Ганцхан өдөр цахимаар хичээллэх нь төр засгийн бодлого уу?! .....

Aдмин / Улстөр

Ядаж тав хоногийн настай шийдвэр гаргаж байгаасай! 36 цаг цас орно гэсэн сургаар сургууль цэцэрлэгүүд нэг өдөр цахимжсан уу гэсэн эргэлзээтэй мэдээлэл гарч эхлэв. Түгжрэлийг шийдэх гэж яам байгуулсан нь эрх баригч нам замын бөглөрөл, ачааллын асуудал нь эцэстээ нийслэлээс хэтэрч засгийн газрын түвшинд яригдаж шийдэгдэх төдийгүй үүнийг шийдвэрлэхэд ихээхэн хүч нөөц хаяж сонгуулийн өмнө нэр нуур олж авах, унаад буй намынхаа нэр төрийг сэргээх гэсэн оролдлого гэж харагдаж буй. Гэхдээ түгжрэл эрхэлсэн Ж.Сүхбаатар сайд асуудал шийдвэрлэхдээ тун тааруу менежер, улс төрийн мэдрэмжээр ч дулимаг гэдгээ хэдэн удаагийн үйлдлээр харуулаад авлаа. Нэг сайд нь бүдрэхэд долоо бүдэрч арай ядан өндийдөг өнөөгийг засгийн газар болохгүй бол ажлыг нь өгүүлдэг жишиг тогтоох аядаад байна.

Ж.Сүхбаатар сайдын хувьд түгжрэлийн хур асуудлыг далимдуулан надаар улс төржиж миний нэр хүндийг албаар гутаах гэлээ гэж хэлээд бүр зүүдээ ярих гээд хулгайгаа ярьлаа гэдэг шиг болж орхих нь тэр. Өнгөрдөг долоо хоногийн сүүлээр их хэмжээгээр орсон цас Улаанбаатар хотыг тэг зогсоход хүргэж олон түмний бүхимдал нийгмийн сүлжээнд нэг хэсэгтээ намжихгүй, салбар хариуцсан дарга нарын суудал дороосоо халуу шатаж байв.

Намынх нь удирдлагуудаас түгжрэлийг нэг мөр болгох шийдэл оруулж ирэхгүй бол өөрөө огцор гэсэн үү юутай ч Ж. Сүхбаатар сайд “... эрс хүйтрэх нь ээ сургууль цэцэрлэгийг цахимаар хичээллүүлье” гэх санал гаргасан ч боловсролын сайдаас эхлээд иргэд хүртэл яг одоогийн нөхцөлд боловсролын хоцрогдол нэг ч өдрөөр хойшилж болохгүй...Тэнгэр хүйтэрч л байдаг шүү дээ. Харин цахимаар ажиллаж амьдарсан өнгөрсөн хоёр жилд асар их хохирол салбар бүрт бий болсон. Нэг яамны сайдын нэр төрийг өөр нэг салбар золиослон тэр тусам ирээдүйнхээ боловсролыг хоцрогдуулж хамгаалдаг байж болохгүй... гэж байв. Үнэхээр ч түгжрэл бол халдварт цар тахал хараахан биш.

Чадвартай менежерүүд деталчлаад ажиллаж чадвал бууруулж болохгүй асуудал биш ээ. Эрх баригчид ч хоорондоо эв зүйгээрээ нэг бодлогоор ажиллахгүй бол хэт улс төржилтөөр дагнаж ард иргэдээ тэр хэмжээгээр хохироодог бүдүүлэг байдал удаан үргэлжилж боломгүй. Түгжрэл мөнхийн сэдэв буюу бид юу алддаг вэ? Замын түгжрээнд бид цаг хугацааг л алддаг гэж эндүүрдэг ба задраад асар их боломж, хөрөнгө, чухал үнэт зүйлсээ алдаж байна. Хамгийн наад зах нь түгжрэлээс үүдэн ажлын цагийн бүтээмж алдагдаж богиносох тохиолдол байсаар.

Нийслэл Улаанбаатар хотын цагийн менежмэнт түгжрэлийн шалтагаар янз янз. Зарим байгууллага захын байршил, ажлын ачаалал зэрэгээс үүдэн ажлын цагаа наана цаана оруулах байдлаар зохицуулалт хийлээ ч бүтээмжид эерэг нөлөө үзүүлж чадахгүй байна. Гэр бүлийн халуун дулаан харилцаа ч түгжрэлээс үүдэн үгүйрч иргэд замын голд хий дэмий машин дотор ихэнх нь автобусанд чихдэлцэн шар нар бор хоногийг барсаар байна. 2021 оны 11 сарын судалгаагаар иргэдийн 85% нь түгжрэл дээд түвшиндээ хүрсэн, 68% нь түгжрэл нь амьдралд маш их сөрөг нөлөөтэй, стрессийн гол шалтгаан болсон гэж дүгнэсэн судалгааг албаныхан танилцууллаа. Ингэхдээ иргэдийн 76 хувь нь түгжрэлийн асуудалд зоригтой арга хэмжээ авах цаг болсонтой санал нэгджээ. Харин 2022 оны 2-р сарын судалгаагаар Хүйтний улиралд тав тухтай байх автобусны буудлыг барьвал иргэдийн 74% нь нийтийн тээврээр зорчих байдал нь нэмэгдэнэ гэсэн бол 72% нь метро, хөнгөн төмөр замын тээвэр буюу их багтаамжит нийтийн тээврийн шинж төрлийг нэвтрүүлвэл нийтийн тээврээр хөдөлгөөнд оролцох байдал нь нэмэгдэнэ гэж үнэлсэн байна.


Сэтгэгдэл

[192.82.85.210] 2022-11-30 02:19:38

Монгол улсад анх удаа өвөл болж байгаа юм шиг л аашлах юм даа, дагз гэж

Irgen [202.9.40.109] 2022-11-29 15:28:01

Id xyitnii yed 10 jiliin syrgyyliig amraaj namar xavriin amraltiig naash tsaash bolgoj bolnosh de tsaxim bol yr uguujgyi xelberdsen ajil say 1-5 daxi udriig amraaj bolox l bsan sh de xavriin ylirliin amraltiig 5 xonog xoishlyylaxad yagaad bga ym neg zereg 2 asyydal xaltirgaatai xyiten tygjrel geed tyr zyyrch gesen bolomj bsan ymarch zoxityylalt alga da 1 xonog bxda yaxav ydaj

Зочин [203.17.23.197] 2022-11-29 10:42:01

Тэнэг махан толгойт огцор. 1 өдөр цахимаар хичээллэхээс өөр юм сэтгэх чадваргүй юмнууд хотыг сүйрүүлж байна

Зочин [103.111.68.3] 2022-11-29 06:27:23

Их хүйтэнд 1-5 р ангийн хүүхдүүдийг цахимаар хичээллүүлэх л хэрэгтэй ийм хүйтэнд битгий хэл бага зэргийн сэрүүн бхад л 6 настай хүүхдүүд гадуур хувцасаа ч бүрэн товчилж өмсөж чадахгүй даарчихсан байдаг

Зочин [202.21.124.69] 2022-12-02 14:40:57

Өвөл сэрүүн гэх ойлголт байдаггүй юм .Өвлийн улиаралд хүйтнийг их бага хүйтэн , хүйтний эрч чангарах , сулрах , хүйтрэх, дулаарах гэж ярина , Сэрүүсэх гэдэг ойлголт нь зун , намрын улиралд яригдана . Халуун байж байгаад дулааны хэм багасахыг сэрүүсэх гэнэ . Эцэст нь хэлэхэд иймэрхүү хүйтэнд нэг хоногоор хичээл цахимд шилжих нь буруу !!!! Хүүхдүүд ч муу занд сурна . Тэсвэр тэвчээрт бас суралцах хэрэгтэй . Улс орон даяар хүйтний улмаас дулаан болон цах -ны доголдолд орж хүнд нөхцөлд орсон тохиолдолд бол энэ мэт байж болноо

Зочин [192.82.84.102] 2022-11-29 05:38:44

ТҮГЖРЭЛИЙН САЙД ХЭРЭГГҮЙЭЭӨ

Зочин [192.82.75.199] 2022-11-29 03:47:27

Пэйсээр ажлаа хийдэгээ больчих. Хүүхдүүд хөлдөх хамаагүй юу? Өвөл эрт амраагаад зун амралтын хэд хоногт нөхөөд орчиж бно.

Зочин [192.82.75.199] 2022-11-29 03:43:27

Гаргасан шийдвжртэй үнэнч байлдаа. Ганц өлөр гаргаад л пэйсээр солиорсон юмнуудаас айгаад больчих юм. Арчаагүй дуракууд юмаа. Яадаг юм, энэ хүйтэнд 5 хоног амраагаад дараа зуны эхэн сард нөхөөд орчихож бно шдэ. Олон хүүхэл хөллөхөөс хамгаалсан шийдвэр өолох блаа. Одоо тэр гэр хороололын эцсийн буудлуудаар яваад үз та нар. Хүүхдүүд яаж осгож хичээлдээ явж бгааг

Зочин [122.201.22.50] 2022-11-29 03:36:54

suxbaatar unen tarxi ni ustsan teneg gedgee xaruulav

Зочин [202.126.88.122] 2022-11-29 02:57:00

za huts 1 honog amraagaal biz

янжин [124.158.77.41] 2022-11-29 02:56:41

1, УТАА ТОРТОГ ГАРГАДАГ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛИЙГ БҮРМӨСӨН ХОРИГЛОХ 2,НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ӨГЛӨӨ 6,00-9,00 ОРОЙ 16,00-18,00 ХҮРТЭЛ ХҮРТЭЭМЖТЭЙ ,ШУУРХАЙ ЗОРЧИХ БОЛОМЖИЙГ ХАНГАХ , ҮҮНИЙ ТУЛД ЭНЭ ЦАГААР БУСАД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЛ / ТҮРГЭН ,ГАЛ ,ЦАГДААГААС БУСАД / ЗОРЧИХГҮЙ БАЙХ 3, ТАКСИ ЗӨВХӨН ДУУДЛАГААР ҮЙЛЧЛЭХ /ҮНЭ НЭМЭХГҮЙГЭЭР/ 4,МАШИН ТЕХНИК ,БАРИЛГЫН ХУДАЛДААГ НЭН ТҮРГЭН ХОТООС ГАРГАЖ ,ТИЙШ ЯВАХ НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХАНГАЛТТАЙ ЯВУУЛАХ , 5, УБ БОЛОН ОЙР ОРЧИМД ГАНЦ Ч БАРИЛГА НЭМЖ БАРЬЖ БОЛОХГҮЙ

Иргэн [64.119.24.212] 2022-11-29 02:56:40

Ийм сэтгэлгээтэй хүмүүс хөгжүүлэхгүй -- Одоо солих нь зөв !!!!!!@Хүйтэнээс айлгүй яг одоо зайлуулач дуугүй хэлгүй сонсголгүй юм уу ???????!!!!!$$$$$$

Zochin [122.201.24.5] 2022-11-29 02:56:06

Arga Yadsan ard tumnee argatsaasan yum hiihee bolildo. Yostoi l unuuh nugliin nudiig gurilaar huurna geech n bolhiimda

Огэорёөбёлаөжоэтхадөо [192.82.71.237] 2022-11-29 02:41:11

Хохөёоаохёоөогжлөоаёл

Suragch [66.181.161.101] 2022-11-29 02:32:21

Iim huiten ugluu haa holoos alhaj yavaad hulduud uhchihleee…. zuger odoonos ingd tsahimaar orod amrieldaa. Iim huiten baihim bol gerese ch garmargu bn unende

Зочин [103.212.116.171] 2022-11-29 02:41:46

Ядаж 3 хонохгүй


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.