ЦЕГ: Иргэд амар хялбар аргаар мөнгө өсгөж өгнө гэсэн аливаа үйлдэлд итгэхгүй байхыг сануулъя

Aдмин / Нүүр

Загвар өмсөгч О.Билгүүн өөрийн цахим хуудсаараа 450 ам.доллар оруулаад 4-5 хоногийн дотор 2000 ам.доллар болгож авах боломжтой хэмээн нэгэн хөрөнгө оруулалтын талаар мэдээлсэн нь олны шүүмжлэлийг дагуулж байна. Тодруулбал, түүний сурталчилсан хөрөнгө оруулалтыг понзи буюу хөрөнгө оруулалтын луйврын систем байж болзошгүй гэж зарим иргэн үзэж, О.Билгүүнийг дагагч нараа ийм зүйлд уруу татаж байна хэмээн шүүмжилж байгаа юм.

Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газраас дээрх хөрөнгө оруулалттай холбоотой гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй гэдгийг тодруулан мэдээлэв.Гэхдээ иргэд ямар нэг байдлаар амар хялбар аргаар мөнгө өсгөж өгнө гэсэн үйлдэлд итгэх болохгүй гэдгийг санууллаа. ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Б.Энхзаяа “Иргэд амар хялбар аргаар мөнгө олох бодлоор хандаж, мөнгөө өгөх төдий л тэр нь өдөр өдрөөр өсөх юм шиг санаж байна.

Гэтэл ийм төрлийн гэмт хэрэг нь бусдын мөнгийг авч, арилжаанд оруулан тэр мөнгөнөөсөө тодорхой хэмжээний мөнгийг хэсэг хугацааны дараа өгөөд байгаа мэт боловч тухайн ашиг нь бусдын мөнгө гэж харж болохоор зүйл.

Тухайлбал, гурван хүн элсэн орлоо гэхэд гурав дахь хүнийх нь оруулсан мөнгөний тодорхой хувийг эхнийх нь хүн авах шатлалаар үйлдэгддэг. Тиймээс иргэд амар хялбар аргаар мөнгө өсгөж өгнө гэсэн үйлдэлд хэзээ ч итгэж болохгүй гэдгийг сануулъя. Залилан төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байх нь иргэний өөрийнх нь үүрэг хариуцлага. Иргэд энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх боломж байгаа учраас хэн рүү ямар мөнгө шилжүүлэх вэ гэдэг дээр хариуцлагатай хандах ёстой" хэмээн зөвлөлөө.


Сэтгэгдэл

Haltar bandi [66.181.186.170] 2022-12-03 04:14:46

Haltar bandi buur soliorchij yashka


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.