546 км хатуу хучилттай авто зам, 229 у/м төмөр бетон гүүр ашиглалтад оруулна

Aдмин / Нүүр

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг байнгын ашиглалтад оруулахаар шат шатандаа төлөвлөн ажиллаж байна. Мөн улсын хэмжээнд 546 км авто хатуу хучилттай авто зам, 229 у/м төмөр бетон гүүр ашиглалтад оруулна. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч оноос шинээр ашиглалтад орох замын урт 13 хувиар нэмэгдэх юм.

Нийт 107 км авто замын их засвар, 311 км авто зам, 1,205 у/м гүүрийн урсгал засварын ажлыг эхлүүлж, нийт 31 төслийн 600 км авто зам, 800 у/м гүүрийн зураг төсөл боловсруулна.

“Шинэ тойрог зам барих” төслийн эхний шатны Туул голын эрэг дагуух хэсэг болон Нисэхийн хурдны авто замтай холбох ажлыг эхлүүлнэ.

Ховд-Улаангом чиглэлийн 163 км хатуу хучилттай авто зам, Алтай-Улиастай чиглэлийн 178 км хатуу хучилттай авто замыг эхлүүлнэ. Нутгийн зам: 73,4 км авто замын төслийн ажлыг үргэлжлүүлнэ гэж ЗТХЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.191.27] 2023-01-29 23:15:07

Барих эж байгаа замуудийнхаа газрын зурагийг нь тавьж байл даа. Ямар ч тодорхой биш мэдээгээр яах юм.

Зочин [202.9.40.117] 2023-01-29 16:30:53

Сонгууль эхэлчжээ хөөрхийс. Ман ыг л булшлах ёстой шүү манайхааааан

Зочин [192.82.84.11] 2023-01-28 21:04:58

200 гаруйхан км замтай 10-д жил ноцолдоод дуусгаж чадаагуй байж, энэ жил 500км зам тавина гэнэ дээ, сонгуулийн шоу, тархи угаалт эхэлж байгаа нь энэ уу

Зочин [202.9.47.8] 2023-01-28 14:38:38

Эвдэрч хэмхэрдэггүй чанартай замаар явж үзэх юмсан.

Ул [192.82.70.134] 2023-01-28 13:20:28

Улиг болсон дарханы замаа ярьсаар л бна уу


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.