Японы тэрбумтантай хамт Сар луу аялах хүмүүсийн нэрс тодорчээ

Aдмин / Энтертайнмент

Японы тэрбумтан, бизнес эрхлэгч Маэзава Юсакү ирэх онд Сар луу хамт аялах найман хүний нэрсийг өнөөдөр танилцуулсны дунд “K-pop” уран бүтээлч Топ, Америкийн DJ Стив Аоки нар багтжээ. Өнгөрсөн онд Олон улсын сансрын станцад очсон анхны Японы энгийн иргэн болсон М.Юсакү “Twitter” хуудсаараа дамжуулан “dearMoon” төслийн хүрээнд аялах хүмүүсийн нэрийг танилцуулсан байна. Америкийн “SpaceX” компанийн бүтээсэн хөлгөөр аялах хүмүүсийг хүсэлтээ ирүүлсэн нэг сая орчим хүний дундаас сонгожээ. М.Юсакү Сар луу нисэж, тойрон аялах долоо хоногийн аяллын бүх төлбөрийг төлөх юм.

Хөлгийн багт мөн Ирландын гэрэл зурагчин Рианнон Адам, Энэтхэгийн жүжигчин Дев Жоши, Америкийн иргэн, “YouTube” платформд шинжлэх ухааны чиглэлийн контент бүтээн нийтэлдэг Тим Додд нар багтсан байна. Японы бүжигчин Мию, Америкийн снөүбордын тамирчин Кейтлин Фаррингтон нар нөөцийн багийн гишүүд болно гэдгийг мөн М.Юсакү зарлажээ. Хувцасны цахим худалдааны “Zozo” компанийг үүсгэн байгуулсан бизнес эрхлэгч тэрбээр өөртэйгээ хамт Сар луу аялахыг урьж байгаагаа өнгөрсөн оны гуравдугаар сард мэдэгдээд байсан юм.


Сэтгэгдэл

Таны нэр [202.55.191.194] 2022-12-13 08:50:59

Сансарт гарах хүмүүс эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт тэнцэх байх

зочин [124.158.69.106] 2022-12-12 16:18:50

ямар мундаг залуу вэ

Зочин [202.9.47.12] 2022-12-10 15:34:01

Ха ха эргэж ирэхгүйгээр аялаарай.

Зочин [103.57.92.147] 2022-12-12 19:58:59

arai shu


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.