УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэв

Aдмин / Улстөр

Баянгол дүүргийн жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл эдийн засгийн хямралтай үед УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэж “Үндэмний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Үндсэн хуулийн талаар С.Мишиг “Үндсэн хуульд дураараа өөрч оруулж байгааг эсэргүүцэхийн зэрэгцээ нэмэлт өөрчлөлт нь сайд, дарга нарын амбицын асуудал болсон. Үндсэн хуулиа өөрчилмөөр байгаа бол УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцож эргүүлэн татдаг болох заалтыг оруулж өгөхийг хүссэн юм.

Эдийн засаг хүндэрсэн цар тахлын дараах хямралын энэ үед УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн иргэдийн гарыг үсгийг цуглуулж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар 20 мянган иргэний гарын үсэг цуглуулсан.

Худалдаа эрхлэгчдийн дараагийн хөндөх сэдэв бол эдийн засгийн хямрал. Нэг ам.доллар 3500 төгрөгт хүрчхээд байхад хэн ч юу ч хэлэхгүй байгаад харамсаж байна. Гадаад өрийн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, сонсгол хийх шаардлагатай. Манай улсын эдийн засаг хүндэрсэн, дефолт зарлах дээрээ тулсан гэдгийг гаднын хэвлэл мэдээллийн байгууллагууд зарлаж байна. Жирийн иргэдийн хувьд энэ асуудлыг сайн мэдэхгүй байгаа учир бид ийнхүү өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарласан” гэлээ.


Сэтгэгдэл

Болд [103.161.242.150] 2022-10-01 13:59:46

99 болгох хэрэгтэй. Гол нь цалин мөнгөндөө биш. Намын тэнцвэр санал худалдагдах боломжгүй болох юм.Тэгээд Цалингын доод хэмжээгээр цалин өгөх хэрэгтэй

Ккк [202.126.90.123] 2022-10-01 04:13:02

Хүүе та минь тэднийг нэмж яахын бэ, хаана гарын үсэг зурж бнаа, би хурдан очих юмсан ккк. 76 амьгүй албат дээо бас баахан үмбүү орж ирж, төсвийн мөнгө залгиж, төр улсдаа хийж бүтээсэн юмгүй, үнэтэй кофе цай, зөөлгөж уучихаад, зөв буруугаа ч мэдэхгүй бурдаг амьдтыг ч харин нэг суулгахаа ч больё, тиймээ хүмүүсэээ. Даравгараасаа болж ард иргэдээ доромжлоод байгаа Сарангэрэл ,Учрал мэтийн булайг дахиж иргэд сонгоод зогсож бвал өөрсдийгөө л доош хийж бгаа гэсэн үг шүү дээ....

зочин [66.181.179.250] 2022-09-30 20:22:36

76-гаа яах гэж байхад юун нэмэх вэ? Татвар төлөгчдийн мөнгөөр юу хийж гүйцэтгэж байгаа нь үл харагдах, үл мэдрэгдэх 76 хүнийг сар бүр цалинжуулж, санхүүжүүлж байгаа биз дээ? Зарим нь бүр ард иргэдийг "улны" гэх мэтээр элдэв янзаар нэрлэж гутаан доромжилж байгаа нь үнэхээр гутамшигтай. Иймэрхүү ёс зүйтэй, ядарсан шуналын сэтгэлгээтэй, тун ядмагхан боловсролтой, өнгө мөнгөнөөс өөрийг бодохгүй УИХ-ын гишүүн нэртэй хүмүүсийг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулах, санхүүжүүлэх нь зөв үү? Татвар төлөгчдийн мөнгөнөөс зарцуулсан нэг төгрөг тутамд бодит үр дүн, бүтээгдэхүүн шаардах зарчимд шилжээч ээ.

ХҮН ХҮН [192.82.75.211] 2022-09-30 14:41:34

НАМ ТӨВТЭЙ УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦОО ХЭВЭЭР БАЙГАА ЦАГТ ИХ ХУРАЛЫН ГЭШҮҮН ХЭД БОЛООД Ч НЭМЭРГҮЙ НЭМЛЭЭ ГЭЭД ИДЭЖ УУХ ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙХ ХУЛГАЙЧ НАРЫН ТООЛ ОЛОН БОЛНО


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.