Цурам ЖАГСААЛ...!? "Ажлаа хий" гээд жагсдагтай адилхан технологи явах вий дээ!

Aдмин / Нүүр

Сэтгүүлч Б.Пүрэв 12 дугаар сарын 04-нд болох жагсаалын талаар дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, жагсаалыг Засаг өөрөө захиалсан нь хэтэрхий ойлгомжтой бсан. Ер нь иргэдийн уур хилэн хуримтлагдаж, тэсрэх дөхөөд ирмэгц галын өөдөөс гал тавьж цурманд оруулдаг шиг түрүүлээд "жагсдаг" болсон. Органик жагсаал болох нь тодорхой болмогц хулхи жагсаал хийж, "Ажлаа хий" гэх зэргээр үндсэн лоозон маягийн юм гаргаж, эцэст нь ноёд түшмэд талбайд гарч ирж, бичиг цаасыг нь хүлээн авсан дүр үзүүлж алга ташуулна. Ингээд цурманд орсон иргэд тайвширч, бие хаа нь сулраад, нэг хэсэгтээ нам жим болно.

Нийгмийн сэтгэл зүйг удирдаж буй нэг хэлбэрийн тоглоом шүү дээ. 12 сарын 04-нд жагсана гэнэ. Энэ удаагийнх их гоё. Нүүрсний асуудлыг сар орчмын өмнөөс нийгэмд өгөөш болгон хаяад, хулгайчидтай тэмцэж байна гэж сүржигнээд, түүндээ галын дэмжлэг авах маягаар жагсах юм шиг ээ. Бас л нөгөө "Ажлаа хий" технологи. Энэ удаад "Нүүрсний хулгайгаа зарла!" гэх маягийн лоозон барих болов уу даа.

Тэгээд удалгүй Засгийн газар "жагсагчдын" хүсэлт ёсоор хэдэн хулгайч зарлах байх. "Дарга нь чамайг хурал дээр үхтэл чинь загнана шүү, битгий тоогоорой, хүмүүст тэгэж харагдах хэрэгтэй байна" гэдэг онигоо шиг. Цаг үеийг нарийн тооцсон. Шинэ жилийн уур амьсгал орсон 12 сард жагсаал цуглаан газар авахгүй нь ойлгомжтой. Тэгсгээд тарна. Хүмүүс баяр тэмдэглээд стресс, бухимдал багасчихдаг үе шүү дээ. Би буруу бодсон ч байж магадгүй. Зүгээр л тэгэж мэдрэгдсэн юм. Нэг л хачин... Жагсаалын зар тараагаад л, ар халхын алдарт жагсагчид маань дэвээ шаваагаа хийгээд л, намын бага хуралтай давхцаад л...


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.240] 2022-12-04 13:10:55

ажлаа хий гээд жагсахаар хулгай хийдэг ажлаа хийгээд байгаа шүү

Зочин [64.119.20.133] 2022-12-04 09:41:20

Оросын олон иргэн Монголд амьдарч байгаа одоо үед чөлөөт ардчилсан улсын иргэд ингэж эсэргүүцэж , эрх ашгийнхаа төлөө ингэж тэмцдэг юм гэдгийг харуулах нь зөв , тэд ч бас дарангуйлалд байдгаа мэдэх нь зөв

Иргэн [64.119.20.133] 2022-12-04 09:38:49

Ардчилсан чөлөөт орны иргэд юм бол бухимдаж суухаар жагсаж тэмцэж хулгайч луйварчид авилгачидаас эх орноо аврах цаг нь болсон

Зочин [103.57.93.149] 2022-12-03 17:22:07

Хүрэлсүх нүүрсний хулгай их наядтан

89507955 [66.181.161.124] 2022-12-03 15:04:23

Одоо 2024 оны сонгуульд өрсөлдөх намаа бэлдцгээ Захзээлийн ЭЗ нэртэй ченжийн засгаас гармаар байна Хөдөлмөр үйлдвэрлэлийг сэргээн эвсэн хөгжүүлэх (ХҮСЭХ)нам байгуулж үйлдвэрийн зээлийн Ашиг засаг (ҮЗ АЗ) нийгмээр солих өөрчилөн байгуулалт хийх хэрэгтэй Өрхийн судалгаа.үйлдвэрлэл.боловсрол Эрүүлмэнд хүмүүжил аж амьдрал гэх мэт өрхийн санхүүгийн дэмжлэг хэрэгтэй хүний хөдөлмөрийг үнэлдэг хөдөлмөрийг барьцаалдаг зээл гаргах үйлдвэрлэгчээс хэрэглэгчидэд зээл гаргадаг цахимд шилжэлтэнд бүх хүн хамрагдах Хөдөлмөрийн үнэлгээний санхүүгийн эрсдэлээс хамгаалах ( ХҮСЭХ) санхүүгын байгуулга буй болгох

Санал нэг байна [122.201.22.21] 2022-12-03 08:07:25

Сэтгүүлч ПҮХЭВТЭЙ санал нэг байна.Үнэнийг улалзтал хэлжээ.Нөгөө ажлаа хий гэсэн толгойлогч залуучууд ул мөргүй алга болжээ Одоо тэд дахиад гараад ирвэл ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ шүү.Захиалагатай ,гал унтраах зорилготой байсан нь сүүлд батлагдсан даа

MAH [23.120.124.237] 2022-12-03 03:23:09

MAH бага хжрал болж бга биздээ 6 нд нь. одоо захилгаар намыхнаа жагсаадаг болж дээ. чи яг зөв бодож. бид бас тэгэж бодож бгаа зунжингаа жагсаж магад зүлэг дэвссэн. одоо огцор гэж жагсдаг болохоос Май баяр шиг Комнист жагсаал болдог болждээ

Зочин [66.181.161.51] 2022-12-02 23:06:40

Хотынхон хоолоо чамлаад төрийн эсрэг тэмцэлдээд хөдөөнийхөн хэдэн малаа зуданд увуулчихгуй гэж өдөр шөнөгүйхүйтэнд даарч хэцүүхэн л байна хөдөө гарч малчиддаа туслаач намайг залуу байхад хавар мал төллүүл гээд томиддог байсан малчидад тусалдаг байжээ

Зочин [203.91.115.55] 2022-12-02 21:29:08

Мөөн мөн. Үнэн.

Зочин [202.55.191.194] 2022-12-02 20:35:37

21 АЙМАГ 330 СУМ, НИЙСЛЭЛ ДҮҮРГҮҮД БҮХ НИЙТЭЭРЭЭ АЖИЛ ХАЯЖ 1. НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ ИЛЧИЛЖ 44 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨ АВЧ ХҮН БҮРТ 125 САЯЫГ ӨГӨХ 2. ХУЛГАЙЧДЫН БҮХ ХӨРӨНГИЙН ХУРААЖ ЯЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭ ӨГӨХ 3. ҮНДСЭН ХУУЛЬД ЦААЗЫН ЯЛЫГ ОРУУЛАХ, 6,2-ЗААЛТЫГ АВЧ ХАЯХ 4. П.ОЧИРБАТ, БАГАБАНДИ, ЭЛБЭГДОРЖИЙН МОНГОЛ УЛСАД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ ТӨЛҮҮЛЖ ШОРОНД ХИЙХ.

Зочин [202.126.89.95] 2022-12-02 19:57:31

НАМЗХ ын хэдэн гарууд очно

Zochin [66.181.160.33] 2022-12-02 17:26:28

Ajlaa hii gej yamar jagsaal baidiim naadahichin jinhine zahialgatai tsuram yagaad ard tumen jagsahgui baina gevel 1 yaduu 2 aidas ih 3 haranhui 4 uvaigui huvia hicheesen irged ih gm


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.