Төмөр замын өргөн, нарийн царигыг хилийн боомтод барина

Aдмин / Нүүр

Засгийн газраас хилийн боомтуудын төмөр замыг БНХАУ-ын төмөр замтай холбох ажлын техникийн нөхцөлийг бий болгох, зураг төслийг хийх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх шийдвэрийг гаргажээ.

Энэ талаар Зам тээврийн, хөгжлийн сайд С.Бямбацогт "Монгол Улс Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд гэсэн ганц төмөр замаар олон улстай холбогддог байсан. Өнгөрсөн есдүгээр сард Гашуунсухайт, арваннэгдүгээр сард Ханги-Мандалын төмөр замыг хил хүртэл барьсан. Эдгээр шинэ төмөр замыг Хятадын төмөр замтай холбож байж ачаа барааг хүссэн хэмжээгээрээ тээвэрлэх юм. Хэдийгээр төмөр зам барьсан ч Хятадын төмөр замтай холбоогүй байгаа. Энэхүү холболтыг хийсний дараа уул уурхайн экспортын бүтээгдэхүүний хэмжээ 30 сая тонн хүртэл нэмэгдэнэ. Бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.

Баруун босоо чиглэлийн төмөр зам буюу Шивээхүрэн, Арцсуурийн чиглэлийн төмөр замыг барих, холболтын цэгийг тохирох, зүүн чиглэлд Бичигт-Чойбалсан-Хөөтийн төмөр замыг холбох ажлыг хийнэ.Өөрөөр хэлбэл Бичигт, Хангийн боомтыг Хятадын төмөр замтай, Гашуунсухайтыг Ганцмодтой, Шивээхүрэнг Сэхээ боомтын төмөр замтай холбоно" гэв.

Төмөр замын өргөн, нарийн царигыг хилийн боомтод барина. Нарийн царигаар импортын ачааг оруулах бол өргөн царигаар экспортын барааг гаргах юм байна. Тодруулбал, өргөн цариг нь БНХАУ-ын, нарийн цариг нь Монгол Улсын нутаг руу орж ирэх аж.


Сэтгэгдэл

ТЗ-ын ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР [66.181.177.40] 2022-12-08 10:23:47

ЗА БАС ЭРТНЭЭС УИХ,ЗГ,ЗТХЯ,САЙДАД ХЭЛЖ САНУУЛЪЯ,БИЧИГТ-ХӨӨТ-ЧОЙБАЛСАНГИЙН ТӨМӨР ЗАМЫГ ХЭТДЭЭ БАРИХ НЬ ЗӨВ,ЭНЭ БОСОО ЗАМД ЗАРЧМИЙН ШИЙДЭХ ГОЛ АСУУДАЛ БОЛ БИЧИГТ-ЧОЙБАЛСАНГИЙН ЗАМ НАРИЙН ЦАРИГТАЙ БАЙХ ЁСТОЙ ШҮҮ, 2 ТАЛЫН ТРАНЗИТ АЧАА (95% ЧИНГЭЛЭГ БАЙХ БОЛОВ УУ) ЧОЙБАЛСАД (БАЯНТҮМЭНД) БУУЖ ШИЛЖҮҮЛЭН АЧИГДАЖ 2 ТИЙШЭЭ ЯВНА,ЧОЙБАЛСАН ХОТ ОЛОН УЛСЫН ТРАНЗИТ ТЭЭВЭР,ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТЫН ТОМ ТӨВ БОЛНО,ТЭНД ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТЫН ТОМ ЦОГЦОЛБОР БАРИГДАНА, 3 ТАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛ,ГОЛ НЬ ЭНЭ ЗАМААР 2 ТАЛААС ТРАНЗИТ ТЭЭВЭР ХИР ХЭМЖЭЭГЭЭР БАЙХЫГ САЙТАР СУДАЛЖ 2 ТАЛТАЙГАА ХЭЛЭЛЦЭЭРЭЭР ХАТУУ ТОХИРОХ ХЭРЭГТЭЙ,ТЭЗҮ,ЗАМЫН ЗУРГАА ХИЙ,ЗАМ БАРИЛГЫН АЖИЛД НӨГӨӨ 2 ТАЛ ХӨРӨНГӨ ГАРГАХ БОЛ ТЭЗҮ,АЖЛЫН ЗУРГАА ТЭДНИЙ ЭКСПЕРТИЗЭЭР ОРУУЛ,ХИЛ НЭВТРЭХ ЦАРИГ,ЗАРЧМУУДАА ТОХИР,ЭНЭ ЗАМ ОРОСЫН ХИЛИЙН ЭРЭЭНЦАВААС ЦААХАНА 80км-т БООРЖ ӨРТӨӨНД МАНЖУУР-ЗАБАЙКАЛЬСК БООМТООР ГАРЧ БУЙ ЗАМ НЭГ ЦЭГТ ХОЛБОГДОЖ ЦААШ ЯВЖ БУЙ,ТЭГЭХЭЭР ЭНЭ ОРОСТ ТЭЭХ НЭВТРҮҮЛЭХ ЧАДВАРТ ИХ НӨЛӨӨЛӨХ УЧРААС ТЭДЭНД АСУУДАЛ ҮҮСЧ МЭДНЭ,

ЗОЧИН [66.181.177.40] 2022-12-08 09:53:40

ЗА УИХ, ЗГ, ЗТХЯ, ЭНЭ САЙД НАРТ ЭРТНЭЭС ХЭЛЖ САНУУЛЪЯ,АРЦСУУРЬ-ШИВЭЭХҮРЭН БОСОО ЗАМЫГ БАРЬЖ ЭХЛЭХ "ЁСЛОЛ"-ыг ӨМНӨХҮҮД ШИГЭЭ ЮУ Ч ШИЙДЭГДЭЭГҮЙ БАЙХАД ЯАРАН ХИЙЖ БИТГИЙ ДҮВЧИГНЭЭРЭЙ,ЭНД МАНАЙ ХИЛРҮҮ 2 ТАЛААС ТӨМӨР ЗАМ ИРЭЭГҮЙ БАЙГАА,ЭХЛЭЭД ОХУ,ХЯТАДТАЙ ЭНЭ ЗАМЫГ БАРИХ,ЮУ ТЭЭХ ТАЛААРАА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ГУРВАЛСАН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛ,ТЭЗҮ,ЗАМЫН ЗУРГАА ХИЙЖ ГУРВУУЛ ЭКСПЕРТИЗ ХИЙЖ,ХИЛЭЭР ХААГУУР,ЯМАР ЦАРИГААР НЭВТРЭХЭЭ ТОХИР,БАРИХ ХӨРӨНГӨӨ ЯАЖ БОСГОХ,ЗАМ БАРИЛГЫН АЖЛЫГ ХЭН ГҮЙЦЭТГЭХ,ЭДГЭЭРТ ТАЛУУД ЯАЖ ОРОЛЦОХОО ТОХИР,МАНАЙХААР УРАГШАА НЭВТРЭХ БООМТ НЬ ШИВЭЭХҮРЭН БИШ (ҮҮНИЙГ БАТТУЛГА ЕР-Ч БАЙХДАА БАС Л МОНГОЛОО ХОРЛОХООР СОНГОСОН),БУРГАСТАЙ-LAOYEMIAO БООМТУУД БАЙХ ЁСТОЙ ШҮҮ,УЧИР НЬ ШИВЭЭХҮРЭНГЭЭР НЭВТРЭХ БОЛ ХЭТДЭЭ ОХУ-ын ТУВАГИЙН ЭЛЕГЕСТ,УЛУГХЕМСКИЙН 8 ТЭРБУМ ТН КОКС,ХҮРЭН НҮҮРСНИЙ ОРДООС ХЯТАД,ПАКИСТАН,ЭНЭТХЭГРҮҮ МАНАЙХААР ГАРАХ НҮҮРСЭНД МАНАЙ ТАВАНТОЛГОЙН ЭКСПОРТ МУУЖИРТЛАА,НАРИЙНСУХАЙТЫНХ НАМ ЦОХИУЛЖ ТАГ ЗОГСОНО ШҮҮ,ЗА ЭНЭ БОЛ МАНАЙ ХАР ХАЙРЦАГНЫ ГЕОПОЛИТИК БАЙХ ЮМ ШҮҮ.

ТЗ-ын ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР [66.181.177.40] 2022-12-08 10:51:17

ЗА НЭГ ЗҮЙЛ ЗАЛРУУЛЪЯ: ЭНД АРЦСУУРЬ-ШИВЭЭХҮРЭНГИЙН ЗАМД СЭТГЭГДЭЛ БИЧИХДЭЭ "ЭНД ХИЛРҮҮ 2 ТАЛААС ТӨМӨР ЗАМ ИРЭЭГҮЙ БАЙГАА" ГЭЖ АЛДАА ГАРГАЖЭЭ, ШИВЭЭХҮРЭНГИЙН ХИЛИЙН ЦААНА ХЯТАДЫН СЕХЕ БООМТОД НАРИЙН ЦАРИГ ИРЧИХСЭН БУЙГ БҮГД МЭДНЭ, ЭНЭ БОСОО ЗАМЫН МАНАЙХААР УРАГШАА НЭВТРЭХ БООМТ БОЛ ШИВЭЭХҮРЭН БИШ, БУРГАСТАЙ БООМТ БАЙХ НЬ ЗӨВ ГЭЭД ҮҮНИЙГЭЭ АНДУУРЧ ШИВЭЭХҮРЭН МЭТ БИЧСЭНД ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ.

ЗОЧИН [66.181.177.40] 2022-12-08 09:11:04

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХРАХЙТЫН 240км ЗАМЫГ НАРИЙН ЦАРИГААР БАРЬЖ ХЯТАДЫН ДОТООДЫН СҮЛЖЭЭНД ХОЛБОГДОЖ 2 ТАЛЫН ХИЛИЙН БООМТУУД ДЭЭР БУУХ, ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТГҮЙГЭЭР 30 ХҮРТЭЛ САЯ ТН НҮҮРС ШУУД НУТГИЙН ГҮНРҮҮ НЬ,ЦААШАА ЯПОН СОЛОНГОСТ ЗҮҮН БООМТУУДААР НЬ ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ БАЙСАН. Х.БАТТУЛГА,Н.УДААНЖАРГАЛ ГЭХ 2 ХУЛГАЙЧ НУУЦААР ХУУЛЬ ХУЛГАЙЛЖ НАРИЙНААР БАРИХ УИХ-ын ТОГТООЛЫГ ҮХЦ,УИХ-ААР ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛЖ ӨРГӨНӨӨР БАРИУЛСАН,ОДОО ЭНЭ ЗАМ ХЭЗЭЭ ХИЛ ГАРТАЛ НҮҮРС ТЭЭЖ ЭХЛЭХ ХҮРТЭЛ ЗАЙ Ч БНА, ЛАЙ Ч БНА, ЛАВ Л БИДНИЙ ХҮСЭЭД БАЙГАА ШИГ 30, 40 САЯ ТН НҮҮРС ЭНЭ ЗАМААР ГАНЦ МОДНЫ БООМТ ХҮРТЭЛ ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТГҮЙГЭЭР ШУУД ГАРАХГҮЙ,САЙНДАА 8-10 САЯ ТОННООС ХЭТРЭХГҮЙ,ЭСВЭЛ ГАШУУНСУХАЙТ БООМТ ДЭЭР БУУЛГАЖ ХЯТАДЫН ВАГОНД,МАШИНД ШИЛЖҮҮЛЭН АЧИЖ ГАРГАНА,ӨӨР ЗАМ БАЙХГҮЙ,ЭДНУУС ЭНЭ ТӨМӨР ЗАМААР 30-40 САЯ ТН НҮҮРС ГАРГАХ МОНГОЛЧУУДЫНХАА ОЛОН ЖИЛИЙН МӨРӨӨДЛИЙГ ИНГЭЖ БУЛШИЛСАН,ТЭД ОХУ-ын ТАЛД УРВАЖ,ТЭДЭНД ТАЛ ЗАСАЖ,МОНГОЛЫНХОО ЭДИЙН ЗАСГИЙГ ХОРЛОН СҮЙТГЭХЭЭР ЗОРИУД САНААТАЙ ХИЙСЭН АЖИЛЛАГАА МӨН.

Зочин [66.181.186.140] 2022-12-08 09:05:10

гятадууд чинь бодож байж хариуг нь өгье гэсэн шүү дээ юу солиороод бна аа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.