (мөнгөн бус ч орно) учир олон хүн албан бус салбарт орох сонголт хийдэг. Голдуу ур чадвар шаардахгүй, цалин бага ажлын байруудад ажиллах хүн ховор. Мөн гэр бүлийн гишүүн нь өвдөх, хүүхдээ асрах гэх мэт олон асуудлууд ажилгүйдлийн шалтгаан болдог. Англи, Герман зэрэг орнуудад нийгмийн халамжийн нэг үүрэг нь хөдөлмөрийн чадвартай иргэнд ажил олж өгөх, хөдөлмөрийн чадвартай хүн олж өгсөн ажлыг нь хоёр, гурван удаа дараалан хүлээж авахгүй бол халамжаас хасдаг. Мөн ядуурлын халамжийг “хүүхдийн халамж” болгож анхаарлын төвийг бүгдэд биш ирээдүйд шилжүүлжээ...”

Хүн амын дийлэнх нь халамжаас зайлшгүй хамааралтай санхүүгийн хувьд эмзэг, хөдөлмөрийн үнэлэмж асар муу байсаар атал ажил олгогч нар залуучуудын залхууг гайхаж, дорд үзэх нь утгагүй, шударга бус.

Эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, ядуурал, авилгалаас үүдэн санхүү нь доройтсон, өрийн сүлжээнд хүлэгдсэн давхрага нийгмийн зонхилох хэсгийг эзлэж байна. “Статистикийн нэгдсэн сан”- гаас 2021 оны 3-р улиралд явуулсан өрхийн амьжиргааны түвшний судалгаагаар нэг өрхийн сарын дундаж орлого 1. 512. 688, дундаж зарлага 1 531 898. Зарлага нь орлогоосоо давсан үзүүлэлттэйгээс харахад нийгмийн дундаж, ядуу давхрагад мөнгөн хуримтлал үүсгэх боломж үнэхээр хомс.

МОНГОЛ УЛСЫН АЖЛЫН БАЙРНЫ НӨХЦӨЛИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА - нд ажлын байрны нөхцлийг үнэлэхдээ нийт судалгаанд оролцогчдын 55 хувь нь тааруу, үүнээс 15 хувь нь маш муу гэжээ . Бага цалинтай, хүнд нөхцөлд ажилладаг ажилчид хөдөлмөрийн бүтээмжээрээ орчин нөхцөл сайтай ажилчдаас илүү байгааг судалгаа харуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх: “... Залуучууд өвөө эмээгийнхээ тэтгэвэрийн мөнгөөр амьдарч, өдрийн 20, 30 мянган төгрөгний ажил хийхгүй голоод зүгээр хэвтэх сонирхолтой учраас сэтгэлгээний өөрчлөлт зайлшгүй хийх шаардлагатай...” , Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х. Баттулга: “...Залуучууд эх орондоо дургүй, ажил хийх дургүй биш. Ажил олдохгүй, хөдөлмөрийн үнэлэмж санасан хэмжээнд хүрэхгүй учир үнэлэмжээ дээшлүүлэх, гэр бүлдээ орлого олох гэж л хүний нутгийг зорьдог...” гэжээ.

Сэтгүүлч Б. Болор-Эрдэнэ “ Нэг доллар хүрэхгүй хөдөлмөрийн үнэлэмж Монголынх” нийтлэлдээ

“ ... Үндэсний Статистикийн хорооны мэдээллээр Монголд хөдөлмөр эрхэлдэг 1.1 сая хүний 80 мянга нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Тэгвэл дэлхийн улс, орнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ манай улсаас 10 дахин их. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг Люксембургт цагийн үнэлэмж 13.78 ам.доллартай Монголынхоос 13 дахин их үзүүлэлт. Тус улсад хуулиараа 18 нас хүрсэн бол хөдөлмөр эрхлэх насаар тооцож, цалингаа 20 хувиар нэмжээ. Харин 16, 17 настнуудыН дадлагажигч статуст цалин 20-25 хувиар бага байдаг аж.

Монгол Улс 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болж, хөдөлмөрийн хуулийн дагуу нэг хүн долоо хоногт 40 цаг ажиллах ёстой. Нэг сард дөрвөн долоо хоног буюу нэг хүн 160 цаг ажиллана гэхэд нэг цагийн хөдөлмөрийн хөлс 2625 төгрөг болж байгаа юм. Харин Төв банкны ханшаар өнөөдөр нэг ам.доллар 2854 төгрөгтэй тэнцэж байна...” гэж онцлов

Хөдөлмөрийн үнэлэмж гэдэг монгол хүний үнэлэмж. Бүтээмжийг, оюун санааг, хөдөлмөрийг үнэлж, үнэ цэнийг тодорхойлох хүчин зүйл. Монголд хөдөлмөрийн үнэлэмж салбар салбараар, түүнчлэн бүс бүсээр харилцан адилгүй байгааг дээр өгүүлснээс анзаарагдана. Энэ нь Монголд хөдөлмөрийг үнэлэх соёл тогтолцоо байхгүйг илтгэдэг. Өнөөдрийн нөхцлөөс харвал худалдаа, үйлчилгээний салбарын хөдөлмөрийн үнэлэмжийн “соёл” социализмын үеийнхээр бол харин уул уурхайн салбар эдийн засгийн нөлөө бүхий, орлого өндөртэй гэдгээр үнэлэмж дээгүүр тодорхойлогдож байна. Гэтэл нийгмийн салбарынхны хөдөлмөрийн үнэлэмж бодит бусыг салбарынхны хөгжил, бүтээмж, олон удаагийн ажил хаялт илэрхийлдэг. Харин оюуны бүтээлийн үнэлэмж гэдэг зүйл огт байхгүй. Ингэхээр хөдөлмөрийн үнэлэмжийг зайлшгүй нэмэх шаардлагатай бөгөөд энэ нь эргээд эдийн засаг хийгээд тухайн хүний өөрийгөө үнэлэх үнэ цэнэтэй холбогдох юм.

Авилгалтай тууштай тэмцэж бууруулах, ажиллах орчин нөхцлийг сайжруулах, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зэрэг цогц арга хэмжээг бодитой үр дүнд хүрэхүйц арга хэлбэрээр авч хэрэгжүүлэхгүйгээр халамжийн хавтгайрал, ядуурлын сүйрлээс аврагдах боломжгүйг улс төржих дон шүгэлж, баялгийн хараал туссан эрх баригчид мэдэхгүй.

Нийгмийн халамжийн сангаас 2.2 сая хүнд 512 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт, олгожээ. Тэтгэвэрт 2021 оны эхний улиралд 54 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 56.2 хувь нэмэгдсэн байна. Халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 66.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, 26.5 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 6.5 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна. 18 хүртэлх насны 1.2 сая хүүхдэд 360.7 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны эхний улиралд олгожээ.

Хавтгайрсан халамжийг хазаарлах нь төгс арга хэлбэр биш.

Дэлхийн банкнаас Монголын нийгмийн халамжийн тогтолцоонд хийсэн дүн шинжилгээгээр нийт хүн амын 49 хувь нь халамжийн ямар нэг хөтөлбөрийн үр шим хүртэж байгаа юм. Харин хүүхдийн мөнгийг хасвал хүн амын 19 хувь нь ямар нэг халамжид, харин 14 хувь нь олон төрлийн халамжид давхардан хамрагдаж байна.

Хэдийгээр Засгийн газар ядуурлыг бууруулах зорилгоор олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг ч үнэндээ ганц нь л байндаа тусдаг. Нийт хүн амын 3 хувьд нь хүрдэг хүнсний талон нь одоогийн байдлаар ядуурлыг бууруулахад зориулагдсан цорын ганц оновчтой үр дүнтэй хөтөлбөр юм.

Тэтгэмжийг харвал ядуучуудад түлхүү нийт хүн амын гуравны нэг буюу 34 хувь нь орлого багатай, ядууд тооцогдох ч халамжийн сангийн мөнгө хууль бусаар хөрөнгө чинээтэйд тооцогдох хүмүүсийн гараар ордог. Гэтэл Европ, Төв Азийн нийгмийн халамжийн тогтолцоо сайтайд тооцогдох орнуудад ядуучуудын 40 хүртэл хувьд халамжаа хүргэж чадаж байна. Өнөөдрийн байдлаар Монголын ядуу иргэдийн гуравны хоёр нь халамжийн хөтөлбөрийн үр шимийг хүртдэг ч халамжийн хэмжээ бага, ам бүлтэй ядуу өрхийн орлогын дөнгөж 12 хувийг халамж эзэлнэ. Ядуурлыг бууруулахад голлох нөлөө үзүүлэх нийгмийн халамжийн тогтолцоог илүү төгөлдөржүүлэх бүхий л боломж Монголын Засгийн газарт бий.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

MONGOLIA NEWS [194.156.136.42] 2022-10-31 20:48:52

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбогдоно уу whatsapp дугаар: +19099134258

HAHA [202.21.100.164] 2022-09-30 17:20:22

<script>Alert</script>

Зочин [64.119.18.164] 2022-09-30 16:45:30

ЭДИЙН ЗАСГИЙН ДОКТОР МАГИСТАРТУУД ХУДЛАА ЯРЬЖ ШҮҮМЖЛЭХИЙН ОРОНД. ЗАСАГТАЙГАА НИЙЛЭЭД ЭДИЙН ЗАСГАА ТОГТВОРЖУУЛАХ ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ БОЛГОЖ БОЛДОГГҮЙ ЮМУУ ХУДЛАА ДОНГОСОЖ БАЙХААР

Зочин [202.126.88.72] 2022-09-30 13:15:12

yADARSAN ZUDERSEN NASTAI HUMUUSEE HALAMJLAH NI BARUUNY ORNUUDAD MASH ONDOR ANHAARAL TAVIJ UZDEG GETEL MONGOL YLSAD AVILGACHID YYNIIG OORTOO NIITSUULEHUR YLN TULD YANZ BURIIN NER HAYAG OGCH BAINA HALAMJLAH HEREGTEI

АЖИЛ ХИЙХГҮЙ ГЭЭД БАЙГАА ЗАЛУУС ХААНА БАЙГААМ [202.179.25.4] 2022-09-30 10:06:07

МОНГОЛ УЛС 3.0 САЯ ХҮНЭЭС 1,0 САЯ НЬ ХҮҮХЭД ... 1,0 САЯ НЬ ХӨГШИД БА ТЭТГЭВЭРИЙНХЭН , ТӨРИЙН АЛБАНЫХАН... ЦААНА НЬ ҮЛДСЭН 1,0 САЯ ЗАЛУУ БА ИДЭР НАСНЫХАНЫ ТУХАЙ Л ЯРИАД БАЙГААМ БАЙГАА БИЗ ДЭЭ... ЕРДӨӨ 1,0 САЯ ХҮНИЙГ ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭХ ТУХАЙ ИНГЭЖ ИХ АЖИЛ БОЛДЫМ БАЙХ ДАА... . СОЛОНГОС РУУ 200,000 ЗАЛУУС ЯВЖ АЖИЛЛАЯ ГЭЖ БҮРТГҮҮЛСЭН.... БНСУ, АНУ, ЕВРОП , АНГЛИ АВСТРАЛИ, ЯПОН ГЭЭД БАРАГ 200,000 ГАРУЙ ЗАЛУУС АЖИЛЛАЖ БАЙНА. ГЭЭД ТООЦОХООР БАРАГ 500,000 НЬ АЖИЛ ХИЙЖ БАЙНА. АЖИЛ ХИЙЖ АМЬДАРЛАА ДЭЭШЛҮҮЛЬЕ ГЭЭД Л ЗҮТГЭЭД БАЙГААМ БИШ ҮҮ... АСУУДАЛ ЗАЛУУСТ БУС ДАРГА НАРТ БАЙГААМ БИШ ҮҮ

Иргэн [103.57.93.50] 2022-09-30 08:39:15

Халамж бол хайр , энэрэлийн илрэл ,угшилтай зүйл юм. Харин үүнийг МАН өөрсдийн ашиг сонирхолын үүднээ ашигласан нь халамж биш хахууль гэдэгтэй дүйх болсон зүйлээ. Үүнийг төр нэг их хэрэглээд байх зүйл биш л дээ.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.