Э.Батшугар: 70 сая малтай улсад махны үнэ өндөр байгаа нь инээдтэй...

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар: "2023 оны эхний дөрвөн сарын инфляци 11.3 хувь байсан. Үүнээс 42 хувь нь цэвэр хүнсний инфляци. Бүр тодруулбал хамгийн өндөр байгаа нь мах. Махны үнэ замбараагаа алдлаа, он гарснаас хойш 18 хувиар өссөн. 70 сая малтай ард түмэнд махны инфляци өндөр байдаг нь үнэхээр инээдтэй асуудал.

Нийлүүлэлтийн гинж алдагдаад байна, нөөцийн мах ажиллахгүй байна. Тэгэхээр шинэ механизм хэрэгтэй. Магадгүй бүсчилсэн махны HUB байгуулаад Зүүн аймгаас баруун аймаг руу явуулдаг ч юм уу? үр дүнтэй механизм хэрэгтэй. "ЭрдэнэсТавантолгой"-н 1072 хувьцаагаа амилуулах хэрэгтэй. Саналын эрхтэй, татварын дараах ашгаас хүртдэг болох ёстой" гэв.


Сэтгэгдэл

Зочин [192.82.83.68] 2023-06-02 11:13:10

Инээдтэй биш гамшиг болоод байна.Стратегийн гол бүтээгдэхүүн болсон махаа гаднынханд базуулсан нь эмгэнэлтэй.Төр засаг яаралтай энэ гол бүтээгдэхүүнээ хяналтандаа аваач!!!

Зочин [66.181.161.93] 2023-06-01 15:32:40

Чи ард түмний амьдрал ямар хүнд байгааг мэдэхгүйдээ

Иргэн [64.119.22.152] 2023-05-31 19:08:32

70 сая мал байхгүй ээ банкнаас зээл авах гээд бүх малчид малаа өсгөөд тоолуулчихдаг юм аа

Зочин [150.129.141.43] 2023-05-31 16:09:21

ene ineedtei baidliig zogsooj chadah uu ta......

зочин [192.82.83.70] 2023-05-31 14:47:11

..чам шиг инээдтэй хүүхдүүд аавынхаа буяанаар ороод ирэхээр тийм байдаг юм даа..харин чи бол инээгээгүй доромжлож байгаа шүү дээ..

зочин [202.21.108.12] 2023-05-31 12:21:21

саяхан энэ сайт дээр нийтлэгдсэн нэгэн ярилцлагад хэнтийн аймгийн малчин хотынхан залхуу ажил хийдэггүй гэж ирээд яриад байсан. гэтэл хамгийн гол баялаг бүтээгчид чинь нийслэлд байгаа гэдгээ ойлгодоггүй малчид хөдөөгөөр нэг байна. тэр хотынхны буянаар татвар төлөхгүй, харин ч элдэв тэтгэмжийг хамж аваад жаргадаг биз дээ. одоо малчдыг эрхлүүлэхээ болих цаг болсон. ноос ноолуурын нэмэгдэл, сүү, цагаан идээний, махны гээд бүх л болох болохгүй халамжийг тэд л авдаг ш дээ. Харин бусад иргэд нь хүн биш юмуу.

Зочин [192.82.88.222] 2023-05-31 12:06:46

Инээд ч биш л дээ Батшугараа ханиадам л байхгүй юу. Чамд бол инээд юм биз дээ.

Зочин [202.21.107.32] 2023-05-31 11:38:21

Зөв хэлсэн байна.Монгол малын мах гадныхан авахгүй хатуу гэнэ,үнэртэй гэнэ, эм тариатай гэдэг юм. Малчидад бэлчээргүй байхад малаа өсгөх хэрэггүй гэдгийг ойлгуулмаар юм.

Зочин [192.82.83.116] 2023-05-31 11:28:55

ЗӨВ ХЭЛЖЭЭ.ИРГЭД ЭЭЭЭЭ НАЙМААЧИДТАЙ ХАТУУ ТЭМЦЭХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ НАЙМААЧИДЫН МӨНГӨ БИДНИЙ АРЬСЫГ АМЬДААР НЬ ХУУЛЖ ЛУЙВАРДАЖ АВСАН МӨНГӨ ШҮҮ!!!!!!!! ТИЙМ БОЛОХООР НАЙМААЧИДТАЙ ХАТУУ ТЭМЦЭЕ.ЖНЬ: МАХЫГ НЬ ИХЭЭР БИШ 400 ГРАММААР Л АВ ТЭГСЭН ЦАГТ НААДУУЛЫН ЧИНЬ МӨНГӨ НЬ ХУРДАН ЭРГЭЛТЭНД ОРОХГҮЙ, 2-РТ МАХ НЬ МУУДАХ БОЛНОО АЛЬ Ч НАЙМААЧИДТАЙ ХАТУУ ТЭМЦЬЕ ХУВЦАС БҮҮ АВАЛДАА 2-3 ЖИЛ ХУУЧИН ХУВЦСАА ШҮД ЗУУГААД ӨМСЧИХӨД Л ЭД НАРТ ОВОО ЦОХИЛТ БОЛНО ШҮҮ

хотын иргэн [202.131.245.69] 2023-05-31 11:00:29

гарцыг нь хэлсэн шүүмж байна. зөв. хөдөө аж ахуй үйлдвэрийн яам, эдийн засгийн хөгжлийн яам гэх мэт холбоотой албан тушаалтнуудад хугцааатай үүрэг өг. юу сэтгэхгүй, сэтгэсэн хүмүүсийн санааг хагас хэрэгжүүлсэн чадваргүй амьтад намын томилгоогоор газрын дарга, дэд сайд дэд дарга, сайд хийж байгаагийн үр дүн бид огт хөгжихгүй байгаа юм.

зочин [202.9.41.22] 2023-05-31 10:34:16

малчдаас татвар авах хэрэгтэй ,,малаа зөв хариулах мотоциклоор биш мориороо ,,,өрөмөө гурилгүй зөв загсааж сурах,,үхрийн гүзээгээ хуулж чаддаг байх ,,,үхрийн гургалдайгаа баасгүй цэвэрхэн чихэж сурах ,,зарж байгаа махаа хялгас баасгүй цэвэрхэн бэлдэх ,,,,,,малаа нас хүйсээр нь танидаг байж үнэлж зарах нээх хязаалан үхэр гэсэн мөртлөө шүдлэнгээ хязаалан насны үнээр донгодох гм луйвар малчдаас л гардаг ,,,,малчид өөрсдөө дээрэмчид луйварчид хууран мэхлэгчид,,,,,,,,,,

Зочин [202.126.89.85] 2023-05-31 11:15:00

Зөв хэллээ

зочин [202.9.41.22] 2023-05-31 10:28:04

зөв мөш зөв залуу хүн байна махны үнийг навс унагах хэрэгтэй одоо бүр малчид нь гадагшаа махаа гаргах юм бичсэн бна лээ чаддаг юм бол гаргаг л дээ тэр бол инээдэм тийм ч амар хоол биш ,,,ялангуяа махны ченжүүдийг журамлах хэрэгтэй амныхаа зоргоор тоо хэлдэг амуудыг нь хумхих ,,,,ялангуяа эмээлтэд махны том шйлдвэр барьж монголчуудаа маш хатуу сахилга баттайгаар ажиллуулах ,,,,махны ченжүүд гэсэн нэр томьёог хусаж арилгах ,,,,улс өөрөө мах яс нь тэнцсэн чанартай нөөцийн махаараа хангах 3хан сая хүн ам шүү дээ ,,,,махны чиглэлээр малаа өсгөх улсын нэртэй малчинтай болох юманд чинь засаг захиргаа гэж байдаг биз дээ соёл хүмүүжил захиргаа удирдлага бол амбасан үеийн зүйлийг устгаж огт болохгүй харин ч улам чанга болгох хэрэгтэй ,,,,,,биелүүлээрэй хүсэлтийг минь амжилт хүсье

Зочин [202.126.90.86] 2023-05-31 10:24:56

Малчид татвар төлдөггүй


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.